demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Бид ерөөсөө л нэг тойрогт орчихоод байна шүү дээ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 6822

УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хорооны дарга С.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

-Та Монголбанкны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн ач холбогдол, гол өөрчлөлтийн талаар ярихгүй юу? 

 

-Монголбанкны хуулинд 10 орчим жилийн өмнө суурь өөрчлөлт орсон. Үүнээс хойш жижиг засварууд хийгээд явж байна. Миний нэмэлт өөрчлөлт хийсэн гол утга нь засаглалын талаас нь юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Монголбанкны засаглалыг орчин үеийн төвбанкуудын засаглалтай ижил болгох буюу мөнгөний бодлогын зөвлөл хэрхэн байгуулагддагыг хуульчилж өгч байгаа юм. Уг зөвлөл нь ямар бүрэлдэхүүнтэй байх, юуг авч хэлэлцэх зэргийг тодруулж өгч буй. Мөн, Төвбанк Засгийн газрын бусад институцуудтай хэрхэн хамтарч ажиллах тухай асуудал. Одоогийн Монголбанкны тухай хуулинд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн талаар ерөнхий, их бүдэг гурван өгүүлбэр л бий. Өөрөөр хэлбэл, Монголбанкны Ерөнхийлөгч, эсвэл Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарынх нь боломж зэргээс хамаарч хуралдах хугацаа нь тодорхойгүй байдаг бөгөөд үүнийг дүрмээр зохицуулж байгаа. Энэ нь институц талаасаа их буруу. Бусад орон үүнд их ач холбогдол өгдөг. Учир нь тухайн улсын санхүүгийн салбарын тогтвортой байдалд эрсдэлээс урьдчилан сэргийлэх институцийн механизм маш чухал. Тиймээс үүнийг мөн тодорхой болгох тухай тусгасан. Яаж хуралдах, даргалах, санал гаргахдаа яах юм, юуг авч хэлэлцэх юм. Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл, мөн хяналтын зөвлөлтэй ямар байдлаар холбоотой ажиллах зэрэг асуудлуудыг оруулсан. 

 

Би төвбанкны тухай 70 орчим хууль үзлээ. Эдгээрт хамгийн түрүүнд Төвбанкныхаа үндсэн зорилтыг тодорхойлж. Монгол Улсын Төвбанкны тухай хуулинд үндсэн зорилт нь Төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэж бий. Төгрөгийн тогтвортой байдал гэдэгт судлаачид, УИХ дээр ч гэсэн маргаан үүсдэг. Нэг хэсэг нь инфляци гэж байхад нөгөө нь валютын ханш, эсвэл аль аль нь гэж ойлгодог. Ер нь аливаа мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал нь дотоод болон гадаад гэж хуваагддаг. Тэр талаас нь үзэхээр төгрөгийн гадаад үнэ цэнийг тогтвортой байлгах ёстой. Сүүлийн үед дэлхийн ихэнх улсад ялангуяа инфляцийг онилдог зорилготой болсон байна. Өөрөөр хэлбэл, инфляцийг дунд хугацаанд тогтвортой түвшинд байлгах. Үүнийг маш олон хэрэгслээр хийж байна. Голдуу бодлогын хүүг нэмэгдүүлэх, зарим улсад нөөцийн удирдлагаар юм уу, макро зохист бодлого барьж байх жишээтэй. Дээр хэлсэн санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь макро зохист бодлогыг хэлэлцэж, энэ талаар шийдвэр гаргах ёстой. Энэ талаас нь үзээд ер нь үндсэн зорилгыг одоогийнхоос арай өөрчилж, үнийн тогтвортой байдлыг хангах гэж оруулсан. 

 

Мөн Төвбанкны тухай хуулинд эцсийн зээлдүүлэгч гэж тодорхойлоогүй атлаа эцсийн зээлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ гэж бичсэн байгаа. Ингэхээр Төвбанкны чиг үүрэг нь тодорхой биш байгаа юм. Орчин үеийн төвбанкны чиг үүрэг хөгжиж буй болон эрчимтэй хөгжиж байгаа орнуудад аль хэдийн тодорхой болж, орон бүр өөр өөрийнхөөрөө тодорхойлсон байх. Гэхдээ нийтлэг чиг хандлагатай. Тэр нийтлэг чиг хандлагыг хараад Төвбанкны чиг үүргийг маш тодорхой болгож өгсөн. Ер нь үнийн тогтвортой байдал бол нэгдүгээрт, валютын ханш нь дагалдах зорилт. Гэхдээ энэ дагалдах зорилт нь зөвхөн Монголбанкных биш. Учир нь төсөв валютын ханшид нөлөөлнө. Улмаар Төвбанк санхүүгийн зах зээлд оролцогч бусад байгууллагуудтай холбогдох учир тогтвортой байдлын зөвлөлд үүнийг бас анхаарахаар тусгаж өгсөн. 

 

-Ханшийн талаар заалт оруулсан гэсэн? 

 

-Судалгааны явцад валютын ханштай холбоотой, ханшийн талаар заалт оруулсан. Үүнийг болгоомжтой оруулж өгсөн. Манай улс валютын хөвөх дэглэмтэй орон.  Тэр нь зохицуулалттай хөвөх ханш юм шиг. Үгүй ч юм шиг. Жил бүрийн мөнгөний бодлого дээр хөвөх ханшийн утгаараа орж ирдэг. Валютын ханш нь чөлөөтэй бөгөөд зах зээлээр зохицуулагдана гэж Төвбанкны хуулинд бий. Үүнийг илүү тодруулж өгсөн. Интервенц нь зах зээлд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр үүнийг үр ашиг талаас нь хэлэлцэж байдаг. Одоогоор Монголбанк зөвхөн интервенц хийх журмаар явж байна. Үүнийг учир зүггүй нарийн биш гэхэд ерөнхий чиг хандлага нь ямар үед интервенц хийх вэ гэдэг асуудлыг тусгасан. Саяхан Олон улсын валютын сангаас Монголбанкинд валютын ханшийн талаар зөвлөмж өгөхдөө ерөнхийдөө аль болох битгий оролц, интервенцээ ч гэсэн бага хий гэсэн. Гэхдээ энэ бол бодлого юм. Тиймээс үүнийг учир утгагүй ОУВС-ийн зөвлөмжийг дагахаас илүү интервенцийнх нь үр дүн, ашиг нь ямар байна, ямар арга хэрэгслүүд байна гэдэг талаас нь хандаж, бусдын туршлагыг судлах ёстой. Энэ талаас нь бодож ганц нэг өгүүлбэр оруулж өгсөн. Ерөнхийдөө бүхэлдээ засаглал, төвбанкны үндсэн зорилт, дагалдах зорилт, үүнээс уялдсан төвбанкны чиг үүрэг, үйл ажиллагаа, институцийн засаглал ямар байх вэ гэдгийг яг орчин үеийн төвбанкны хэлбэр рүү оруулж өгсөн. /Энэ бол хүмүүст нэг их сонирхолтой биш. Гэхдээ эдийн засаг судалдаг хүмүүс, төвбанкныхан, судлаачдад сонирхолтой./ Ямарч гэсэн УИХ-д өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэх болов уу гэж найдаж байна. 

 

-Өнөөгийн Монголбанкны үйл ажиллагааг та хэрхэн харж байна вэ?

 

-Хэвийн явж л байна. 

 

-Эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна, гарцыг аль өнцгөөс нь харж байна вэ? 

 

-Долоон сарын статистикаас харахад ерөнхийдөө өсөлтийн хурдац саарсан байна лээ. ДНБ-ийн бүтцийг үзэхэд хуримтлал болон хөрөнгө оруулалтын харьцаа тийм ч зохистой биш байна. Ихэнх зүйлээ бид хэрэглэчихдэг ард түмэн. Энэ талын өөрчлөлт Монгол Улсад ер гарахгүй байна. Одоо бид хуримтлал, хэрэглээ, хөрөнгө оруулалтын харьцааг сайн харах ёстой. Энэ талаас нь харахад эдийн засаг гайгүй болчих дүр зураг харагдахгүй байна. Бид эдийн засгийг гаднах талаас нь харж байна. Түүхий эдийн зах зээлийн хувьд ойрын хоёр гурван жилдээ овойж оцойсон сэргэлт ажиглагдахгүй байна. Ийм тохиолдолд бид дотоод нөөц рүүгээ хандах ёстой. Дотоод нөөц гэдэг нь нийгмийнхээ бүтцийг харах хэрэгтэй. Өрхийн болон Засгийн газрын түвшинд хуримтлал, хэрэглээ ямар байна, өрхийн орлого зарлага ямар байна зэрэгт дүн шинжилгээ дутаж байна. Манайд энэ талын тоонууд бэлэн байгаа бөгөөд үүнд анхаарч, ажиллах хэрэгтэй. Дотоод нөөц бололцоогоо хэрхэн ашиглах, төлбөрийн блансаа хэрхэн сайжруулах талаас сайн бодох ёстой. 

 

Манай улсын хувьд гадаад өрийн менежмент их чухлаар тавигдаж байна. Олон улсын валютын сан Монголыг “өрийн дарамттай, уналт болох өндөр эрсдэлтэй байна” гэж дүгнэлээ.  Бид өрийн менежментийн үүднээс хууль болон дунд хугацааны стратеги баталж, өрийн удирдлагын төлөвлөгөөг нь хэрэгжүүлээд явж байна. Гэхдээ хувийн хэвшлийн өрийг хэн хариуцах вэ гэдэг асуудал байна. Зөвхөн тоон утгаараа биш. Үүний менежментийг хэрхэх вэ. Цаашдаа хувийн хэвшлийн өр, түүний дотор концессоор өгч буй тендерүүд талаас нь бодсон макро бодлого хэрэгтэй. Нөгөө талаас, илүү хөрсөн дээр буулгаж ярихад өрх гэрийн өрийн менежмент хийгээд өрийн тогтвортой байдлын шинжилгээ хэрэгтэй байна. Монголын хүн амыг харахад хүн ам зүйн цонх нээгдсэн байна. 15-64 насны буюу эдийн засгийн идэвхтэй хүн ам давалгайлж, ид ажиллах хүч нь бэлтгэгдчихсэн байна. Амжиргааны талаас нь үзэхээр нийгмийн дунд анги бүрэлдэх процесс их удаан явагдаж байна. Тэгэхээр нийгмийн дунд анги бүрэлдэх процессыг түргэн бөгөөд эрчимтэй явуулах шаардлага байна. Монголд дунд анги руу орох гэж тэмүүлж буй тэр хэсэг рүү чиглэсэн бодлого сул байна. Энэ талаас нь эдийн засгаа харах хэрэгтэй. Хүнийг биологийн амьтан болон эдийн засгийн амьтан гэж харна. Эдийн засгийн амьтан гэж харвал энэ бол ажиллах хүч. Нийгмийн амьтан гэж харвал хөгжил талаас нь хардаг. Ийм бодлого нь эдийн засгийн салбаруудын бодлоготой уялдаж өгөх ёстой. Гэтэл өнөөдөр бид сектор л яриад байгаа биз дээ. Ард нь хүн байж байдаг. Тэгэхээр хүнээ бүх талаас нь хардаг бодлого дутагдаж байна. Энэ нь өөрөө урт хугацаанд ДНБ-ий өсөлтийг хүртээмжтэй, ногоон болгох гол суурь нөхцөл нь болж байгаа юм.

 

Одоо уул уурхай ярьж суухын оронд уул уурхайн бус салбар руугаа анхааръя. Мал аж ахуй гэхээр зөвхөн малыг нь бус хүнийг нь бодох ёстой. Судалгаанаас харахад малчдын 60 гаруй хувь нь хүүхдээ малчин болгохгүй гэж байна. Тэнд хүний хөгжил талаасаа юу болж байна вэ. Хөдөө аж ахуй гэхээр хөдөөгийн хөгжил талаас нь бодлогоо чангаруулж, сайжруулъя. Хүн рүү, амьдрал руу чиглэсэн, газар дээр буусан макро анализ хийж юм хийгүй бол бид ерөөсөө л нэг тойрогт орчихоод байна шүү дээ. “ДНБ-ийн өсөлт багаслаа. Яасан?, Уул уурхай. Яагаад, гадаад зах зээл, зэс, нүүрс. Хэзээ өсөх бол, Оюутолгой, тавантолгой. Төлбөрийн бланс ийм байна. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Экспорт буураагүй” ингээд л болоо. Тэгээд яах юм. Ингээд л яриад байх юм уу. Энэ бүхэнд илүү өргөн анализ хийж явах ёстой л доо. 

 

-Зарим нэр төрлийн импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг нэмэхээр боллоо. Засгийн газрын уг шийдвэрийг иргэд сайнаар ч, саараар ч хүлээн авч байна.  Дотоодын үйлдвэрлэгчид "монополдох вий" гэх хүмүүс байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ? 

 

-Танай сэтгүүлийн хамгийн гол анхаарах зүйл бол энэ. Хүмүүс тэгэж ярих нь аргагүй. Ер нь чөлөөт худалдаа нь хөгжлийг сайжруулдаг. Монгол бол аж үйлдвэрийн суурь бааз багатай улс.  Орчин үед Тогтвортой бөгөөд хүртээмжтэй аж үйлдвэрийн хөгжил гэх үйлдвэржилтийн шинэ концевц гарсан байна. Манайх энэ рүү явах ёстой. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах нь зүйтэй. Гэхдээ үйлдвэрлэлийн орчинд дотоодын үйлдвэрлэгчдийн хамгаалуулах буруу авир, импорт болон үйлдвэрлэлийн хооронд хиймэл зөрчилдөөн үүсэх аюул бий. Бид дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахаас өмнө тооцоогоо сайн хийх ёстой. Ер нь үйлдвэрлэгчдэд энэ хамгаалалт янз бүрийн байдлаар тусдаг. Үйлдвэрлэгчид цэвэр өрсөлдөөний зарчмаар явах ёстой. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд үйлдвэрлэл эрхэлсэн хүмүүс маш хүнд үеийг туулсан гэдэг. Гэхдээ тэд хатуужил суусан. Импорттой өрсөлдөж сурсан. Дотоодын үйлдвэрлэгчдэд “энкубатор”-ын нөхцөл бий болгохоос зайлсхийх ёстой. Ингэхийн тулд өрсөлдөөд, улам сайжирч явах бодлого хийгээд энэ заагийг олж харах ёстой. 

 

 

 

Г.Орхон

 

Эх сурвалж: http://mongolianeconomy.mn/mn/w/8419

Буу халах уу?
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->