demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Хүний ёс жудаг гэж бий

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1474

Чуулганы хуралдаан үдээс хойш /2013-04-18/ үргэлжилж Улсын Их Хурлын дэд дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлаарх асуулт хариулт дууссаны дараа гишүүд үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

- “Дэлхийн 30-аад орны 40 гаруй сэтгүүлчдийг оролцуулсан оффшор компаниуд хуулийн хүрээнд татвараас зугтаасныг илчлэх төсөл хэрэгжиж үйл ажиллагаа нь дуусч байгаа юм байна. Үүний үр дүнд 3000 хүн илчлэгдээд байна. Тэдгээрээс ганцхан хүн нь би алдаа гаргажээ гээд албан тушаалаасаа огцорхоор өнөөдөр энд сууж байна. Улс төрийн жудаг гэж мэдэхгүй. Харин хүний жудаг гэж юу байдгийг мэднэ. Би унасан хүнийг зоддог хүн биш. Та бол 3000 хүний дундаас ёс зүйгээ хүлээж байгаа анхны хүн. Та ямар ч хууль зөрчөөгүй гэж байгааг би үнэмшиж байна. Ямар ч гэсэн хүний ёс жудаг гэж юм бий. Тэр тусмаа гэр бүл нь хүнд тохиолдолд байгаа хамгийн хэцүү үед энэ хүн өөрөө ёс зүйгээ ухамсарлаад сууж байхад тал талаас нь өшиглөж болохгүй. Энэ үгний төлөө намайг олон хүн үзэн ядаж магадгүй. 5 удаа монгол төрийг төлөөлж хар залуугаасаа маш их туршлага хуримтлуулсан энэ хүнийг ёс зүйн алдаа гаргасны төлөө дээд зэргийн байцаагч нарт ч байдаггүй таамаглалуудыг гарган ирж, тал талаас нь дайрч байгаад харамсаж байна.

Гишүүд ээлж ээлжээр үг хэлж байх явцад УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга ёс “ эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, “ Баярцогт гишүүнийг улс төрчийн хувьд, хүндэтгэж явдагаа хэлээд, асуудлыг бүлэг дээр яриагүй учир асуудлыг шууд хэлэлцээд явах нь оновчтой бус гэж үзэж буйгаа илэрхийлж уг асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авах горимын санал гаргаж буйгаа мэдэгдлээ.

УИХ-ын дарга З.Энхболд саналыг хүлээн авч уг асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэгт завсарлага өгч буйг мэдэгдэв.

Үүний дараа өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд орсон Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөв.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->