Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны /Мягмар гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд болон Зам, тээврийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл:-Юуны өмнө энэ томилогдож байгаа хоёр сайддаа ажилд нь хамгийн их өндөр амжилт хүсье. Богино хугацаанд их юм хийнэ байх гэж итгэлтэй байна. Ганцхан зүйл хэлэх гэсэн юм. Хэн ямар мэргэжилтэй, хэчнээн жилийн туршлага зэргээс үл хамаараад удирдах хүний, тэр тусмаа Монголын төрд ажиллаж байгаа удирдах хүмүүст нэлээн дутдаг нэг зүйл байдаг юм. Тэр нь өөрийнхөө тухайн салбарын төрийн бус байгууллагуудтай ажиллах ёстой. Тийм учраас та хоёр хамгийн түрүүнд энэ уулзалтыг эхлээсэй гэж л бодож байна. Мэдээж хэрэг, яамны хүмүүс ажил төрлөө танилцуулна байх. Гэхдээ өөр өнцгөөс харж, хувийн хэвшлийнхний үгийг хамгийн түрүүнд сонсоорой гэдгийг хэлэх гэсэн юм. Тэгээд тэдэнтэй холбоо харилцаатай хамтран ажиллахыг хүсье! Тэгвэл их юм хийж чадна, их ч юм амжуулж чадна. Баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet