БНСУ-аас "Мод тарьдаг хүмүүс" бүлгэмийн харьяа парламентийн 7 гишүүн, БНСУ-ын Ойн газрын гадаад хамтын ажиллагааны газрын дарга, туслах ажилтан болон сэтгүүлчид Монгол Улсад ирээд байгаа билээ. Эдгээр төлөөлөгчидтэй Монголын талаас УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүд, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын төлөөлөл, Монгол-Солонгосын "Ногоон хэрэм" төслийн менежер Чой Сү Чон нар 2013 оны 05 дугаар сарын 13-ны 12:00 цагт Төрийн ордонд нөхөрсөг уулзалт хийлээ. Нөхөрсөг уулзалтын үеэр БНСУ-ын болон Монгол Улсын Их хурлын гишүүдийг харилцан танилцуулж, төлөөлөгчдийн тэргүүнүүд үг хэлсэн байна. Мөн "Цөлжилт болон ногоон хөгжил, байгаль орчны хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сэдэвт чөлөөт ярилцлага өрнүүсэн байна.
Tweet