Хэлэлцэх асуудал:
1.Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдыг томилох тухай асуудал
С.Дэмбэрэл: - Удвалд баяр хүргэе. Хоёр санал хэлье. Нэгдүгээрт, эрүүл мэндийн эдийн засаг гэсэн тусгай шинжлэх ухаан бий. Энэ чиглэлээр та хэрэв зөвлөгөө авахыг хүсвэл Филиппинд байгаа ДЭМБ-ын Баярсайхан гэдэг залуутай холбогдоорой. Хоёрдугаарт, мөн Жайка-гийн оффист ажиллаж байгаа, Чимиддагва гэж хүнтэй уулзаад асуудлаа яривал өөрт чинь хэрэгтэй болно. Баярлалаа.
2012 оны 08 сарын 29-ний өдөр
С.Дэмбэрэл: - Би энэ зөвшилцөнө гэдэг үгээс сүүлийн үед их жийрхдэг болсон. Жишээлбэл, сумын нийгмийн даатгалын газрын даргыг томилохын тулд Нийгмийн даатгалын үндэсний газрынх нь дарга нь тухайн хүний CV, намтартай хамт захиа явуулаад, захиагаа хэд хоногийн дотор аваад түүнийгээ зөвшилцөнө гэж одоо амьдрал дээр яаж хэрэгжих юм. Нэгдүгээрт, зөвшилцөнө гэдэг үгийг ер нь болиод зүгээр зөвшилцсөний үндсэн дээр ч гэдэг юмуу, саналыг авсны үндсэн дээр гэсэн нь дээр. Нэгэнт босоо тогтолцоо хийх гэж байгаа бол тэгээд л нэг хоёр, хоёр нэг гэсэн тийм байрыг нь солихоосоо илүү шууд тэгээд өөрчилчихвөл ямар нийгэм, эдийн засгийн үр дагавар гарах гээд байгаа юм. Хоёрдугаарт, би андуураагүй бол Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж байдаг байх аа. Тэнд чинь олон төлөөлөлтэй. Тэр хүний нөөцийн асуудлыг шийдэхэд үндэсний зөвлөл ямар үүрэгтэйгээр хуулийн дагуу оролцдог юм бол. Ийм хоёр асуулт байна. Баярлалаа.
Тийм учраас л харин би зөвшилцөх гэдгийг чинь хууль эрх зүйн талаас нь хэдийгээр Дээд шүүхийн тайлбар байдаг ч гэсэн бодит амьдрал дээр дахиад л наад нийгмийн даатгалын байгууллагын чинь бүрэн эрх, мэргэжлийн байх байдлыг нь алдагдуулсан захиргааны хууль гарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Тийм учраас зөвшицөх гэдгийг аваад өөр монгол үгээр орлуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэр нэгэнт босоо удирдлагатай бол мэдээж зөвлөлдсөний үндсэн дээр ч гэх нь дээр. Зөвшилцөх гэдэг үг чинь өөрөө их будлиан дагуулдаг шүү л гэж хэлээд байгаа юм. Тийм учраас нэгэнт ийм зүйл хийж байгаа бол нэг олигтойхон хийсэн нь дээр.
С.Дэмбэрэл: - За би тийм учраас л хэлээд байна л даа. Тэр Засаг даргыг энд оролцуулж яах гээд байгаа юм бэ? Мэргэшсэн байгууллага гэчихээд мэргэшсэн байгууллага нь босоо бүтцээрээ явна шүү дээ. Дээр нь нийгмийн зөвшилцлийн бүтэц хайж байна. Гурван талын. Тийм бүтэц байгаад байхад дээр нь Засаг даргыг нэмж, тэгээд дээр нь зөвшилцөнө гээд байдаг нь буруу. Жишээ нь, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргыг шууд томилъё гэж бодъё. Тэгэхэд яаж чадах юм, ямар дутагдал гарах юм. Мэргэшсэн гэдгийнхээ бие даасан байдлыг хадгалж чадаж байна шүү дээ.
Хоёрдугаарт, нийгмийн даатгалын гурван талын бүтэц нь үндэсний хэмжээнд байгаад байдаг. Хот, аймгийн хэмжээнд тэр доошоо нь ингэж нэвчих тийм бүтэц байж болох уу. Энд Засаг дарга оролцох шаардлагагүй. Нутаг дэвсгэр дээрээ, эсвэл Улаанбаатар хотын хэмжээнд тийм шаардлага байхгүй. Мэргэжлийн байгууллага бол мэргэжлийн байгууллага шиг явна. Аймаг, орон нутагт мэргэжлийн хяналтыг пээдийсэн, аймгаас огт хамааралгүй хүмүүс явдаг гэж ярьдаг. Тэр ажлыг нь цэгцрүүлээд, бие даасан байдлыг нь хангаад, мэргэшсэн байдлынх нь түвшинг нь дээшлүүлээд өгчихвөл аль болох захиргааны оролцооноос хол явсан нь дээр.
Би хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн одоогийн тогтолцоог цаашид доошоо нэвчүүлэх энэ чиглэлээр хуульчилж болдоггүй юм гэхэд С.Эрдэнэ сайд нэг санаачилга гаргаасай гэж хүсч байна. Хоёрдугаарт, С.Эрдэнэ гишүүний ярианд бас нэг ноцтой зүйл дурьдагдлаа. Энэ нь хүнсний купоны асуудал. Инфляцаас хамгаалах үүднээс хийж байгаа ажил л даа. Хэдхэн сарын өмнө уншихад 3 дүүрэг, хэдэн аймаг ч билээ ингээд явж байсан. Энэ нь өөрөө битүү. Тиймээс үүнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дараагийн хурлаар бас нэг сонсгол, энэ чиглэлийн мэдээлэл авах нь цаашдаа ядуурлын эсрэг, ажлын байр бий болгох бодлогуудад зорилтот группээ тодорхойлоход маш чухал болно шүү.
С.Эрдэнэ гишүүний ярьдаг яг амьдрал дээр бол үнэн зүйл. Юу хийгээд байгаа юм, яагаад байгаа юм, хэн мэдээд байгаа юм, яах гээд байгаа нь огт мэдэгддэггүй. Ил тод биш. Тэр дундаас олон хүн завшдаг. Тиймээс үүнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар авч хэлэлцэх асуудал. Үүнийг санал гэж ойлгоорой. Баярлалаа.
2012 оны 09 сарын 12 өдөр
Хэлэлцэх асуудал
1. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/
2. “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/
/санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/
С.Дэмбэрэл: - Эхний санал, Нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг нөхцөлт мөнгөн шилжүүлгийн болон бусад орчин үеийн хандлага дээр суурилан боловсруулж хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ нь ороогүй байна л даа. Томьёоллынхоо хувьд. Нөхцөлт мөнгөн шилжүүлэг гэж conditional cash transfer /CCT/ гэсэн ойлголт.
Нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг нөхцөлт мөнгөн шилжүүлгийн болон бусад орчин үеийн хандлага дээр суурилан боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн ийм л бодлогын томьёолол.
Дараагийн санал нь мөрийн хөтөлбөр дээр тогтвортой амьжиргаа гэсэн ойлголт ороогүй байна лээ. Гэтэл өнөөдөр яг Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагуудын ядуурлыг арилгах чиглэлээр хэрэгжүүлж байгаа гол бодлого нь энд байгаа. Тэгэхээр үүн дээр иргэдийн тогтвортой амьжиргааг хангах чиглэлээр дотоод гадаадын төсөл хөтөлбөрүүдийн нэгдсэн менежментийг ханган сайжруулж, ядуурлыг бууруулах үндэсний нэгдсэн нэг цонхны зарчмыг хэрэгжүүлнэ гэж. Бид чинь ядуурал гээд энд тэндгүй явчихсан. Нэг цонх байдаггүй. Энэ талаас нь бодож энэ томьёоллыг оруулбал зүйтэй юм. Мөрийн хөтөлбөр дээр яг энэ тодорхой арга замтай хамт тогтвортой амьжиргаа гэдгийг оруулах санал мөн байгаа юм.
Гуравдугаарт, Компаниуд 2005 оноос хойш нийгмийн хариуцлага гээд л сайн дурын үндсэн дээр явуулаад байна. Гэтэл төр, засгийн бодлогод энэ нь нэг их сайн тусч өгдөггүй. Тиймээс нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор татвар, хөрөнгө оруулалтын сэжим түлхэц, сэдэл санааны механизм, хөшүүргийг бий болгоно гэсэн томьёолол хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийгмийн хариуцлагыг энэ төрийн бодлогод оруулж ирсэнээр компаниудыг дэмжих. Энэ маань өөрөө нийгмийн бодлогод хувийн хэвшлийн оролцоог хангах хөшүүрэг болох юм. Энэ талаас нь энэ томьёог оруулсан юм. Татвар, хөрөнгө оруулалтын сэжим түлхэцээр л гэсэн. Энэ 4 жилд ийм механизм бий болгоно гэсэн. Энэ нь гэмгүй заалт л даа. Үүнийг С.Эрдэнэ сайд дэмжинэ гэж бодож байна.
Дараа нь С.Оюун бид хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар бас тусгай бодлого явуулах гэж буйд баяртай байгаа. Ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд судалгаа явуулж үзэхэд дараах санааг л их хэлдэг юм. Түүнийг ингээд томьёолчихъё л доо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгай санг байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ гэсэн. Энэ их чухал санаа. Үүнийг дэмжих хэрэгтэй. Уг нь энэ санг байгуулж ажиллуулна гэвэл бүр ч гоё. Гэхдээ яахав бас судалж шийдвэрлэнэ гэсэн ийм байдлаар ингээд оруулчихъя. Үүнийг бас дэмжиж өгнө үү.
Сүүлийн санал, Ерөнхий сайд тогтвортой хөгжлийн бодлогыг өөрийнхөө чиг үүрэгт хариуцуулахаар би санал оруулж батлагдсан. Гэтэл тогтвортой хөгжлийн бодлогыг нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн бүх бодлого, үйл ажиллагаанд тусгаж хэрэгжүүлнэ гэсэн энэ томьёолол нь Ерөнхий сайдын чиг үүрэгт орсон мөртлөө үүнийг тодорхойлсон өгүүлбэр мөрийн хөтөлбөрт ганц ч алга. Тэгэхээр Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлж байгаа үед энэ нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн бүх бодлого, үйл ажиллагаанд энэ тогтвортой хөгжлийн бодлогыг тусгаж хэрэгжүүлнэ гэсэн бодлогын томьёолол оруулж байгаа юм.
Хүмүүсийн саналуудаас харахад яг ижил зүйл яриад байна л даа. Үгийн хувьд л өөр байна. Энэ нь миний ойлгосноор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт уншаад үзэхээр орчин үеийн орон сууцны санхүүжилтийн гол хэлбэр болох affordable housing finance гэсэн ийм ойлголт байгаа юм. Тэгэхээр үүнийг Л.Гантөмөрийн уншаад байгаа санал дээр хүн амын бүлгүүдийн худалдан авах чадварыг харгалзсан эсвэл нийцсэн зээлийн, орон сууцны зээлийн шинэчлэл хийгдэнэ гэсэн энэ өгүүлбэрээр оруулчихсан бүр агуулга нь баяжаад яг тэр чигээрээ орчих зүйл байгаа юм. Ийм байдлаар оруулчихвал яасан юм бэ гэсэн санал байна.
Би өрхийн тэргүүн ухаантай юм. Одоо 3 хүүхэдтэй. Миний гэр бүл болоод ирсэн амьдрал. Би нийгэмдээ угаасаа гэрээ контракт хийдэг л дээ. Гэр бүлийн хуулийн дагуу. Бид чинь хуулийн асар их зохицуулалт дор амьдардаг гэр бүлүүд шүү дээ. Миний эрх чөлөөг одоо ингэж хязгаарлах гэсэн зүйл ороод ирж болохгүй ээ. Одоо би мэдэхгүй. Тэр Чингис өвөө одоо яадаг байсан юм. Тэр хэнтэй яаж гэрээ байгуулдаг байсан юм. Би мэдэхгүй. Зүгээр энэ бол хуулиас гадуур ёс суртахууны хүрээнд нийгмийн зөвшилцлийн замаар төрийн бус байгууллагууд хийж болно. Энэ бол чөлөөтэй асуудал. Иймэрхүү өрхийн тэргүүний холбоо ч гэдэг юмуу. Энэ бол саяын ийм байдлаар төртэй гэрээ байгуулна гэдэг маань binding буюу албажуулж өгч байгаа юм.
Тэгэхээр өчүүхэн үлдсэн гэр бүлийн эрх чөлөөг гэр бүлийн хуулийн хүрээнд байхад нь дээр нь нэмж ингэж явна гэдэг чинь өөрөө бүтэшгүй бөгөөд энэ бол уламжлал ч биш, бас орчин үеийн хандлага ч биш. Ерөөсөө байж боломгүй зүйл. Тиймээс үүнийг би татаж ав гэхээсээ илүү зүгээр одоо эсэргүүцэж байна. Энэ их буруу зүйл. Иймэрхүү зүйлийг бол одоо саналаа өгөөд л хураалгах хэрэгтэй гэж бодож байна.
2012 оны 10 сарын 02 өдөр
1. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/
С.Дэмбэрэл: - Энэ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гээд институцийг саяын С.Эрдэнэ сайдын хэлсэн байдлаар Олон нийтийн радио, телевизийн зарчмаар явж болно. Түүнээс гадна миний санаж байгаагаар 5, 6 хуульд ажил олгогчдын төлөөлөл гээд бүр нэрийг нь заасан. Шударга өрсөлдөөний тухай хууль юу юу ч билээ. Жишээлбэл, манай танхимын нэр орчихсон явдаг юм. Юу хэлэх гээд байна вэ гэхээр 2000 хэдэн онд энэ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл ерөнхийдөө ажил олгогчид, тэр үед танхим байж байгаад нэрээ татчихсан юм. Яагаад гэвэл энэ чинь халтуур байна, худлаа ажиллаж байна, ийм худлаа байгууллад би орохгүй гээд. Түүнээс хойш практикийг нь хараад байхаар энэ компаниудыг оруулахаар эргэж буцах, эргэх холбооны механизм байдаггүй. Өөрөөр хэлбэл, А гэдэг компанийн нийтлэг эрх ашиг илэрхийлсэн энэ чиглэлээр ийм зүйл ярьж мэдээлэл дутдаг юмуу, тэр талаасаа туршлага дутдаг юмуу. Тиймээс цаашид энэ институци талаас нь бодож ажил олгогчдын холбоо ч гэдэг юмуу, танхим гэдэг ч юмуу ийм байдлаар цаашид оруулах нь зүйтэй байх. Гэхдээ С.Эрдэнэ сайдын хэлсэн үгийг дэмжиж байна. Ерөнхийдөө аль нэг Байнгын хороогоор оруулаад нөгөө байгууллагууд нь захидал бичээд л гэхдээ тэр захидал бичих процедур нь өөрөө тодорхой биш байхгүй юу. Би жишээ нь хэнд бичих юм гэдгийг мэдэхгүй байна л даа. С.Эрдэнэ сайдад бичих юм уу, З.Энхболд даргад бичих юм уу үүнийг бас тодруулж өгнө үү. Баярлалаа.
2. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
С.Дэмбэрэл: - Би нэгдүгээрт нь тамхины зах зээлийн энэ хуулиа оруулж ирэхийн тулд судалгаа хийсэн байх гэж найдаж байна. Тиймээс тамхины зах зээлийн яг өнөөгийн байдлын судалгаа, өөрөөр хэлбэл нийлүүлэлтийн тал, нийлүүлэлтэд нөлөөлж буй хүчин зүйлүүд, нийлүүлэлтийн сувгууд, дээр нь эрэлтийн тал, эрэлтэд нөлөөлж буй хүчин зүйлүүд, эрэлтийг багасгах талаар өмнө нь хийгдэж ирсэн ажлууд гэх мэтээр тамхины зах зээлийн тоймыг авмаар байна. Хоёрдугаарт, Н.Удвал сайдын энэ хуулийн нийгэм, эдийн засгийн үр дагавар байхгүй гэж хэлсэн. Нийгэм, эдийн засгийн үр дагаваргүй хуулийг батлах хэрэггүй шүү дээ. Нийгэм, эдийн засгийн үр дагавар нь сөрөг буюу эерэг л гэж байгаа. Бодвол эерэг үр дагаьар гарах байлгүй дээ. Тийм үү? Тэр талаас нь ямархуу хүлээгдэж байгаа зүйл байна вэ гэж?
Гуравдугаарт, өнөөдөр монголын хувьд 2 том асуудал байна тамхи архи дээр ялгаагүй. Насанд хүрээгүй хүүхдүүд, түүний дотор охид энэ тамхи гэдэг зүйлийг асар их хэрэглэдэг болжээ. Тиймээс энэ чиглэлээр энэ хуульд юм орсон юм уу? Насанд хүрээгүй хүүхдүүдийг сургуулийн насны хүүхдүүдийг тамхины эсрэг?
Дөрөвдүгээрт, энэ хуулийн маань нэр Тамхины хяналт гэж яриад байх юм. Энэ бол табокоо гэсэн юмуу, смокинг /Smoking/ гэсэн утгаар нь тамхи таталтын үйл явцынх нь хувьд хяналт тавих тухай ярь.
С.Дэмбэрэл: - Тэр хоёр дахь асуудал нь хулхи тамхины зах зээл. Өөрөөр хэлбэл, архи дээр Онцгой татвар нэмснээр архи дээр 2500 төгрөгийнх гэр хороолол, захын дэлгүүрүүдээр аль хэдийн эхэлчихсэн. Тамхин дээр энэ нь Нарантуул зах дээр бөөний том наймаа явж байдаг. Та бүхэн үүнийг мэдэх байх. Тэгэхээр энэ талаар жишээлбэл хулхи тамхи, жинхэнэ дистрибьютер, жинхэнэ импортлогч энэ бүхнийг тэр чигээр нь тамхины нийлүүлэгчид гэж үзэх юмуу. Өөрөөр хэлбэл, тамхины албан болон албан бус импорт, үйлдвэрлэлийг хэрхэн зохицуулж, хянах вэ гэдэг асуулт.
Сүүлчийн асуулт. Тамхины хайрцган дээр бар /зураасан/ код байдаг шүү дээ. Түүнийг ашиглаад яг жинхэнэ болон жинхэнэ бус гэдгийг нь мэдэх боломжтой. Үүнийг хэрэглэх талаар энэ хуульд яаж заасан юм. Энэ чинь ямар ч макро түвшинд хамаарахгүй асуудал.
Бар кодны асуудлаар эмнэлгүүдэд хэрэглэх талаар С.Ламбаа сайдын үед хамтарсан ажлын хэсэг энэ тэр гараад, бар кодыг өвчтөний түүх бичих гэх мэтэд хэрэглэхээр ярьж байсан. Одоо хэрэв тамхи тэр бар кодыг нь сонирхоод бар кодын tracing хийнэ шүү дээ. Түүнийг нь хийх талаар хуульдаа оруулчихвал зүгээр.
Миний асуултууд дандаа дотроо санал агуулаад байгаа шүү дээ. Би нэгмөсөн товчилж байгаа юм. Нэг асуулит байна л даа. Тэр үйлдвэрлэлийг хүнсний одоо ингээд тамхины зөршөөрлийг яг өнөөдрийнхөөр яваад байх нь зөв үү? Өөрөөр хэлбэл, өнөөдөд үйлдвэрлэл худалдаа, үйлдвэрлэлийн процесс талаас нь өгөөд байгаа шүү дээ. Үүний комисст танай яамнаас ордог юм байна. Танай яам үүнийг яг гартаа барьвал хяналт гэдэг зүйл болох гээд байгаа юм.
Би бол архаг тамхичин хүн сууж байна. Миний энэ татдаг хулхи тамхи биш. Намайг өөрийгөө болон өрөөлийг хордуулахаас сэргийлж байгаа хууль ийм байвал шал худлаа наадах чинь. Тиймээс би энэ хуулийн эсрэг саналтай байгаа юм. Тамхичин гэсэн үг. Өөрөөр хэлбэл сайжруулаад оруулаад ирээч, яаж сайжруулах вэ гэж. Нэгдүгээрт /supplychain/ сапплайчэйн буюу нийлүүлэлтийн гинжин хэлхээ гээд энэ нь тамхин дээр адилхан хамаарна. Үйлдвэрлэл, импортоос авахуулаад эцсийн хэрэглэгч хүртэл энэ шат дамжлагыг бүгдийг нь харсан энэ дээр нь 2 зарчимтай. Түрүүн Г.Уянга ярьсан даа. Сэдэл санаа өгөх, нөгөөдөх нь сэжим түлхэц гэж англиараа /incentive/ тийм зүйл байхгүй. Наадах чинь сүүлийн үеийн моод болоод байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэсэн тийм л зүйл орж ирсэн. Хоёрдугаарт би түрүүн хэлсэн, тэр нэг хяналтын асуудалд бар кодны асуудал их зүгээр байдаг юм. Бар код нь хэзээ, хэчнээн, яаж үйлдвэрлэсэн хуурамч бар кодтой бол тэр нь tracing хийгээд гараад ирдэг. Жишээ нь, энэ mild seven гэдэг тамхи одоо монголын зах зээл дээр хуурамч нь их бий. Түүний ард талын фильтрийг нь аваад хаяхаар цаас ороочихсон байгаа юм. Асар их хүнийг хордуулж байгаа. Хэрэв бид брэндийг хориглолоо гэхэд чанартай, тамхичин хүний хувьд чанартай л гэж ярина шүү дээ. Чанартай тамхийг нь ядахда өгч бага хордуулах талын арга хэмжээ авахгүй бол асар их хулхи тамхины зах зээлийг яах ч үгүй байгаа нь эрүүл мэндээрээ илүү хохироод байна. Бас нэг асуудал тэр утаагүй тамхи гээд одоо жишээлбэл тэр харж байхад янжуур тамхи гэдэг дууг би дуулж болох уу? Тамхи эсвэл би рекламдаж байна уу? Янжуур тамхийг татахаар янзын үнэр ханхлаад байна гэж дуулж болох уу? Жишээлбэл олон нийтийн газар, караокед ороод. Тийм үү?
Tweet