Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн /Пүрэв гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Миний хувьд энэ талын мэдлэг муу. Гэхдээ та бүхний яриаг сонслоо. Ерөнхийдөө их муу хууль болсон байна. Өөрөөр хэлбэл, санхүүжилтын хязгаарлалтаас болоод концпец /үзэл баримтлал/ нь эвдэгдсэн байна. –Нэгдүгээрт.
Хоёрдугаарт, -Хэдийгээр олон удаагийн санал асуулга авсан байгаа ч гэсэн хүмүүсийн санал бодол бүрэн дусах шаардалгатай юм шиг харагдлаа. Тийм учраас нэгэнт ажлын хэсгийн гишүүний хувьд хүмүүсийн хэлсэн саналыг яриулах төдийгүй, үүнээс гадна дэдийн дэд ажлын хэсэг гэж байгуулж болдог юм. Би татварын дэд хэсэгт ажиллаж байхдаа тэр дотроо өөр мэргэжилтэнүүдийг урьж авч ирээд, дэдийн дэд хэсэг байгуулаж ажиллаж байсан. Энэ мэтчилэн тухайн салбарынхаа мэргэжилтэнүүдийн санал бодолыг илүү их авч, хуулиндаа тусгавал үр дүнтэй байх гэсэн санаа байна.
Гуравдугаарт, -Энэ хуулийн хувьд эрүүл мэндийн эдийн засаг гэсэн бүхэл бүтэн шинжлэх ухаан байгаад байдаг юм. Энэ талаас нь үүнийхээ үзэл баримтлалд нь яг зөв таарч орсон уу, үгүй юу? Яг үнэндээ одоо манай байгаа хуулийн заалт нь болохгүй байгаа. Энд төрийн ёс суртахууны хэм хэмжээ алга байна. Өөрөөр хэлбэл, зан төлөвийн буруу авир төрх буюу “moral hazard” гэж ярьдаг энэ зүйл төр-иргэн, төр-эмнэлгийн хооронд олон жил үүслээ. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Эсвэл засаглалын цоо шинэ зүйлээ орхисон юм уу? Яагаад хүмүүс эмнэлэгт хэвтэх дуртай болсон вэ гэдэг асуулт байна. Нөгөө талаас яагаад радитороо солихын тулд дарга нь авъяас чадвараа гарга гэсэн ч шоронд орох гээд байдаг ийм гажиг байдаг юм вэ? Яагаад Сангийн яам дээр очихоор ямар ч тэр талын ойлголт байхгүй, зөвхөн санхүү, мөнгө хараад болохгүй юм байна гээд хэлдэг системтэй байгаа вэ гэдгийг л засах хэрэгтэй. Үүнийг хийж чадах юм бол энэ Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай энэхүү хуулийн төсөл сайн болно. Энэ хуулийг ингэж засахын тулд эхлээд санхүү, мөнгө бодолгүйгээр тэр тусмаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь гэдэг нь өөрөө УИХ дээр ороод их аюултай. Өөрөөр хэлбэл, хуулийн үзэл санааг нь унагах аюултай учраас энэ эдийн засгийн хөшүүрэг дээр суурилсан хүнийг ажиллуулдаг энэ механизмыг сайн суулгах хэрэгтэй. Би резидент гэдгийг жаахан мэдэх юм. Харж байхад, мөнгө авдаггүй их л өрөвдөлтэй хүмүүс байдаг юм байна лээ. Энэ тэндээс мөнгө гуйгаад явдаг залуу хүмүүс байдаг. Тэгээд тухайн ажлаа нээх тоодоггүй, 2 жилийн дараа мөнгөтэй золгоно доо гэсэн бодолтой, ээж аавынхаа нуруу дээр суучихсан. Энэ залуучуудыг ингэж унтраах хэрэг байна уу? Дөнгөж төгсөөд 2 жил болж байхад нь юм үзүүлээд ч байгаа юм шиг эсвэл энэ мэргэжлийг сонгосны чинь буруу гэж шийтгээд ч байгаа юм шиг ийм зүйлээ шийдэх ёстой шүү. Яагаад иргэд болон эмнэлэгээр үйлчлүүлж байгаа өвчтөнгүүд мөнгө өгөх тусам тэжээлгэх сэтгэлгээ рүү ордог юм вэ? Монголын нийгэмд энэ асуудал байсаар л байна. Эрүүл мэндийн салбарт тусламж үйлчилгээний нөгөө талыг хэн авч байна вэ гэдэг асуудлыг бас бодох хэрэгтэй. Түрүүн миний хэлсэн зан төлөвийн буруу авир төрхийн эрсдэл /moral hazard/ –ээс зайлсхийсэн эдийн засгийн хөшүүрэг дээр тулгуурласан, хоёр талын харилцааг бий болгосон, Төр нь хэт их оролцдоггүй, эрх чөлөөг нь боогдуулдаггүй, хүний чадвахи, болон эмнэлэгүүдийн чадвахиудыг аль болохоор дээшлүүлсэн ийм заалтуудаар баяжсан, тэгээд тэр нь хоосон утга санаагүй заалт байсан цагт энэ хууль сайн хууль болж чадна. За, баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.дэмбэрэлийн ажлын алба
Tweet