Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн /Баасан гараг/ чуулганы нэгдсэн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
.Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явцад хамгийн түрүүнд шүүх, хуулийн байгууллагууд энэ оноос оролцохгүй байгаа гэдгийг Монгол улсын ерөнхий сайд маань маш чанга бөгөөд тодорхой дахин хэлэх ёстой байна. Хуулийн үзэл санаа нь энэ юм. Энд хувь хүний байр суурь биш, угаасаа хуулийн үзэл санаа юм гэдгийг хэлье.-Нэгдүгээрт.
Хоёрдугаарт, -Олон янзын дүгнэлтүүд гараад байна. Энэ бол их буруу. Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь гэж байна. Энэ их утгагүй харьцуулалт. Тэгж харьцуулж болохгүй. Яагаад гэвэл энэ ил тод гарсан хөрөнгө чинь дотоодын нийт бүтээгдэхүүн гэдгийг тооцоолоход ямар байдлаар яаж суудаг юм вэ гэдэг нь өөрөөөөр аргачлал юм. Тийм учраас энэ ажлын хэсэг дээр үүнийг Үндэсний статистикийн газар одоо байгаа энэ тоонуудыг аваад, эртнээс дотоодын нийт бүтээгдэхүүнийг эцсийн ашиглалтын аргаар тооцлоо гэхэд өрхийн хэрэглээ дээр нийгмийн даатгалын ил гарсан хөрөнгө нь өөрөө олон улсын аргачлалын дагуу өрхийн хэрэглээ дээр суудаг байх жишээтэй. Тиймээс 30 хувь гэж ярих нь өөрөө үндсээрээ буруу. Үүнийг ажлын хэсэг цаашаа анхаарч ийм байдлаар тооцоолоод цаашаа хийе гэвэл зүйтэй байх гэсэн санал байна. Мөн бид давтамжаа харахад давтамж (өршөөл) нь ойртсон байгаа. Тийм учраас одоо эртнээс Засгийн газар дараагийн 10 жилд ийм өршөөл хийхгүй гэж бодож, одоо саналуудаа боловсруулж байх ёстой. Өөрөөр хэлбэл, үүнээс гарах сургамж нь олонхид нь яаж хүрэх вэ? Нэг хэсэг нь эдийн засгийн хуулийн ачаар өөрийнхөө орлогыг нөхөж мэдүүллээ. Нэг хэсэг нь энэ хүндрэлтэй нөхцөлд олонхи нь орлогоо зөвөөр мэдүүлээд явуулсан. Тэгэхээр үүнтэй холбогдуулан хэлэхэд Р.Амаржаргал гишүүний ажлын албанд татварын багц хуулиуд бий. Дараагийн долоо хоногоос жишээ нь татварын багц хуулиудын эхний хэсгийг нь Засгийн газарт өргөн барих хэрэгтэй. Тэгээд энэ оноос өмнө хэлэлцэх эсэхийг нь шийдээд, энэ хуулийн үечлэл дууссаны дараа татварын шинэ орчин, эрүүгийн шинэ орчин ийм байдлаар олонхидоо таарсан “бэлэг” гаргаж ирэх ёстой. Тэгж байж үүний цаашдын урт хугацааны үр дүн гарах ёстой гэдгийг хэлмээр байна. Бас нэг зүйл асуухад малчид яаж хамрагдаж байгаа юм бол гэдэг нь надад сонирхолтой байна. Энэ талаар тоо байдаг юм болов уу?
Ер нь дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь гэсэн учир зүггүй үндэслэлгүй тоо ярихаасаа илүү дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн аргаар тооцоход салбаруудаар энэ нь өөрөө ангилагдаад гарч ирэх ёстой. Эцсийн ашиглалтаар хийхээр Засгийн газрын хэрэглээ, өрхийн хэрэглээ дээр үндсэн хөрөнгөний хуримтлал дээр хуваагдаж сууж өгдөг. Энэ бол өөрөө олон улсын аргачлал. Жишээлбэл түрүүн миний ярьсан нийгмийн даатгалын шимтгэлийг өрхийн хэрэглээ дээр угаасаа бүртгэдэг. Тэр талаас нь бодож, түүний дараа тоонуудаа ярьж, энэ тоон дээрээ суурилсан, цаашдынхаа арга хэмжээг яг энэ оны дараа гаргаж ирэх нь зүйтэй байх гэж бодож байна. За.Баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet