монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 05 сарын 07-ны өдрийн тоот тогтоолоор Төрийн албаны зөвлөл дээр зарим хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл энэ байнгын хорооны бүрэлдхүүнд орж ажиллахаар болсон байна. Ажлын хэсэг 2013 оны 05 дугаар сард багтаан санал, дүгнэлт, шийдвэрийнхээ төслийг танилцуулах ёстой юм байна. Ажлын хэсгийн зорилго нь Төрийн албаны зөвлөл дээр Төрийн албаны хууль, төсвийн тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам, Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах журам, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтаныг сонгон шалгаруулах журам, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтаныг сонгон шалгаруулах журам, "Төрийн албаны зөвлөлийн бүтэц, орон тоог батлах тухай" УИХ-ын 70 дугаар тогтоол зэрэг хууль тогтоомжуудынийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар холбогдох тайлан мэдээ, судалгаа, бодит баримтыг үндэслэн санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах юм байна
Tweet