demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Гарал үүслийн гэрчилгээг импортын бараанд авсанаар бизнес эрхлэгчдэд ямар ач холбогдолтой юм вэ?

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 2215

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хорооны /Пүрэв гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/ үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Импортоор тодорхой бараа авахад гарал үүслийн гэрчилгээтэй болох гэж байгаа юм байна. Экспортын гарал үүслийн гэрчилгээг өмнөх Засгийн газрын үед ерөнхийдөө худалдааг хөнгөвчлөх үүднээс гаалийн бүрдүүлэлтэнд зайлшгүй авах бичиг баримтаас хасаад, шаардлагатай хэрэгцээтэй улс орноос гарал үүслийн гэрчилгээ авдаг болсон. Ингэснээрээ худалдааг хөнгөвчилж байна гэж үзсэн. Үнэн хэрэг дээрээ экспорт дээр Монгол улсын хувьд нилээн хохирол учруулсан гэж хэлж болно. Яагаад гэвэл гарал үүслийн гэрчилгээний ач холбогдолыг тэр болгон ойлгоогүй. Гэтэл олон жил худалдааны бодлого хэрэгжиж байхад импортын гарал үүсэл гээд яриад л байдаг байсан. /өмнөх, өмнөх Засгийн газрын үед/ Тэр үед яагаад, импортын гарал үүсэлгүйгээр одоо хүртэл болоод байсан юм бэ? Одоо хүртэл импортын гарал үүслийн бичиг баримтгүйгээр энэ бодлого яаж яваад байсан юм вэ? /Үнэхээр энэ хэрэгтэй юм бол?/ –Нэгдүгээрт.

Хоёрдугаарт, -Энд бичсэнээр гарал үүслийн бичгийг хүлээн зөвшөөрөх төдийгүй хангалтгүй хэрэгжиж байгаа гэсэн байна. Угаасаа хэрэгжиж байгаагүй юм чинь хангалтгүй л байж таараа. Үүний ач холбогдол нь яг юу вэ? Ямар улс орнуудаас яагаад Монгол улсын хилээр импортын барааг оруулахад гарал үүслийн гэрчилгээ хэрэгтэй юм вэ? Эсвэл гарал үүслийн гэрчилгээг импортын бараанд авсанаар бизнес эрхлэгчдэд ач холбогдол нь юу бэ? Энэ ямар зорилгоор авч байгаа бэ?

Гуравдугаарт, -2016 оны улсын төсвийн төсөл дээр гаалийн байгууллагын зорилтыг харж байхад худалдааг хөнгөвчлөх гэж байгаа. Энэ худалдааг хөнгөвчлөхийн эсрэг баримт бичиг. Өөрөөр хэлбэл худалдаанд хэрэглэгддэг баримт бичгийг нэгээр нэмэгдүүлэх гэж байна. Тэгэхээр дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээр буюу худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр болон Монгол улсын гааль бусад Засгийн газрын бодлогод байгаа худалдааг хөнгөвчлөх бодлогын эсрэг баримт бичиг болж байгаа юм биш үү. Үүнийг хэн олгох юм бэ? Гааль олгох юм уу, яаж олгох вэ? Хэрэв олгох хүрвэл гарал үүслийн гэрчилгээг хараат бус байгууллага олгох ёстой. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсье. За, баярлалаа.

Гаалийн ерөнхий газар, ажлын хэсэг н.Ганхуяг: За, би С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулья. Импортын барааны гарал үүслийн гэрчилгээний хувьд тухайн экспортлогч улсаас гарал үүслийн гэрчилгээ олгох учраас зөвхөн гаалийн байгууллага  дээр импортоос орж ирсэн гарал үүслийн гэрчилгээг л шалгаж хүлээж авна. Шалгах л үйл ажиллагаа явагдана. Олгох үйл ажиллгаа бол нөгөө экспортлогч улсын эрх бүхий байгууллагуудаас олгогдох юм. Экспортын барааны хувьд бол одоогийн байгаа системээрээ Худалдаа аж үйлдвэрийн танхим олгодог хэвээрээ явагдана. Гааль дээр бол зөвхөн бичиг баримт бүрдүүлсэн, нягталж шалгах үйл ажиллгааг явуулана. Ийм учраас эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжихтэй холбогдоод тарифын тодорхой хэмжээний хөнгөлөлтүүд, зарим бараа дээр тарифын тэглэх үйл ажиллагаа явагдах учраас энэ гарал үүслийн гэрчилгээ зайлшгүй шаардлагатай болж хувирсан байна. Өмнө нь бол импортын бараа дээр гарал үүслийн гэрчилгээ авахад шаардлага бага байсан бол одоо бол тарифын бууралттай холбоотой энэ бичиг баримтуудыг зайлгүй шаардах болж байгаа юм. Иймээс бид буцааж хуулинд оруулж өгөөчээ гэж төсөл оруулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: -Би яг ингэж ойлголоо. Нэгдүгээрт, гарал үүслийн гэрчилгээг авах шаардлага нь бол Японтой гэдэг юм уу, эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа хэрэгжиж байгаа учраас Японоос орж ирэх барааны бууралттай энэ тохиолдолд гарал үүслийн гэрчилгээ авах юм байна. Тийм учраас энэ бараануудад импортын гарал үүслийн гэрчилгээ шаардах юм байна. Үүнийг олгох нь олон улсын жишгийн дагуу бол Худалдаа Аж Үйлдвэрийн танхим нь олгоод явах юм байна, энэ зөв үү?

Гаалийн ерөнхий газар, ажлын хэсэг н.Ганхуяг: -Энд би нэмж тайлбар хийе. Японтой манай улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийсэн учраас Японы бараанууд Монголын хувьд тарифын хөнгөлөлт эдлэх болж байгаа. Тийм учраас Монгол руу орж ирж байгаа тохиолдолд Японы эрх бүхий байгууллагын өгсөн гарал үүслийн бичгийн дагуу хөнгөлөлт эдлэнэ. Монгол бараа тарифын хөнгөлөлт эдлэе гэж байгаа бол /Монголын бараа Япон руу экспортонд гарах тохиолдолд/ Худалдаа Аж үйлдвэрийн танхимын гаргаж өгсөн гарал үүслийн гэрчилгээгээр Япон руу орохдоо тарифын хөнгөлөлт эдлэх юм. Тийм учраас экспортын болон импортын гарал үүслийн гэрчилгээний бичиг баримт бол тарифын хөнгөлөлт эдлэх гол баримт бичиг  болж өгч байгаа юм.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->