demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Offshore гэж ойлголт байхад onshore гэсэн ойлголт бас бий

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1542

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийнТөсвийн байнгын хорооны/Баасан гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ эсэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: За, эцсийн хэлэлцүүлэг дээр хэлэх хэд хэдэн зүйл байна. Төсвийн байнгын хорооны гишүүд та бүхэнд сануулахад “бид аливаа Төрийн зүгээс авч явуулж байгаа нэг удаагийн энэ арга хэмжээг уг нь тал талаас нь ярьж, сайн гаргах ёстой байсан. Харамсалтай нь энэ хуулийг хэлэлцэх эсэх үеэр ярьж байсан гишүүдийн гаргасан саналыг Төсвийн байнгын хороон дээр ярилцаагүй байна. Тийм учрас хууль бол үг үсгийн зарим найруулгын заалттай, ганц нэг заалт нь хасагдсан ийм байдлаар л явж байна. Өөрөөр хэлбэл та бүхэний оруулсан орц гэж алга. Засгийн газрын оруулж ирсэн зүйлийг тэр хэвээр нь батласан байна. Ийм байдлаар батлаж байгаа юм бол хуулийг яах гэж ингэж олон дахин хэлэлцдэг юм бэ? Шууд анхны хэлэлцүүлгээр батлах хэрэгтэй байсан шүү дээ. Харамсалтай нь татвараа төлж байсан аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн урамшил гарахгүй байна.

Уг нь надад боловсруулчихсан бэлэн заалт байна. Сая би татварын ерөнхий газрын даргатай энэ талаар ярилаа. Дэмжиж байна. Үүнд:

-Татварын ерөнхий газар сүүлийн гурван жилд татвараа бүрэн төлж ирсэн аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх,

-Татварын аливаа хяналт, шалгалтаас гурван жилээр чөлөөлөх,

-Татварын хөөн хэлэлцэх хугацааг гурван жилээр хязгааарлах гэсэн энэ заалтуудыг оруулчихбал татвараа төлж байсан татвар төлөгчдөд том урамшил болно.

Дээр нь 4.1.9, 4.1.10, 4.1.11 гэсэн заалтуудад гурван хууль нэмж оруулах ёстой байсан. Тэр нь онцгой албан татварын тухай хууль. Ар талдаа онцгой албан татвар гэж нэрлэчихээд, өмнө талдаа хуулиа дурьдаагүй байсан. Банкны тухай хууль, банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулиудыг нэмэх ёстой байсан. Эдгээр байгууллага татвараа нуун, дутуу мэдүүлдэггүй гэсэн баталгаа хаа байна?

Мөн хуулийн этгээд гэсний дараа Монгол улсын хуулиар хориглоогүй мөнгөний эх үүсвэр бүхий мөнгөн хөрөнгөөр Засгийн газрын бонд худалдаж авсан бол яах юм бэ? Энэтхэг улсад өршөөл үзүүлсэн тухайн үедээ гурван сарын хугацаатай бонд гаргахад, тал талаас нь асар их худалдан авч байсан. Энэ бол сайн туршлага. Манайх иргэдэд бондоо зарах гэж ядаж байгаа. Үүнийг яагаад оруулж болоогүй юм бэ? Эсвэл Offshore гэж ойлголт байхад onshore гэсэн ойлголт бас бий. Монгол улсын хуулиар хориглоогүй эх үүсвэртэй мөнгөн хөрөнгийг дотооддоо авчраад хадгаламж нээлгэвэл, тэр нь тодорхой хугацаатай байвал яах юм? Монгол улсад мөнгө орж ирж байна гэсэн үг. Энэ заалтыг яагаад оруулж болдоггүй юм бэ?

Мөн 4.4 дээр бид /moral/ мораль яриад байна. Нэг хүний нэр заагаад, тэр “offshore” муухай хүн гээд.  Тэр байгаа, ганцхан тэр хүнээр биш. Тэгээд л ёс суртахуун яриад зүгээр л яваад байх юм уу? Бидэнд мэдүүлээгүй хичнээн ч данс, үл хөдлөх хөрөнгө байгаа юм билээ бид мэдэхгүй шүү дээ. Улс орнууд өршөөлийн хууль гаргахдаа ийм байдлаар л оруулж ирдэг юм байна лээ.

Ер нь Монгол улсын хуулийн этгээд, аж ахуй нэгж, иргэн гадаадад данстай байгаа тохиолдолд, үл хөдлөх хөрөнгө үүнийгээ оруулж ирэхэд энэ хууль үйлчилж болдоггүй юм уу? Гадаадад бүртгэлтэй мөнгөн хөрөнгөө тодруулж өгсөн. Нуун дарагдуулсан гэдэг чинь өөрөө гэмт хэргийн шинжтэй. Гэтэл тухайн улсад нь хуулийн дагуу бүртгүүлсэн бол яаж нуун дарагддуулсан байх юм вэ? “Нуун дарагдуулсан” гэсэн томёолол уншаад ямар нэг тодруулсан заалт байхгүй бол мөнгө төгрөг, хөрөнгөө ил болгох уу? Нийгмийн даатгалын шимтгэлийг бусдаас нь өөр хийсэн байна. 100 хувиар нөхөн төлүүлэх юм байна. Яагаад 50 хувиар гэж оруулж болохгүй байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээ 50 хувиар нөхөн төлүүл гэж оруулах боломжтой. Ийм заалтууд байна. Харамсалтай нь эдгээр мзаалт орох боломжгүй юм байна.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->