С.Дэмбэрэл:- Хууль санаачлагчдаас 2, 3 асуулт асууя.
Нэгдүгээр асуулт, энэ Монгол Улсыг хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллага болон freedom house гэдэг байгууллагаас хэвлэлийн эрх чөлөө хагас гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр энэ хуулийн гол зорилго нь хагас эрх чөлөөтэй Монгол Улсыг бүрэн хэвлэлийн эрх чөлөөтэй Монгол Улс болгох зорилгоор гаргаж байгаа байх гэж би ойлгож байна. Хууль санаачлагчид яг ямар хүлээлт байгаа вэ? Энэ хууль гарсны дараа Монгол Улс тэдэн жилийн дараа тийм болсон байна гэдэг ч юм уу, эсвэл олон улсын тийм байгууллагуудын үнэлгээгээр бүрэн эрх чөлөөний ийм үнэлгээтэй болно гэсэн ямар үр дүнг хүсч байгаа юм бэ?
Хоёрдугаарт, ашигт малтмалын нөөц дээр суурилсан эдийн засаг, тэр дээр улсын өмч сүүлийн үед их орж ирж байгаа ийм улс оронд ашигт малтмалын нөөцийн ил тод байдал болон хэвлэлийн эрх чөлөө 2 хоорондоо шууд хамааралтай болоод байна. Энийг зохицуулсан, сэргийлсэн ямар заалтууд орсон юм бол?
Гуравдугаар асуулт нь, Хэвлэлийн зөвлөл дээр хэвлэн нийтлэгч, сэтгүүлч, иргэдийн төлөөлөл гээд тэнцүү тооны төлөөлөлүүд орчихсон. Гэтэл иргэдийн төлөөллийг яаж сонгож оруулах талаархи хуулийн заалт нь байхгүй болохоор иргэдийн төлөөлөгч нэрээр Хэвлэл мэдээллийн зөвлөлд хэн нэгэн дарга, хэн нэгэн захиалгын хүн орчих байдал үүсч болзошгүй. Тийм учраас иргэдийн төлөөллийг яаж оруулах вэ гэдэг дээр ямар нэг нэмэлт дүрэм, журам хүлээлгүйгээр энэ хуульдаа тодорхой зохицуулалт хийгээд явж болсонгүй юу ?
Дараагийнх нь, төрийн байгууллагын хэвлэн нийтлэх үйл ажиллагаа гээд иргэдийн төлөөлөл болдог, иргэд өөрсдөө сонгодог, иргэдийн эрх чөлөөг илэрхийлдэг эдийн засгийн бүх эрх чөлөөг нь илэрхийлдэг нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрийнхөө дэргэд хэвлэл мэдээллийн ямар нэгэн хэрэгсэлтэй байж болохгүй гэсэн зүйл байна. Энийг яагаад ийшээ оруулчихав? Нутгийн өөрөө удирдах байгууллага бол иргэдийн цэвэр төлөөллийн байгууллага. Хажуудаа иргэдэд зориулсан хэвлэл мэдээллийн юм хийж болно шүү дээ. Ийм л асуулт байна, баярлалаа.
З.Энхболд: - Хууль санаачлагч хариулъя. Ажлын хэсэг Б.Галаарид байна. Ч.Сосормаа эхлээд хариулъя.
Ч.Сосормаа: - Энэ хуулийн үндсэн зорилго бол хараат бус хэвлэл мэдээлэл, хариуцлагатай хэвлэл мэдээллийг бий болгохыг зорьж байгаа. Тэгэхээр Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөт улсаар шалгараад байгаагийн гол шалтгаан нь бол сэтгүүлчээ барьж хорьдог Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр холбоотой юм, гол нь тэр шүү дээ. Тэгэхээр тэр дээр хууль санаачлагчийн зүгээс ахиад тодруулахад Эрүүгийн хуулийн 110 доромжлохыг хүчингүй болгох, 111 баривчлах, хорихыг хүчингүй болгохоор бол хуулийн төсөл бэлдэж өргөн барьсан. Энэ нь бол одоогийн Эрүүгийн хуульд улам боловсронгуй хийгдэж байна. Доромжлох бол одоогийн шинэчлэн найруулж байгаа хуулиас авч байгаа, гүтгэхийг 2 салгаад, хэрвээ санаатай гүтгээд шүүхийг хуурсан бол Эрүүгийн хэрэг болоод, харин буруугаа хүлээсэн бол зөрчлийн байдлаар шийдэгдэх, нэр төрийг гутаах бол зөрчлийн хуулиар зохицуулах гээд бид нарын тусгаж амжаагүй олон зүйлийг нэлээн боловсронгуй болгоод хийгдэж байгаа. Дараагийн асуудал бол бид нар энэ хуулийг Байнгын хороогоор хэлэлцэж байх үед Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Глобинтернэйшнл ТББ, Иргэний танхим хамтраад энэ гүтгэх, доромжлох бол гэмт хэрэг мөн үү гэсэн хэлэлцүүлэг хийсэн. Энэ хэлэлцүүлгээс нэлээн олон саналууд гарсан байгаа. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага, эрдэмтэд судлаачдын зүгээс гарсан саналуудыг багцлаад ажлын хэсэг дээр өгчихсөн энэ дээр ажиллаж байгаа юм. Ямар ч байсан энэ асуудал багцаараа, цогцоороо шийдэгдэнэ байх. Энэ Хэвлэлийн эрх чөлөөний хууль дээр бол бид нар ил тод хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг хангах, мөн түүнчлэн хариуцлагатай болгох, ил тод байдал, эзэн хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчээ мэдээлэх хариуцлага олон зүйлийг оруулсан байгаа гэдгийг хэлмээр байна.
Дараагийн асуудал ашигт малтмалын асуудалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн эрх чөлөө хамааралтай байдаг гээд хууль дээр энэ хүрээнд ил тод байдлын олон зохицуулалтыг оруулсан. Энийг бол ажлын хэсэг дээр яриад улам боловсронгуй болгосон байгаа юм. Тухайлбал хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрийнхөө эздийг, хөрөнгө оруулагчийг мэдээлж байх, захиалгат мэдээллээ хэн захиалж байгаа юм нэртэй нь мэдээлж байх. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагыг ямар нэгэн байдлаар дарамтлахгүй байх, хэвлэж нийтлээгүйн төлөө төлбөр авахгүй, энэ чиглэлээр гэрээ хийхгүй байх гэх мэтийн олон саналууд бас хууль санаачлагчийн зүгээс ч орсон байгаа, ажлын хэсэг дээр улам боловсронгуй болгож оруулсан байгаа гэдгээ хэлмээр байна.
Тэр Хэвлэлийн зөвлөлтэй холбоотой асуудал байгаа юм. Энэ дээр нэлээн хэлэлцүүлэг өрнөсөн юм. Уг нь бол олон улсын жишгээр Хэвлэлийн зөвлөл..
З.Энхболд: - Цагтаа багтаж хариулахгүй бол цагтай. С.Дэмбэрэл гишүүн ингэж асуусан шүү дээ, чи нэг л онож хариулахгүй юм. Ашигт малтмал, хэвлэлийн эрх чөлөө 2 урвуу хамааралтай байдаг юм. Энэ бол дэлхий даяар яваад байна шүү дээ. Манайд бас энэ процесс яваад байгаа юм уу гэж асуугаад байна шүү дээ. М.Батчимэг гишүүн хариулъя.
М.Батчимэг:- Энэ хуулийн төсөл дээр ерөнхий санаа нь явж байгаа, хэлэлцүүлгийн үед ажлын хэсгээс санал гараад, Байнгын хороо дээр дэмжигдээд, батлагдсан хаалтын гэрээ гэдэг ойлголтыг хориглох ийм заалт орж ирж байгаа. Ямар нэгэн этгээдийн зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж тодорхой мэдээллийг нийтлүүлэхийн төлөө юм уу, эсвэл нийтлүүлэхгүйн төлөө захиалга өгөх, гэрээ байгуулахыг хориглож байгаа. Энийг зөрчих юм бол тухайн хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх ийм заалт орж ирж байгаа. Тийм учраас таны санаа зовж байгаа байдал нэг талаасаа бага ч гэсэн шийдэгдэх болов уу, нөгөө талаас зөвхөн Хэвлэл мэдээллийн хуулиар зохицуулагдах асуудал гэж ойлгохгүй байна. Тухайн компанийн засаглалыг ил тод болгох, хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаа, засаглалын ерөнхий үйл ажиллагаа сайжрахтай холбоотой цогц асуудал байх гэж харж байна нэгдүгээр асуулт. Тэр Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хувьд бол нэлээн мэтгэлцээн, маргаан явсан. Хууль санаачлагчийн анхны төсөл дээр ерөөсөө аль ч төрийн байгууллага татвар төлөгчдийн мөнгөөр хэвлэл мэдээллийн байгууллага үүсгэн байгуулахыг хориглосон байгаа. Ажлын хэсгийн ярилцлагын үеэр бол Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Улсын Их Хурал бол ард түмний иргэдийн төлөөллийн байгууллага гэдэг утгаараа байнгын нээлттэй үйл ажиллагаа явуулах ёстой. Тийм учраас хуралдааныг байнга нээлттэй дамжуулж байдаг ийм сувагтай байхыг иргэдийн төлөөллийн байгууллагуудад зөвшөөрөх ёстой гэсэн ийм саналтай гишүүд байсан. Зарим гишүүд бол Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр яг үнэндээ монголын бодит амьдрал дээр энэ чинь эрх барьж байгаа намын дуу хоолой, хэрэгсэл болоод хувирчихдаг юм улс төрийн шоу болдог нэгдүгээрт. Хоёрдугаарт Иргэдийн төлөөлөгчдийн Хурал бол Улсын Их Хуралтай адилхан байнгын үйл ажиллагаатай байдаггүй, тийм учраас Улсын Их Хурал, Иргэдийн төлөөлөгчдийн байгууллага бол ард түмэнд нээлттэй үйл ажиллагаа явуулах энэ үүргээ бусад арга замаар хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал телевизийн сувгуудтай гэрээ байгуулах замаар үйл ажиллагаагаа нээлттэй дамжуулах энэ үүргийг нь бол өөр хуулиудаар төрийн өмчийн мэдээллийн хэрэгсэл гэдгээс өөр хуулиудаар зохицуулах шаардлагатай гэж үзсэн. Тэгээд санал хураалтын дүнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос төрийн байгууллагад өөрийн өмчийн хэвлэл мэдээлэлтэй байхыг хориглоё гэсэн ийм зүйл дээр санал нэгдсэн байгаа.
З.Энхболд: - Хэвлэлийн зөвлөлийн иргэний төлөөлөл нь яаж сонгох уу гээд.
М.Батчимэг:- Хэвлэлийн зөвлөлийн иргэний төлөөллийн хувьд бол энийг цэвэр Хэвлэлийн зөвлөлийг үүсгэн байгуулж байгаа тэр хэвлэл мэдээллийн салбарын болон сэтгүүлчдийн төлөөллийн өөрсдийнх нь мэдэлд үлдээсэн байгаа. Энийг үүсгээд байгуулах хурлаараа Хэвлэлийн зөвлөлийг байгуулах дүрэм журмаа тогтооно гээд холбогдох зохицуулалтуудыг энэ Хэвлэлийн зөвлөлийн үүсгэн байгуулах хурлаар хийхээр зохицуулсан. Энэ дээр мэдээж өөр саналтай зарим гишүүд байсан л даа. Хуульд ийм заалт орж ирж байгаа юм. Яагаад гэвэл нэгэнт бид нар хэвлэл мэдээллийн салбарыг тодорхой хэмжээний түрүүний Г.Уянга гишүүний хэлдгээр бусад салбартай харьцуулахад илүү чөлөөтэй байх ёстой төрийн зохицуулалт хэтэрхий орох шаардлагагүй салбар гэж үзэж байгаа юм бол энэ болгоныг төрөөс орж зохион байгуулаад, зохицуулаад төр энийг оруул гээд зааж өгөөд байх юм бол бас дахиад сөрөг үр дагавар гарна. Тийм учраас энэ өөрийн зохицуулалтын байгууллага өөрсдөө энэ дүрэм журмаа хийх ёстой гэсэн ийм зарчмаар дүрэм журмаа өөрсдөө гаргана гэсэн ийм зохицуулалт орсон байгаа.
З.Энхболд: - Тодруулах уу?
С.Дэмбэрэл:- Тэр Хэвлэлийн зөвлөлийн тэнд дараагийн заалт дээр нь ийм байна л даа. Хэвлэн нийтлэгч гээд тийм хэвлэн нийтлэгч, сэтгүүлч тодорхойлолтыг нь өгчихсөн, тэгээд олон нийтийн төлөөлөл энэний тэнцүү гэхэд гурав гурван хүн болж байгаа юм. Хэвлэн нийтлэгчийн эрх зүйн статус нь юу юм бэ? Тэр тодорхой хуульд байна уу? Яг хэвлэн нийтлэгч гэж хууль зүйн талаасаа хэн юм бэ? нэгдүгээрт.
Хоёрдугаарт, тэр Их Хурал, Иргэдийн төлөөлөгчдийн Хуралтай холбоотой зүйл. Жишээлбэл, Их Хурлын өөрөө мэдэх Улсын Их Хурлын тухай хуулиудаар зохицуулагддаг юмыг Хэвлэлийн эрх чөлөө гэсэн хуулин дээр Улсын Их Хурал дэргэдээ хэвлэл мэдээлэлтэй байж болно гэсэн зөвшөөрөл өгдөг тийм хуулийн заалт байж таарахгүй шүү дээ. Энийг яагаад ийшээ оруулчихав? Ерөөсөө тэр төрийн хэвлэл мэдээлэл гэсэн заалтыг, тэр чигээр нь хасч болохгүй юу? гэсэн ийм асуулт байна.
З.Энхболд: - М.Батчимэг гишүүн.
М.Батчимэг:- Хэвлэн нийтлэгч гэдэг дээр бол энэ хуулийнх нь нэр томъёоны тайлбар дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн тодорхойлолт орж байгаа юм. Хэвлэн нийтлэгч гэдгийг тэр хүрээнд ойлгож байгаа. Энийг нэр томъёоны хувьд хэрвээ энэ хуульд ойлгомжгүй байна гэвэл найруулгынх нь түвшинд засч болно. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн байгууллага гэж ойлгож байгаа юм нэгдүгээрт. Хоёрдугаарт асуулт энэ дээр бол гол зохицуулалт нь Их Хурал, Засгийн газрын байгууллагууд нөгөө хууль, тодорхой төрийн бодлого, мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор л лавлагаа, мэдээллийн товхимолыг гаргаж болно гэж байгаа юм. Өнөөдөр Төрийн мэдээлэл гээд товхимол гардаг, өөрөөр хэлбэл яагаад энэ хуульд заагаад байгаа юм гэхээр төр аль болохоор хэвлэл мэдээллийн зах зээл, салбарт оролцох оролцоог хязгаарлаж байгаа учраас зөвхөн энэ зүйлтэй байж болно гэсэн ийм..
Tweet