Ногоон эдийн засгийн өсөлтийг хэмжих талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн
2013 оны 05 дугаар сар 07-ны хуралдааны тэмдэглэлээс
С.Дэмбэрэл: БОХХААБХ-оос тогтоол гаргаад энэ 2013 оныг ногоон хөгжлийг дэмжих жил гээд зарлаад, энэ онд хийх ажлын төлөвлөгөө гэж 19 заалттай төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөг та нар авсан байхаа. Энэ төлөвлөгөөн дотор үндэсний статистиктэй холбоотой заалт байгаа. 3-р заалт. Ногоон эдийн засгийн өсөлтийг хэмжих талаар Үндэсний статистикийн хороо, Эдийн засгийн хөгжлийн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, эрдэмтэдийн төлөөлөл зэрэг байгууллагуудыг оролцуулсан байнгын хорооны ажлын хэсэг, түүний үр дүнг авч хэлэлцэх тодорхой хугацаа өгөх талаар байнгын хорооны тогтоол нь гарчихлаа. Энэ байна. Энэ 13 заалтад тусгагдсан зүйлс эхнээсээ хэрэгжээд явж байгаа. Өнөөдрийн цугларсан гол утга нь ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөрийг та бид хамтраад боловсруулна. Гэхдээ асар олон хуудастай юм хэрэггүй гэж үзэж байгаа. Өмнөх засгийн үед 200 хуудастай юм хийгдсэн. Тийм үү? Түмэнжаргалаа. Өнөөгийн байдлынх нь талаар хийгдсэн. За яах вэ, тэрнийг ажлын хэсгийн гишүүдэд ийм юм хийгдэж байсан гээд өнөөгийн байдлынх нь тухай, шаадлагатай гэвэл хүссэн хүмүүст нь өгчихчөөрэй. Түмэнжаргал энэ бүх хүмүүсийн емайл хаяагаар нь явуулаарай. Манай хорооны хүмүүст өгөөрэй. Одоо хамгийн гол нь тэр үлгэрчилсэн бүтэц гаргасан. Тэрэн дээрээ ерөнхийдөө яаж хийх тухай гарсан байгаа. Тэгэхлээр ногоон эдийн засгийн одоогийн байдлын талаар байгаль орчин ногоон хөгжлийн яам дээр боловсрогдсон зүйл байгаа билүү?
Түмэнжаргал: - боловсрогдоод явж байгаа.
С.Дэмбэрэл: - Тэр их олон хуудастай байна уу?
Түмэнжаргал: 5-6 хуудастай. Тогтвортой хөгжлийн чиглэлээр
С.Дэмбэрэл: - Тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг хоёр чинь өөр өөр ойлголт. Бид нар хамгийн түрүүнд үүнийг тодруулчих ёстой шүү.
Нэгдүгээрт, тогтвортой хөгжил гэдэг нь одоо монгол улсын ерөнхий сайд ахалж танай бүх яамдууд орсон ийм нэг үндэсний хороо байгаа юм. Энэ нь нийгмийнхээ болон хүнийхээ хөгжлийг хамт аваад явдаг, нилээд өргөн хүрээтэй бодлогыг хэлэлцэх ёстой. Одоо засгийн газрын хэмжээнд үндэсний хороо байгуудагдсан. Манай төлөвлөгөөн дээр болохоор тэр үндэсний хороон дээр хийж байгаа ажлыг л бид хянах чиглүүлэх тийм үүрэгтэйгээр орсон байгаа. Одоо бидний энэ ажлын хэсгийн гол зорилго бол тэр тогтвортой хөгжлийн нэг хэсэг болох ногоон эдийн засаг буюу бүх төрлийн нөөцийг дээд зэргээр үр ашигтайгаар ашигладаг тийм эдийн засгийн бүтцийг монгол улсад яаж бий болох вэ гэдэг асуудал байгаа юм.
Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтийг хэмждэг өнөөдрийн үзүүлтүүдээс өөр, олон улсын туршлагын дагуу, өөрсөндөө ашигтай, хялбархан үзүүлэлтээр биш тийм байдлаар яажгарах вэ гэдэг дээр хэмжих учраас энэ нь дээр хамгийн түрүүнд Үндэсний статистикийн газар орсон байгаа. Үндэсний статистикийн хорооны хувьд бол энэ чиглэлийн юм хийгдэж байгаа байх гэж бодож байгаа. Одоо энийн үр дүнд юу гарах ёстой вэ гэвэл:
Тийм учраас манай энэ ажлын хэсэг байгууллагдаад энэ ажлын хэсгийн үр дүнд одоо тэр яриад байгаа ногоон эдийн засгийн хөтөлбөр гэдгийг боловсруулчих байх. Энд хувийн хэвшлийн төлөөлөл бас байгаа. Түмэнжаргал гээд манай ҮХУҮТ-ын цэвэр хөгжлийн механизм, цэвэр үйлдэрлэлийн газрын дарга, нөгөөх нь нэгдсэн бодлогын газрын дарга Нэргүй гэдэг энэ хоёр хүн байгаа. Тэгэхлээр бид ерөнхийдөө нэг ийм товчхон нэг юм тавьсан. Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөр 5/20-ын хөтөлбөр гэсэн нэртэй үүний гол санаачлагыг нь би та бүхэнд хэлье.
Энэ бүхэн ийм тодорхой зорилттуудтай. Тэгэхлээр энэ чиглэлээр олон улсын байгууллагуудын хийж байгаа ажил гэхэд, нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчины хөтөлбөрийн хүрээнд ч нийлээд ажил хийгдэж байна. Ногоон эдийн засгийн чинь хэмжүүр гэж концефцийн хувьд, нэлээд юм гарсан байгаа. Арга зүй талаасаа бидний хувьд тэднийг ашиглах их амархан. Тэгэхлээр энэ яамдын үүрэг нь юм вэ гэхээр яг өнөөдрийн тэр мэдээллийг аваад тодорхой чиглэлээр цаашдаа бид ер нь юу хийх вэ гэдэг зорилтоо бичгээд өгчихөд л, бид үүнийг ярьж базаад, /батлагдсан ногоон эдийн засгийнхаа хөтөлбөрийн үндэсний бүтцийнхээ хэмжээнд/ ингээд цаашдаа тэр бүх яамдуудын ирүүлсэн бүх саналуудыг тусгаад явчих юм. Жишээлбэл, энэ саяын юман дээр бол хүмүүс гайхаж байж магадгүй ус яагаад ороогүй вэ гээд... Ус орно. Ой мод яагаад ороогүй вэ, ой мод орно. Усны чиглэлээр үндэсний хэлэлцүүлэг энэ тэр гээд явагдаад ерөнхийдөө усны асуудлаар бол цаашдаа бас манай байнгын хорооноос нилээд тодорхой бодлого гаргахад бэлэн болсон байгаа. Тэгэхлээр энэ хөтөлбөрийнхөө байнгын хорооныхоо чиглэлийн дагуу бодлогын дагуу энэ юмнуудыг оруулчихна. Ой модны хувьд бол ерөнхий байгаль орчны төлөв байдал гээд, тэгээд эдийн засгийн харилцаанд, өөрөөр хэлбэл эдийн засгийн ямар сэжим түлхэцийн үндсэн дээр цаашдаа энэ ногоон эдийн засгийг хөгжүүлэх юм вэ, одоо байгаа эдийн засгийн өнөөдрийн хөгжүүлж байгаа заавараа аажмаар яаж цаашид нь ногоон эдийн засаг руугаа түлхэх вэ гэж анхаарах хэрэгтэй. Энэ нийгэмд явагдаж байгаа эдийн засгийн бүх үйл ажиллагааг түүний дотор засгийн газрын худалдан авалтыг ногоон сэдэл санаа руу яаж түлхэх вэ? Иймэрхүү зүйлүүдийг оруулна. Дараагийн тэр арга зүйг үзүүлэхдээ, ялангуяа хэмжих тал дээр манай Үндэсний статистикийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам энэ гурвын дотоод оролцоо input /оруулга/ маш чухал болно. Үүн дээр бол манай статистикийн хороо жолоодлого болоод, хөтлөөд аваад явах ёстой. Танай дээр ажлын хэсэг гарсан байх гэж би бодож байна. Дотоод нийт бүтээгдэхүүнээс гадна, европын статисттикийн хороо билүү, НҮБ-ын статистикийг хороо гэсэн 2 бүтээгдэхүүн гаргасан байна лээ. тийм ээ? Тэр бүхэн чинь нилээд удах юм шиг байна. Бодвол танай дунд хугацааны хөтөлбөрт орсон юм шиг байна. Одоо бол тийм завсрын үзүүлэлтүүдийг оруулж өгөөд... Эдийн засгийн яам бол өмнөх хөгжлийн үзүүлэлтүүд гээд байгаа. Аймаг бүрийн индексүүд гэсэн байхаа, тийм ээ. Нэргүй систем талаасаа оруулах байх, тиймээ. Ингэж өгөөд, хэмжих талаасаа энийгээ албажуулах асуудлыг нь Их Хурлын түвшинд хийж өгнө. Одоо Эдийн засгийн хөгжлийн яам, Үндэсний статистикийн хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, МҮХАҮТ энэ дөрвөөс хэмжих үзүүлэлтүүдийнх нь тухай санал гаргаад, энийг нь Байгаль орчны яам хийвэл зүгээр байх. Би одоо яаж хийх вэ гэдгийг л яриад байна. Яагаад гэвэл, бид мөдхөн дахиад уулзана. 14 хоногийн дараа болно биз дээ? Тэгэхэд энэ Ногоон эдийн засгийн үндэсний хөтөлбөрийг та нарт урдьчилаад тараачихна. Үүн дээр яг энэ хүрээндээ дуртай юмаа хийж болно. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам бол нилээд хэцүү юм хийгээд байгаа, тиймээ? Миний бодлоор ямар ч гэсэн тэр хэмжээндээ байвал, яг ямархуу байдалтай байна вэ? Түмэнжаргалаа?
С.Дэмбэрэл: Тэгтээ тэргүй тогтвортой хөгжил үндэсний хороогоор хэлэлцэгдэнэ. Ногоон эдийн засагтай холбоотой хэсгийгээ эднийхээс аваад энэ уруугаа оруулаад, хамтруулж боловсруулаад аваад ороод ир. Ногоон эдийн засаг дээр эднийхээс нэмэх байхгүй юм уу? Тэгвэл та нар дутуу ажиллаад байгаа юм байна. Түмэнжаргал, Нэргүй 2 эдийн засгийн талаа харж байгаад, энэ 7 хоног гэхэд аваад ороод ир. Энэ хүмүүст эхний ээлжинд энийгээ л тараачих. Тэр 200 хуудастай зүйлийг хэрэгтэй гэж үзвэл өнөөгийн байдал гээд. /өмнөх жилд гарсан юмнууд байгаа/ Та нарт хэрэгтэй юу? Яамуудад? Эдийн хөгжлийн яам дээр байгаа байхаа? Шинэбаатараа. Байгаль орчин ногоон хөгжлийн яамд байгаа юу? Түмэнжаргалаа, энийг бүх ажлын хэсгийн гишүүдэд өгөөрэй. Суурь материалтай болог. Манай ажлын хэсгийн гишүүд дандаа төрийн нарийн бичгийн дарга нар байгаа учраас өөрсдөө жижиг ажлын хэсэг байгуулна биз дээ. Энэ тогтоолынхоо үзэл санааныхаа хувьд ажлын хэсэг байгуулах уу, үгүй юу, та бүхний л асуудал. Материал одоохондоо ийм байна. Зарчим бол, нэг их олон зуун хуудастай байх хэрэггүй. Дээд зах нь 100 хуудастай байхад л болох байх. 50-60 хуудас ч гэсэн болно. Тэгээд хамгийн гол нь, энэ ногоон эдийн засгийнхаа концефцийг салбар салбараар нь маш тодорхой илэрхиийлсэн, үндсэн малгай нь энэ 5/20, тэгээд ус, эдийн засгийн хөшүүргүүд орсон байх хэрэгтэй. Энэ дээр Монгол банк байхгүй байгаа билүү? Тийм ээ. Энэ ногоон санхүүжтилтийн асуудлаар бол тэгтээ тэргүй тусдаа бас нэг ажлын хэсэг байгуулагдана. Гэхдээ энийг ногоон санхүүжилт, ногоон эдийн засагт оруулж өгөх хэрэгтэй, Нэргүй. Энэ нь одоо хэдэн хуудас байна, одоогийн байдлаар? Ерөнхийдөө бараг л хөтөлбөр маягийн, засгийн газрын тогтоол шиг тийм юм хийсэн. Үүн дээр та нар минь сайн нэмээд өгөөрэй. Дутуу юмнууд байгаа байх. Энэ хооронд хэдүүлээ, манайхан бас ажиллана. Байнгын хороо дээр энийг нэмээд, 14 хоногийн дараа дахиад уулзацгаая. 14 хоногийн дараа уулзахдаа бүгд нэлээд тодорхой мэдээлэлтэй, өөрснийхөө input хувь нэмрүүдийг хийсэн, тэгээд тэр үедээ базаж баглаад, бэлэн бүтээгдэхүүн болгоод, эхний хувилбарыг нь БОХХААБХ-доо илтгээд, тэрний дараа манай хороогоор хэлэлцэгдээд батлагдсан зүйлийг засаг төр рүү болон бусад хоорондоо хэрэгжүүлэх, хувийн хэвшилд хэрэгжүүлэх ийм чиглэлүүд гарчих байх гэж бодож байна. Ерөнхийдөө бол түрүүний тэр альтернатив төлөвлөгөөнд энэ бүх хэлэлцэх асуудал иж бүрнээрээ туссан байгаа гэдгийг хэлэх гэсэн юм.
Tweet