Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос /БОХХААБХ/ 2013 оны 04 сарын 18-нд 07 тоот тогтоол гаргаж, ХАА-н салбарын тусгай сангуудын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдхүүнийг шинэчлэн баталлаа. С.Дэмбэрэл нарын УИХ-ын 7 гишүүн орж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ахлуулсан энэхүү Ажлын хэсгийнхэн нь БОХХААБХ-ны 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоолоор байгуулагдсан УИХ-ын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай" тогтоолоор Үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж гаргасан Засгийн газрын бондын хэрэгжилтийг түргэтгэх, зарцуулалтын явцад хяналт тавих, "Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2012 оны 09 сарын 21-ны өдрийн 02 тоот тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавих, хөдөө аж ахуйн салбарын тусгай сангуудын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэгтэй юм байна. Ажлын хэсгийнхэний танилцах ажлын удирдамжинд дээрх зорилгын хүрээнд тогтоолын хэрэгжилтийг хяналт тавьсан дүнгээ 2013 оны 03-р улиралд багтаан танилцуулахыг даалгасан байна. Танилцуулгандаа гүйцэтгэсэн ажлынхаа дүнгээр тодорхой санал, дүгнэлт тусгаж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, гарсан шийдвэрийг Засгийн газар, холбогдох байгууллага, хүмүүст хүргэж, нийтийн хүртээл болгох ёстой ажээ.
Ажлын хэсгийнхээ ажиллах хугацаандаа:
Tweet