Улсын Их Хурлын Байгал орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 06 дугаар сарын 10-ны 17 тоот тогтоолоор шинэ ажлын хэсэг байгуулагдлаа.
Энэхүү ажлын хэсэг нь Монгол орны ойг гал түймрээс хамгаалах, модны хулгайтай тэмцэх, ой цэвэрлэх асуудлыг судалж дүгнэлт гаргах үүрэгтэй юм байна.
Ажлын хэсгийн бүрэлдхүүнд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, М.Зоригт, Г.Баярсайхан, Д.Арвин нар оржээ. Байгаль орчин, ногоон хрөгжлийн яамны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн дарга Б.Цэрэндаш нар уг ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцөө үзүүлэх үүрэг хүлээжээ.
Тогтоолыг хэрэгжүүлж, холбогдох асуудлуудыг шийдвэрлүүлэн, шалгалтынхаа үр дүнг 2013 оны УИХ-ын намрын Чуулганы хугацаанд багтаан Байнгын хороонд танилцуулахыг тогтоолд заажээ.
Tweet