Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы 2 дугаар сарын 18-ны өдрийн /Пүрэв гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлтын үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж байр сууриа илэрхийллээ.
Улсын Их хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Би эмнэлгийн чөлөөтэй, эмнэлгэт хэвтэж байгаад ээлжит бус чуулган хуралдана гэхээр нь гарч ирээд 2 өдөр УИХ-ын чуулганаа хүлээгээд сууж байна. Яагаад гарч ирсэн юм бэ гэхээр бидэнд улс төрийн бүх намууд, УИХ-ын гишүүдэд нэг дээд эрх ашиг байдаг. Түүнийг ард түмний эрх ашиг гэж ярьдаг. Ард түмний эрх ашиг юу шаардаж байна вэ гэхээр хуулиудаа хугацаанд нь яаралтай батлана уу гээд эхнээсээ жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийгээд, захиа бичээд ингээд яваад байна. Миний ширээн дээр Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хууль байна. Бид нар хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлцгээе гэж хэлдэг хүмүүс. Хүүхдийнхээ төлөө ЗА гэж хэлдэг мөртлөө нэг хэсэг нь ирээд сууж байна, нөгөө хэсэг нь ирдэггүй ээ.
Дээр нь хүүхэд хамгааллын тухай хууль байна. Түүний дээр барилгын сезион эхлэх гэж байгаа энэ цаг үед Барилын тухай хууль нь ингээд хүлээгээд байж байна. Би Монгол улсын нийт татвар төлөгч, бизнес эрхлэгчидэд хандаж хэлмээр байна. Та бүхэн мэдэж байгаа. Монгол улсын татварын системийг өөрчлөх гэж энэУИХ-ын 2 жил гаруй хугацаанд ажлын хэсэг ажиллалаа. Одоо Засгийн газарт өргөн бариад татварын ерөнхий хууль, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хүн амын орлогын албан татвар гээд татварын иж бүрэн шинэчлэлийн хуулиуд энэ ээлжит бус чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдэх ёстой. Яагаад ээлжит бус чуулган хийж байгаа гэхээр ээлжит бус чуулган хийж, энэ чухал хуулиудыг батлахгүй бол бидэнд бол цаг алга байна. Тэгэхээр бид нийтлэг хамгийн дээд эрх ашгаа боддог бол Монгол улсын эдийн засгйиг хүндрэлээс нь эрх зүйн хувьд гайгүй болгох, сэргээж өгөх ийм хуулиуд батлах шаардлагатай байна. Тийм учраас УИХ-ынхаа үндсэн ажилдаа орохгүй, цалинг нь авдаг, энэ хүмүүст хандаж хэлэхэд үүнийгээ намуудынхаа хоёрдугаарт эрэмбэлэгддэг эрх ашгийг түр огоороод, нэгдүгээрт эрэмбэлэгддэг Монгол улсын иргэдийн эрх ашгийг бодоод хуралдаа орж ирээд, хуулиа, ажлаа сайн хийж өрсөлдөөчээ, тэрнээс ажилаа хийхгүйгээр улс төрийн явцуу эрх ашгийн үүднээс ингэж төрийн ажлыг тасалдуулах энэ үйл ажиллагаагаа зогсооволта бүхэн бүр ард түмний дунд илүү сайхан харагдана. Энэ талаас нь би бас уриалмаар байна. За, баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet