demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Бизнес нь бизнесээ, Засгийн газар нь засгийн газраа, УИХ нь УИХ-аа хийдэг энэ хөдөлмөрийнхөө хувиарыг хамгийн түрүүнд засахаас эхлэмээр байна

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1510

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2016 оны 1дүгээр сарын 28-ны өдрийн  /Пүрэв гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг oгцруулах тухай УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний саналыг хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Баярлалаа. Одоо шөнийн 00:19минут болж байна. Яг энэ шөнө дундын үед шөнө дундын яриа гэдэг шиг. - Манай улстай адилхан байгалийн баялагтай улс орнууд тодорхой бизнесийн салбарын төслийг өөрийнхөө парламент дээр татаад түүнийгээ ярьдаг болбол үүнийг баялгийн хараал засаглалд нь хүрч байгаа юм гэж олон улсын судлаачид үздэг юм байна л даа. Бид бүхэн баялгийн хараал хүрчихжээ.-Нэгдүгээрт.

Хоёрдугаарт, -Дэлхий даяар Төр ба бизнесийг хооронд нь заагладаг нэг зарчим байдаг. Тэр нь “төрийн өмнөөс бизнес хариуцлага хүлээхгүй, бизнесийн өмнөөс Төр хариуцлага хүлээхгүй” гэсэн. Түрүүн Д.Хаянхярваа гишүүн хэллээ. УИХ дээр бизнесийн төслийг татан авч ярьдаг, шийдвэр гаргадаг ийм зүйл байгаа цагт улс төр байсаар байна. Эдийн засаг-эдийн засаг-эдийн засаг гэж байхад нөгөө талд нь Улс төр-улс төр-улс төр гэж гурвантай хэлдэг зүйл энэ дугуй зааланд байж байна. Ийм тохиолдолд бизнесийн мега төсөл гэнэ үү, ямар ч нэр хэлсэн үүнийг парламент нь татаад авдаг хууль эрх зүйн орчин үүсгэсэн бол энэ өөрөө болохоо болиод эхэлдэг юм байна. Цаашдаа та бүхний хэн нь ч засаг барьж болно. Тийм учраас бизнес нь бизнесээ хийдэг, засгийн газар нь засгийн газараа хийдэг, УИХ нь УИХ-аа хийдэг энэ хөдөлмөрийнхөө хувиарыг хамгийн түрүүнд засахаас эхлэх хэрэгтэй байна. Түүнийг засах арга нь бид өөрсдөө баталсан УИХ-ынтогтоолоо эргэж харах ёстой.

Гуравдугаарт, -Бидний хамгийн гол анхаарах ёстой зүйл бол С.Бямбацогт гишүүний хэлсэн үгэнд гарч байна лээ. Тэр үнэн. Бизнес эрхлэгчид, малчид, тэтгэвэр авч байгаа хүмүүс болон ард иргэддээ яаж хүртээмжтэй зээлийн хүртээмжтэй санхүүжилтийг бий болгох болох вэ гэсэн энэ зүйлийг хэлж байсан. Энд сууж байгаа бүх хүн санал нийлж байгаа байх. Тийм учраас миний санал бол бид бүхэн шөнийн 12 цаг хүртэл УИХ-ын чуулганаар асуудлаа хэлэлцлээ, маргааш бас дахиад хурлаа үргэлжлүүлье.  Цагаан сараас өмнө сая миний хэлсэн асуудлуудаар эдийн засгийн өсөлт гэж хоорондоо булаацалдаад байдаг тэр өсөлтөө ард түмний хаалгаар яаж орох бодлогуудаа хэлэлцэе. Түрүүн ардын намын мэдээлэлд гарлаа, би үүнд их баярлаж байгаа. Өнөөдөр гэхэд биломбардыг, ломбардын хүүг цаашаа ер нь яах вэ гээд Засгийн газарт хуулийн төслөө өргөн барьсан байгаа. Мөн бидний хэсэг гишүүд нийлээд Төрийн банкийг “Жижиг, дунд бизнесийн банк байгуулах тухай санал” тавьсан. Жижиг, дунд бизнесийнхэн баярлана. Өчигдөр Ч.Сайханбилэг сайд олон нийтийн мэдээллийн сувгаар баг хороодын засаг дарга нарын хурал дээр “900 сая төгрөгийг эргэлтийн сан” болгоё гэж зорилтот групп рүүгээ хандсан ийм алхам хийж байна лээ. Ийм зүйлүүдээ л хэдүүлээ ярьмаар байна. Энд өнөөдрийн асуудал бол “нэг хэсэг нь өөрйинхөө ойлголт мэдлэгийн хүрээнд энэ засгийн газар огцрох ёстой” гэж үзээд тал талаасаа ярьж байна. Үүнийг ингээд шийдэх байх. Энд би буруутгах ч үгүй, зөвтгөх ч үгүй байна. Хамгийн гол нь бид нар нэгэнт ийм цаг гаргаж чаддаг юм бол,  өнөөдөр буузаа хийж байгаа, яг одоо телевизээ харж байгаа, ард түмэний хүсч байгаа тэдэнд зориулсан тэр бодлогуудыг цагаа сунгаад ч хамаагүй маргааш, нөгөөдөр хуралдая. Ийм санал гаргаж байна. Ингэж байж бодитой болно. Засгийн газрыг зөвхөн огцруулах талаар эд нар чинь ярьдаггүй юм байна. Эд нар чинь бидний талаар бас юм хийдэг юм байна. Эд нар чинь мангар биш юм байна. IQ нь их өндөр юм байна. Ард түмнийгээ боддог юм байна гэж боддог болно. 5 сар үлдлээ. 5 сард их зүйл хийж болно. Ард түмэндээ зориулаад, түүнийгээ л хийцгээе. Биднийг 76 мангар гэж нэрлэдэг хэвээрээ, тэгээд бид нарыг үдэж өгнө. Бид мангар хүмүүс биш. Бид энд ард түмний элч болж ирсэн хүмүүс. Энэ элчийнхээ үүргийг хэдэн сард маш тодорхой асуудлуудаар ярилцъя. Тийм учраас ардын намын бүлэг, ардчилсан намын бүлэг хуралдаад маргааш шөнийн 12 цаг хүртэл хуралдая. Гэхдээ сая хэлэлцсэн асуудлуудаараа. Ийм зүйлийг уриалж байна. Баярлалаа.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->