Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2013 оны 10 сарын 02-нд 19 тоот тогтоол гарч, "Монгол орны ойг гал түймэр, хортон шавьжаас хамгаалах, ой цэвэрлэх асуудлыг судалж, дүгнэлт гаргах" үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Г.Баярсайхан, М.Зоригт, Л.Энх-Амгалан нар орж, Д.Арвин гишүүн ахлахаар болжээ. Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд бүрэлдхүүнд нь Байгаль орчин, нгогоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Байгаль орчин, нгогоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Дорж, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөрийн зах зээл, ажлын байр дэмжих хэлтсийн дарга Ц.Амартөгс, Эдийн засгийн хөгжлийн яамны Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Базар, "Ойн судалгаа, хөгжлийн төв" УТҮГ--ын захирал С.Гантулга нар оржээ.
Ажлын хэсэг нь шалгалтынхаа дүнг 2013 оны Намрын Чуулганы хугацаанд баөгтаан Байнгын хороондоо танилцуулах үүрэгтэй юм байна.
Tweet