Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Эдийн Засгийн байнгын хорооны/Лхагва гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: 1. Засгийн газрын тухай хуульд “Засгийн газар өөрийнхөө бүрэн эрхийнхээ хугацаанд, өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд байгаа институцуудыг татан буулгах, нийлүүлэх, нэгтгэнэ” гэсэн тийм л эрх бий. Түүнээс биш өөр субектийн мэдэлд байдаг институцуудыг ямар нэгэн байдлаар шууд оруулж ирэх ёсгүй. Энэ нь юуг хэлж байна бэ гэхээр үндэсний статистикийн газрыг бүртгэлийн ерөнхий газарт нэгтгэж, Засгийн газрын мэдэлд статистикийн байгууллагыг өгөх гэж байгаа нь буруу юм. Ер нь ийм туршлага олон улсын түвшинд байхгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “бүртгэлийн байгууллагыг үндэсний статитистикийн хороотой нэгтгэе” гэдэг саналаа УИХ-д тавьж байж, түүний дараа холбогдох Байнгын хороогоор оруулж ирэх ёстой байсан.
2. Хэрвээ боломжтой бол, Байнгын хорооноос дараах санал явуулмаар байна: Монгол улсад байгаа Засаглалын архитектурыг цаашаа хадгалж явах уу, үгүй юу ? Өөрөөр хэлбэл, яам, тохируулагч агентлаг, хэрэгжүүлэгч агентлагуудын тухай агентлагийн эрх зүйн байлдлын хууль бий. Энэ хууль цаашаа хүчин төгөлдөр байх уу? Энэ хуулийг хүчингүй болгох уу гэдэг асуудлыг ярьвал, хүний тоо чухал биш болно. Эхлээд архитектураа яриад, дараа нь тэр дизайндаа тохирсон хүнтэй холбоотой асуудлыг л ярих нь зөв биз. Ер нь 3050 төрийн албан хаагчын орон тоог цомхтгох, цалинг 30%, 10%-иар бууруулна гэж ярих нь энэ хэдэн сарын хугацаанд утга байхгүй юм. Нэмж бас нэг зүйлийг хэлмээр байна.
3. Монгол улсад макро эдийн засгийн судалгаа хийж, бодлогыг нь гаргадаг Монгол банк, Сангийн яам гэсэн хоёр гол институц байгаа. Нэгийг нь нөгөө дээр нь гаргаж, дөвийлгөх хэрэггүй. Энэ хоёр аль аль нь өөрсдөө судалгаа хийдэг байгууллагууд. Макро эдийн засгийг ойлгодог хүмүүс нь ингэж ярьдаг. Тиймээс Монголбанкыг энд дуудсан дуудаагүй, бид бодлогын уялдаа холбооны хувьд гурван зүйлийг л хүсэж байгаа.
Энэ гурван тэнцлийг Монголбанк хангаад өгөөч, тэгвэл гадаад, дотоод тэнцвэр хангагдаж, мөнгөний бодлогыг сулруулах боломжтой болно гэж байгаа. Энэ зөв, гэхдээ Төв банк өөрөө яг юу хийх юм гэдгийг л би асууж байгаа. Тухайлбал, өрийн тогтвортой байдлын талаар яг юу хийх юм? Өнөөдөр Монгол банк бас өртэй байгаа! Арилжааны банкуудад өрийн зохистой удирдлагыг яаж хангаж байгаа вэ гэдгийг оруулж ирсэн зүйл алга байна. Террозм, мөнгө угаах тал, гэсэн өгүүлбэр байсан. Өөрөөр хэлбэл, мөнгө, төсвийн бодлогыг уялдуулана гэдэг нь хоёр бодлогын концепцыг хооронд нь уялдаж байна уу гэдгийг л харах асуудал. Энэ утгаараа 2015 оны төсвийн тодотголыг, одоо 9 сарын байдлаар 867 гэсэн үзүүлэлттэй алдагдалыг оны эцэст аль болохоор бага хүргэж байж, дараа оны 2016 оныхыг 0-(-)1% гэсэн интервалын хооронд батлавал төсвийн зохистой бодлого гарч ирнэ. За, баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet