Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны /Мягмар гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Шадар сайдад томилох эсэхийг хэлэлцэх үеэр
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарт амжилт хүсье!Ингээд хэд хэдэн санал хэлье. Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд андуураагүй бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын ерөнхий газар гэсэн байгууллагууд байдаг. Энэ байгууллагууд дээр богино хугацаанд хэдэн зүйл хийх хэрэгтэй юм.
Нэгдүгээрт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хувьд бол хуулийг нь хэсэг гишүүд санаачлаад, /2 удаа буцсан/ гацсан байгаа. Үүний гол шалтгаан нь хууль санаачлагчид нь дотроо зөрчилтэй байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг цөөхөн хэдэн сарын хугацаатайгаар төвлөрөлийг нь задлах, яамдуудад хяналтын чиг үүргийг өгнө гэсэн байгаа юм байна. Монгол ардын нам бол эсэргүүцэж байгаа, би үүнийг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг ерөнхийдөө одоо ингэж задлах шаардлагагүй юм.
Харин дөрвөн жил гэсэн мэргэжлийн хяналтын тухай хуулийн бүтцийг хэвээр нь үлдээгээд бусад зүйл заалтыг нь оруулсан зүйл заалт болгох тал дээр Засгийн газрын байр суурийг илэрхийлээд, /харин хууль тогтоогч нь энэ саналаа өгвөл/ үүнийг хурдан явуулаач ээ гэсэн нэг ийм санал байна.
Хоёрдугаарт, Стандартын хувьд хууль нь бэлэн болсон, Өөрөөр хэлбэл, Монгол улсад өрнөж байгаа, өрнөх ёстой, реформын нэг чухал хэсэг болсон стандартын тухай хууль байгаа юм. Үүнийг маш хурдан өргөн бариасай. Та өөрөө хариуцаж байгаа учраас. Хууль нь бол бэлэн болсон.
Гуравдугаарт, манай хөрөнгө оруулалт саарсан байна. Манай нэг дутагдалтай зүйл нь оюуны өмчийн холбогдолтой, хамгаалалт, энэ талын зүйлийг гадагшаа, сурталчилахдаа их муу. Тийм учраас аль ч хөрөнгө оруулалт, оюуны өмчийн хамгаалалт ямар байдаг талаар, сурталчилгааны холбогдох талаас нь танай байгууллага анхааралдаа авч хийгээсэй гэж хүсэж байна.
Дөрөвдүгээрт, онцгой байдлын ерөнхий газрын хувьд хэдэн жилийн өмнө, техникийн дутагдалаас болоод хүүхдээ аварч чадаагүй гэр бүлийн хувьд үнэхээр харамсалтай хэрэг болж байсан. Тийм учраас онцгой байдлын ерөнхий газрын хувьд техник, технологийн түвшинд юу дутагдаж байгаа болон хөрөнгө оруулалт дээр онцгой анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. За, баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet