Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны /Мягмар гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Д.Лүндаажанцан гишүүний хэлсэн зарчмын зөрүүтэй санал дээр санал нийлэхгүй байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн гэдгийг дэмжихгүй. УИХ-аар оруулж ирж байгаа дагалдах хуулиудын цаад шалтгаан нь төсвийн зардлыг хэмнэх байдаг. Өөрөөр хэлбэл одоо байгаа засаглалын рациональ бүтцэд тодорхой өөрчлөлт хийх замаар төсвийн зардлыг хэмнэх ийм л гол шалтгаан байгаа.
Тэр талаас нь манай Төрийн байгуулалтын байнгын хороо ярьж байгаа байх гэж бодож байна. Гэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны гол үүрэг бол хичнээн яам, хичнээн агентлагтай байна гэж ярих биш, энэ байгаа засаглалын архитектур нь ямар байвал үр ашигтай байж болох вэ гэдгийг л ярих ёстой. Гэтэл архитектур нь орж ирсэнгүй.
Харин хэдэн яамны тоо, хэдэн агентлагуудыг нийлүүлэх, хүмүүсийг нь хасах, халах гэсэн ийм л зүйл орж ирлээ. Тийм учраас би дэмжихгүй байгаа, үүнийг буцаах ёстой гэж бодож байна.-Нэгдүгээрт.
Хоёрдугаарт, -Үндсэн хуулийн 39 дүгээр зүйл дээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг оруулж ирдэг. Тэрнээс биш, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд байдаггүй, тухайлбал үндсэний статистикийн газар гэдэг УИХ-д шууд тайлагнадаг байгууллагын бүтцийг оруулж ирнэ гэж Монгол улсын үндсэн хуулинд хэлээгүй байна. Энэ утгаараа хууль зөрчиж байна. Үнэхээр дэлхийн эдийн засгийн хөгжил, улс орнуудын хөгжлийг хараад л байдаг юм бол “сайн хараагүй” байна. Өндөр хөгжилтэй улс орнууд Үндэсний статистикийн газрынхаа бие даасан хараат бус байдлыг нь илүү голлодог. Яагаад?! Зарим улс орнуудад явж байхад Сангийн яам дээрээ Үндэсний статистикийн газар нь байсан. Гэхдээ тэд “энэ бүтцээсээ бид удахгүй гарна, бие даасан хараат бус байдлаа танай орон шиг хуулиар баталгаажуулах гэж байгаа гээд хуулийн төслөө үзүүлэж” байсан. Улс орны хандлага нь ийм байна. Үүнийг рациональ байдлаас нь ингэж баталгаажуулдаг юм байна. Бид хүрсэн түвшинээсээ ухрах тэр байтугай, хууль зөрчиж ухрах гээд байна. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд байдаггүй.
Гуравдугаарт, -Төрийн байгуулалтын байнгын хороогоор нэг зүйлийг чухал ярих ёстой юм бол энэ нь төсвийн 1 дүгээр хавсралт. Төрийн байгуулалтын байнгын хороо руу Монгол улсын төрийн байгууллагууд, төсвийн энэ хязгаарлагдмал хөрөнгөөр ямар тооны болон чанарын үр үнд хүрэх гэж байгаа вэ гэдгийг ярих ёстой. Тэр утгаараа үүнийг дараагийн асуудал дээр ярьж, буцаах ёстой. Энэ дагалдах хуулиудыг буцаах ёстой. Харин ямар хууль оруулж ирэхийг бодох вэ гэхээр агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болгох тухай хууль. Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болгосноор засаглалын одоо байгаа бүтэц нь цаашдаа хүчингүй болно. Агентлагууд байхгүй болно гэсэн үг.
Гэхдээ үүнийг тодорхой хугацааны дараа. Ер нь энэ хүчингүй болохгүй бол дараагийн Засгийн газар тохируулагч агентлаг байгуулдагаараа байгуулж, хэрэгжүүлэгчийг мөн байгуулдагаараа байгуулна. Тэгэхээр энэ бүтэц зөвхөн тоон өөрчлөлт болно байх. Тийм учраас Засгийн газрын тухай хуулинд байгаа “агентлагтай байж болно” гэдэг нь байж болно. Гэхдээ агентлаг гэсэн нь юу юм вэ гэдгээ тодруулж өгөх хэрэгтэй. Тийм учраас агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирэхийг бодох ёстой. Тэгж байж, энэ орон тоо буюу архитектурын асуудал шийдэгдэнэ. Түүнээс биш, 9 яам, 12.5 гэдэг чухал биш юм. За.Баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet