УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл 2012 оны 12 сарын 11-нд УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Л.Цог, А.Бакей, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн, Су.Батболд, Д.Лүндээжанцан нарын хамт " Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-ын хурлын чуулганаар хэлэлцүүлэх хүсэлтээ өргөн барьсан байна. Батлагдаад 20 гаруй жил өнгөрсөн хуулийг улам боловсронгуй болгох шаардлага бий болсоныг гишүүд тэмдэглэсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд 2009 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон асуудлыг сонгууль зохион байгуулах байгууллага хариуцахаар заасан нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн зарим заалттай зөрчилдөж бөгөөд энэ нь хууль хоорондын уялдаа холбоог хангах, хуулийн хэрэгжилтийг нэгмөр хангахад чинлэгдсэн өөрчлөлтийг хуульд оруулж тусгах хууль зүйн үндэслэл, шаардлага болж байгаа ажээ. Түүнчлэн олон улсын гэрээ, конвенцэд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрх болон сонгууль бүх нийтийн байх зарчмыг хангах үүднээс санал авах байр бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэх, тэргэнцэртэй сонгогчдыг санал авах байранд орох боломжоор хангах шаардлага байгаа юм. Мөн сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуультай нийцүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн автоматжуулсан систем нэвтрүүлэх шаардлага бас бий болжээ.
Tweet