Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2016 оны 1дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны /Лхагва гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх үеэр
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Энэ нэмэлтээр орж ирж байгаа зүйл нь болохгүй гэж бодож байна. Хил, мэргэжлийн хяналт, гааль, хилийн цэрэг гээд хил дээр ажилладаг бүх байгууллагууд яг л ийм жишигтэй болох нь байна шүү дээ.- Нэгдүгээрт.
Хоёрдугаарт, -Жишээлбэл, би хууль санаачлагчийн хувьд хил дээр гардаг, хилийн хяналт шалгалтыг ингэж тусгайлан авч үзэх, тэр байтугай хил дээрх хяналт шалгалтыг хамгийн их минимум хэмжээнд багасгах саналтай байсан юм. Бид нар тэгж энэ тухай ярьж байсан. Яагаад гэвэл энэ давхарддаг.
Гуравдугаарт, -Энд барааг гадагшаа дотогшоо оруулах, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд их хүндрэл үүсдэг байсан. Тийм учраас энэ талаас нь бодож бид нар ярьж байсан. Би үүнийг маш сайн санаж байна. Тэр байтугай би цөөнх болоод үүнийг эсэргүүцэж байсан. Тэгсэн чинь одоо үүнийг онцгой нөхцөл гэж үзээд хил дээр ажиллах нь онцгой нөхцөл, тийм учраас ингэнэ, тэгнэ гэсэн заалтууд ороод ирлээ. Үүнийг одоо тайлбарлана уу? Би хууль санаачлагчийн хувьд лав ийм юм байхгүй. А.Бакей даргад байхгүй биз дээ?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -Байхгүй. Ажлын хэсгийн ахлагч энэ дээр саналаа хэлэх үү. Татаж болох уу?
Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү: -Ер нь хил гэхээр бид нар Замын-Үүд ч юм уу, Алтанбулаг гэж ойлгож болохгүй л дээ. Дэд бүтэцгүй, цахилгаангүй, орон сууцгүй тийм нөхцөлд. Одоо бид нар чинь хилийнхээ гарцын тоонуудыг нэмээд байгаа шүү дээ. Ийм нөхцөлд тэнд амьдарч байгаа хүмүүс гэр бүлтэйгээ очоод гэр бүлд нь ажил олддоггүй, тэнд ажиллаж амьдрах нөхцөл нь маш хүнд, тэнд ажиллах хүн олддоггүй ийм нөхцөл байдлуудыг улмаас тухайн үед энэ асуудлыг хариуцаж байсан шадар сайдын зүгээс ийм санал оруулж ирж, үүнийг бид нар ажлын хэсэг дээр нэлээн ярьж, мэргэжлийн хяналтын байгууллагатай ярьж байж. Тэгээд энэ нь бол зөвхөн хэн ямар, хэдэн давхар хяналт хийх вэ гэдгийг бид нар энэ хуулиар зохицуулахгүй, тэр бол Боомтын хуулиараа зохицуулагдаад явж байгаа. Зарим хүмүүсийн ажил, үүргийн давхардлыг арилгах ажил хүртэл тэнд явж байгаа. Энэ дээр бол тэнд ажиллах боловсон хүчин, тэр дундаа чадварлаг, шударга хамгийн тэргүүний хүмүүс ингэж ажиллах бололцоо, боломж ийм хангалтгүйгээр маш хүнд гэж асуудал ярьж байгаа учраас Байнгын хороонд ажлын хэсэг энэ асуудлыг оруулж ирсэн юм. Үнэхээр үүнийг дэмжих шаардлагагүй гэж үзвэл би ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ асуудлыг татаж болно. Гэхдээ цаанаа яг энэ төрийн ажил явахад бас хүндрэл, бэрхшээлүүд байгаа гэдгийг ажлын хэсэг маш сайн ойлгож байгаа. Тэгээд шаардлагатай бол би татчихъя.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -Хууль санаачлагчдын зүгээс ийм байх нь шаардлагагүй гэж үзэж байна л даа. Хоёрдугаар хэлэлцэх асуудал нь юу вэ гэвэл энэ байгууллагын тайланг хэлэлцэх юм. Үр дүнг нь дүгнэх юм. Ийм л үндсэн чиг үүрэгтэй. Бодлогын яамыг энэ нэгдсэн хяналтын байгууллагын л менежментэд нь оруулж ирж байгаа хуульчилсан байнгын ийм тодорхой чиг үүрэгтэй ийм байгууллага байх юм.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Би санаж байна л даа, одоо манайд чинь малти, олон талын стейкхолдерууд гэж олон талын сонирхлын этгээдүүд оролцсон тийм институци байхгүй учраас хяналтын практик их сайтай олон улсын байгууллагууд, олон улсын санхүүгийн корпораци зэргээс ийм нэг судалгаа гаргаад, танай Монгол Улсад энэ хэрэгтэй юм байна, тийм, тийм улсад ийм туршлага байдаг юм байна гээд хүмүүс хүртэл яваад ийм нэг институци байгуулъя гэсэн ийм санаа л явж байгаа юм. Гэхдээ энэ нэр нь бол шадар сайдын дэргэдэх биш. Олон секторууд.Гэхдээ хуралдааныг даргалдаг нь, энэ зөвлөлийг даргалдаг нь шадар сайд. Гэхдээ энэ маань шадар сайдын дэргэд гэсэн үг биш байхгүй юу. Энэ олон талын этгээдүүдийн дуу хоолойг сонсожхяналтынхаа тайланг хяналтын байгууллага хуулийн хэрэгжилт яаж явагдаж байна вэ гэдгийг сонсож байх олон төлөөлөл бүхий энэ институцийг л хуульчилж өгч байгаа юм. Энэ өөрөө бусад улсуудын сайн туршлага гэж ярьдаг юм билээ. Тийм учраас үүнийг энэ чигээр нь л явуулчихъя.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -С.Дэмбэрэл гишүүн.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Би анзаараагүй явуулчхаж. Хүнсний экспорт, импорт гэж байна шүү дээ. Энэ чинь бүх хүнс юм уу, юу гэсэн бэ? Үүнийг чинь л хүсэхгүй байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, хүнсний экспорт, импорт дээр чинь Монгол Улсад орж ирж байгаа болон Монгол Улсаас гаргаж байгаа, ялангуяа орж ирж байгаа импортын бүх хүнсийг Засгийн газрын тогтоол гаргаад, жагсаалтыг нь гаргаад нэг их хүнд суртал үүсгэдэг тэр юмыг л хадгалъя гээд л бид нар сая баталчихлаа. Гэтэл бидний хууль санаачлагчийн гол зорилго бол хүнсний экспорт, хүнсний аюулгүй байдал гэдгийг дор бүх юмыг ингэж төвлөрсөн юмнаас нь илүү хүнд сурталтай хэвээр нь үлдээж болохгүй ээ. Тийм учраас хүнсний аюулгүй байдалд бүх хүнсний экспорт, импортыг хянана гэчихээр чинь хуучин хэвээрээ үлдчихэж байгаа юм. Тийм учраас үүнийг бид анзаарсангүй. Тийм учраас Р.Бурмаа сайдын санал дээр нэмээд, саяынхыг ингэж хасаад, шаардлагатай хүнсний гэдэг юм уу, тийм байдлаар оруулж өгөхгүй бол бүх хүнсийг экспорт, импортыг нь хянан гэсэн тийм.
Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү: -Мал, малын гаралтай гэдгийг ярьж байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Би юм хэлж байна шүү дээ, энэ нь тусдаа. Энэ тал дээр бид хоёр жилийн өмнө ингэж ярьж байсан, А.Бакей дарга бид нар ярьж байсан. Нарантуяа чи нэг тайлбар хэлээдэх.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -Бурмаа гишүүний гаргасан санал, Дэмбэрэл гишүүний гаргасан санал дээр хоёуланд нь тайлбар хэлээдэх.
Хуульч Ж.Нарантуяа: -Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдийн хорио цээрийн тухай хууль, Хил дээр хяналт тавих тухай хууль гээд урт нэртэй хууль чинь товчлоод бид нар хорио цээрийн хууль гэж байгаа, тийм ээ. Тэр Хорио цээрийн хуулийн дагуу бол мал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд, бүгдийг нь заавал ч үгүй импортын юм уу, экспортын гэрчилгээтэй байх ёстой, зөвшөөрөлтэй байх ёстой гээд тэр хуулиараа зохицуулчихсан байгаа юм. Манай энэ Хяналтын хууль болохоор тэрийг хэн хяналт тавих вэ, хэн гэрчилгээ өгөх вэ гэдэгт л асуудал байгаа байхгүй юу. Хэрвээ энэ дээр Бурмаа сайдын томьёоллоор бол хэрвээ малын боловсруулаагүй түүхий эд, махан экспорт гэж жишээ ярья, тэгэхээр энд хяналтаа тавиад дараа нь гэрчилгээгээ өгөөд, штамб дараад тэгээд экспортынхоо гэрчилгээг өгөх. Энэ бол бүгдээрээ яг нэг байгууллагаар, нэг этгээдээр явах юм байна. Тэгэхээр хил дээр болохоор гурван байгууллага хяналт тавина. Одоо байгаа мэргэжлийн хяналт, гааль, дээрээс нь хорио цээрийн хяналт гээд тусдаа бас нэг алба бий болох нь ээ. Энэ нь эргээд бизнес эрхэлж байгаа, та мэдэж байгаа Дэлхийн банк хөдөө аж ахуйн салбарыг зах зээл рүү шилжүүлэх гэсэн энэ төслийнхөө хүрээн дотор бид нар аль болохоор нэг цонхны үйлчилгээ олгодог байгууллагын тоог цөөлье гэдэгтэйгээ хир уялдах вэ, бодлоготойгоо гэсэн ийм л асуудал гарч байгаа юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Одоо Дэмбэрэл гишүүн яг энэ хэсэг дээр хүнсний экспорт, импорт гэдгийг бас хасъя гээд байгаа юм уу?
-Хасаж болохгүй байх л даа. С.Дэмбэрэл гишүүн тайлбарлая.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Хүнсний сүлжээний бүхий л гээд бүр тодруулаад, “бүхий л” гээд хуульд байдаггүй үгээр бид нар авчихлаа л даа. Уг нь бол хуульд “бүхий л” гээд тодруулсан тийм үг байдаггүй юм, тийм байх аа Р. Бурмаа сайдаа?
Хүнс, Хөдөө Аж Ахуйн Сайд Р.Бурмаа: -Тийм, үнэн.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Тэгэхээр бид нар бүхий л гээд оруулчихсан. Сая буруу юм оруулчихлаа. Энэ нь өөрөө цаад санаа нь хүнсний сүлжээний, хүнсний экспорт, импортыг гээд бүх хүнсийг. Энэ нь ямар үр дагавар учруулж байсан бэ гэвэл Засгийн газрын хэддүгээр тогтоол билээ? 200-н хэд билүү? Тэр нь стандартынх. Ингээд хүнсний бүтээгдэхүүний шалгалтад зайлшгүй хамрагдах хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гээд гаргадаг. Тэр нь өөрөө энэ экспорт, импортын үйл ажиллагаанд, цаашилбал Монгол Улсад хүнсний сүлжээ үүсэх, сүлжээ зах зээлийнхээ жам ёсоор хөгжих ийм юманд их саад болдог юм. Тэгэхээр бид нар хэрэв хүнсний экспорт гээд бүхэлд нь хэлчихвэл буруу. Түүний оронд “зайлшгүй шаардлагатай” хүнсний экспорт, импортын эрсдэл дээр суурилсан гэсэн ийм үг оруулж өгвөл энэ хуулийнхаа үзэл санаатай таарна. Зөв үү, Ж.Нарантуяа? Би энэ тал дээр ажиллаж байсан, байгууллагын юу байсан тэр хүнээс.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: - Ж.Нарантуяа тайлбар хэлье.
Хуульч Ж.Нарантуяа: -Хүнсний экспорт, импорт гээд яг үүнтэй холбогдолтой, манай хууль дээр байгаа 7.2.1-д ямар байгууллагад тавих вэ гэдэг л асуудал зохицуулагдаж байгаа. Яг энэ хил дээр тавьж байгаа экспортын хяналт бол Хорио цээрийнхээ хуулиараа өөрөө зохицуулаад явчихдаг. Тэгээд сая шадар сайд хил дээр хянагдах эрсдэлийг тодорхойлсон хүнсний бараа, бүтээгдэхүүнүүдийн жагсаалт гарсан. Тэрнээс ойролцоогоор 3000-аад бүтээгдэхүүнээс гаалийн бар кодтойгоо уялдуулж байгаад ойролцоогоор одоогоор хамгийн өндөр эрсдэлтэй буюу хил дээр заавал шалгагдах бүтээгдэхүүний тоо бол 700 болсон. Уг нь мэргэжлийн хяналтын багасгаад л байгаа юм. Тэгээд таны энэ томьёолол дээр зайлшгүй шаардлагатай гэх юм уу, эсвэл хилээр заавал олон улсын гэрээ болон бусад хуулиар гэдэг заалт нэмж болно.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: -Хаана нь нэмж болох вэ? Тодруулж хэлээрэй.
Хуульч Ж.Нарантуяа: -Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль дээр хүнсний сүлжээ, түүнд хамрагдах бүх үйл ажиллагаа гэдгээрээ, энэ томьёоллыг бид нар тэр хуулиас авсан юм. Тэр нь болохоор сүлжээ маань тасралтгүй, түүнд хамрагдах бүх үйл ажиллагаа гэдэг маань фермерээс авахуулаад экспорт, ширээ хүртэл гэдэг ийм л юугаар, бүх үйл ажиллагаа гэдгийг тэгж хуулиар хамруулсан байгаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet