УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 05 тоот ТОГТООЛ-оор Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдав. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Зоригт ахалж, Ажлын хэсгийг гишүүдэд УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, С.Одонтуяа, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар болов.
Tweet