МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2013 ОНЫ 01 ДҮГЭЭ�САРЫН 18-НЫ ӨДӨР (БААСАН ГАРИГ) -ИЙН
НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛ
1. Газрын тухай /Шинэчилсэн найруулга/, Газрын төлбөрийн тухай /Шинэчилсэн найруулга/, Газрын кадастрын тухай /Шинэчилсэн найруулга/, Газар албадан чөлөөлөх тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/.
З.Энхболд : - С.Дэмбэрэл гишүүн асууя.
С.Дэмбэрэл : -За баярлалаа. Асуултууд маань голдуу санал, тэгээд бас сануулсан утгатай гэдгийг анхаарна уу?
Нэгдүгээрт, инфляцитай холбогдуулаад зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах асуудлыг энэ оны эхний улиралд оруулж ирэх ёстой. Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд энэ чиглэлээр юу хийгдэж байна вэ гэсэн сануулга асуулт байна.
Хоёрдугаарх нь, мөн инфляцитай холбоотой, тэр дундаа махтай холбоотой. Яг өнөөдрийн байдлаар инфляцид гол нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл бол Монгол Улсын нийт малчдын ихэнх нь 200 хүртэл толгой малтай байна. Тийм учраас малжуулах ажлыг Засгийн газар хийх үү гэсэн асуулт байна.
Гуравдугаарх нь, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа уул уурхайн бус экспортыг дэмжих сан байгуулна, стратеги төлөвлөнө гэсэн. Энэ ажил хэр зэрэг явж байна.
Дөрөвдүгээрх нь, таны байгуулсан тогтвортой хөгжлийн хороог ойрын хугацаанд хуралдуулах уу? Аймгууд эхнээсээ ногоон хөгжлийн загвар аймаг болъё гэж байна. Архангай аймаг саналаа гаргалаа. Энэ талаас нь дэмжих хэрэгтэй байна. Тэрний дараагийнх нь бол саяхан хуралдсан жижиг дунд үйлдвэрлэлийн дэд хорооноос санал гарсан, энэ бондын тодорхой хэсгийг 300-500 сая долларын тодорхой хэсгий нь жижиг, дунд бизнесийг дэмжихэд зориулвал яасан юм бэ гэсэн хүсэлтийг танд тавих гэж байна. Энийг бас авч хэлэлцэж болох уу гэсэн нэг асуулт байна.
Түүний дараа, сүүлийн үед ажиглаад байхад гадаадын түншүүд болон Олон Улсын байгууллагуудад хандах Монгол Улсын нэг ерөнхий мессеж дутагдаж байна. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь манай улс их мундаг болсон гээд байдаг. Нөгөө хэсэг нь дуугүй байгаад байдаг. Бодит амьдрал дээр асуудлууд хуримтлагдчихсан. Олон улсын түншүүд болон Олон Улсын байгууллагын туслалцаа манайд хэрэгтэй. Тийм учраас энэ дээр нэг цонх, нэгдсэн нэг мессеж өгөх талаар бас бодолцвол яасан юм бэ гэсэн бас нэг зүйл байна.
Мөн гадаадын хөрөнгө, стратегийн хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа болгоомжлолд оруулсан нэг зүйл байна. Стратегийн хөрөнгө оруулалтын тухай. Энэ хуулийг дахин авч үзэх үү гэсэн асуулт байна.
Таван толгойн хувьцааг эзэмшсэн, худалдан авсан үндэсний компаниудад хандаж та юу хэлэх вэ?
Хамгийн эцсийнх нь, сүүлийн үед хувийн хэвшлийнхний дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулах хувь нэмэр сүүлийн 2 жилд буурах, тогтох хандлага ажиглагдаад байна. Эсрэгээр, улсын секторынх нь их нэмэгдэж байна. Энэ чиглэл дээр таны байр суурь ямар байна вэ? баярлалаа.
З.Энхболд : -Ерөнхий сайдаас эхлэх үү. Дараа Н.Батбаяр гишүүн.
Н.Алтанхуяг : -Тогтвортой хөгжлийн хороогоо ирэх долоо хоногт хуралдуулчихъя. Жижиг дунд бизнесийг эрхлэх чиглэлээр нөгөө бондын зөвлөл дээр бид нар нилээд олон чиглэл төслүүдийг ярьсан байгаа. Тэрэн дотор ингээд жижиг дундын юм явж байгаа та Баттулга сайдад өгөөд тэндээс ороод ирвэл сайн. Бид нар бол түрүүн Ганбаатар гишүүн бас хэлчихнэ лээ. Бондынхоо мөнгөөр экспортод чиглэсэн чадавхиа нэмэгдүүлээд авъя. Гэдэг бодлогыг бол барьж байгаа. Энэ рүү бол тодорхой хэмжээний мөнгө бол гаргана. Тухайлбал ноос, ноолуур, арьс, шир, оёдол магадгүй мах гээд энэ чиглэлээр ингээд экспортод гарах бүтээгдэхүүнийхээ боловсруулалт болоод бусад түвшинг дээшлүүлэх чиглэлд нь бол илтээр манай өрөөнд ирж ноос, ноолуурынх, арьс, ширнийхэн, оёдлынхон, махныхан бүгдээрээ перзентэшин тавьсан. Тэрийгээ бид нар тодорхой дэмжих юм гэж ярьсан. Энийгээ одоо бид нар бодлогынхоо зөвлөл дээр оруулж ирж эцэслэж ярина. Тэгэхээр энэ чиглэлийг дэмжинэ. Гадаадын хуулиар Батбаяр сайд хариулчих.
Н.Батбаяр : -Зээлийн хүү бууруулах асуудлаа юу болж байна гэж. Ямар ч байсан зээлийн хүү бууруулах үндсэн суурь асуудлаа эхэлчихсэн. Тэр бол бондоо босгоод мөнгөө оруулаад ирсэн учраас төгрөгний нийлүүлэлт бүрдүүлэх боломж бүрдсэн. Энэ тал дээр арилжааны банкууд болон Монголбанк, холбоотой газруудад судалгаа хийгдэж байна. Зээлийн хүүгийн бууралт олон нийтэд энэ нэгдүгээр улиралдаа багтаад мэдрэгдэнэ. Өөрөөр хэлэх юм бол энэ оны нэгдүгээр улиралдаа багтаагаад зээлийн хүүг бууруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2 жилийн хугацаанд үндсэндээ бид нарын тооцоолж байгаагаар бол зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломж бүрдэнэ гэсэн тооцоотойгоор ажлаа явуулж байна. Энэ хүрээнд зээлийн хүүг бууруулахад зөвхөн эх үүсвэр нэмэгдүүлэх урт хугацаатай бага өртөгтэй эх үүсвэр нэмэгдүүлэх биш бусад санхүүгийнхээ бүтцийг бүтэн болгох ёстой болж байгаа. Энэ утгаараа гэх юм бол бизнесийн даатгалын компани байгуулах шаардлагатай байна. Лизингийн томоохон компаниуд бий болох шаардлагатай байна. Мөн одоо гадаад худалдаагаа өртөг багатай үйл ажиллагаа явуулдаг болгохын тулд Монголын экспорт, импортын банкыг байгуулах шаардлагатай байж байна. Тэгээд Моргежийн зээлийг жинхэнэ бодит утгаар нь хэрэгжүүлэхийн тулд 2 дахь .... ажиллах моргежийн компанийг хүчтэй дэмжиж байгуулах энэ ажлыг хийх шаардлагатай болж байна. энэ ажлын судалгааны ажлууд хийгдэж байна. Ойрын үед эхнээсээ ажил болоод явна гэж хэлье баярлалаа.
Н.Алтанхуяг : -Тэр улсын секторын оролцоо нэмэгдээд байна уу гэдэг тийм судалгаа надад алга.
Б.Бадамцэцэг : -2011 он хүртэлх олон жилийн динамик надад байна л даа. Тэгээд 11 онд гэхэд хувийн хэвшлийн ДНБ-нд эзэлж байгаа хувь 75.3 хувьтай байгаа. 2009 онд 73 хувьтай, 2010 онд 73.4 хувьтай, 2011 онд 75.3 гэсэн ийм хувиуд байна. Бага зэрэг өсөлттэй.
Tweet