demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Энэ хууль бизнес эрхлэгчдэд маш их хүлээлт үүсгэсэн...

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 984

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 08 дугаар сарын 05-ныөдрийн /Лхагва гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бол нийт бизнес эрхлэгчдэд маш их хүлээлт үүсгэсэн, цаг хугацааны хувьд бараг хожигдож. УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх гэж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл бол маш чухал ач холбогдолтой юм. Эдийг засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх,гадаад хүчин зүйл хязгаарлагдмал байгаа нөхцөлд дотоод хүчин зүйл дээрээ тулгуурлаж эдийн засгаа идэвхжүүлэхээс өөр арга бидэнд байхгүй. Үүнийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Нийт эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хувь хэмжээг нь нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлэх гэсэн олон талын ач холбогдолтой хуулийг бид бүхэн маш сайн ярилцаж, зөвхөн нэг байнгын хороогоор бус тусгай ажлын хэсгээр ярилцах ёстой. Нөгөө талаас УИХ-ын зарим гишүүдийн хэлээд байгаа Moral hazard буюу буруу авир төрхийн эрсдэл үүсдэг нөхцөл гарах шинжтэй байна. Мэдээж энд эрсдэл бол байгаа. Үүнийг хоёр байдлаар шийдэж болно.

Нэгдүгээрт, /Moral hazard/ Энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг хараад байхад интервал нь 5-6 жил болж байна. Ингэж дасгаж болохгүй юм. Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарсанаас хойш дахин 10 жилийн дотор ийм зүйл хийхгүй байх ёстой. Энэ болMoral Hazard буюу буруу авир төрхийн эрсдэл үүсэхээс хамгаалсан нэг заалт болж өгнө. Цаашдаа энэ талаас нь бодож үзвэл яасан юм бэ?

Хоёрдугаарт, энд дурьдаж байгаа хуулиудыг харахад дутуу хуулиуд байна. Гаалийн тухай хууль гэсэн мөртлөө гаалийн тарифын тухай хууль бусад хуулиудтай холбоотой хуулиудыг оруулж өгөх ёстой.  Учир нь энд маш олон харилцаа байдаг. Тухайлбал, гаалиар байнга дутуу мэдүүлж орж гардаг. Энэ нь бараг хэвийн үзэгдэл болсон гэх мэт үйл ажиллагаануудыг яах бэ гэсэн бас нэг асуудал байна. Өөрөөр хэлбэл, өргөн хэмжээгээр сайтар бодож боловсруулаад, нэг удаагийн арга хэмжээ авах юм бол дараагийн 10 жилд авахгүйгээр бодож боловсруулж хийх ёстой. Өмнөх өршөөлийн тухай хуулиас үзэхэд өршөөлийн хуулиар нэмж мэдүүлсэн орлогын 49.1 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид байна. Орлогын татвар төлж буй  105000 аж ахуй нэгжүүдээс харахад бол бөөний болон жижиглэнгийн худалдаа нь том татвар дээрээ их цөөхөн хүн байна. Тэгэхээр харьцангуйгаар, шударгаар татвараа төлөөд байгаа хүмүүс яах юм бэ? /түрүүн гишүүдийн яриад байгаа/ Энд ч бас тэдэнд зориулсан тодорхой нэг заалт байх ёстой. Тухайлбал, татварын амралт эдлүүлэх байж болно. Татварын ерөнхий хуулинд орж байгаа. Удахгүй татвар, бизнесийн шинэ орчинд орох гэж байна. Энэ талаас нь бодож, нэг заалт хийж өгөх хэрэгтэй байна.

Мөн бусдыг нь үгүй мөртлөө нийгмийн даатгалын шимтгэлийг 4.3-дээр “нөхөж төлүүлэнэ” гэсэн байна. Яагаад энэ үндэслэл ороод ирэв? Миний бодлоор бол яг л адилхан хандах ёстой. Нөхөж төлүүлэх шаардлага байхгүй. Нэг удаагийн өршөөл бол тэр чигээрээ өршөөгөөд л явах ёстой. Миний байр суурь ийм байна. Үүнийг төсвийн байнгын хороо, хууль зүйн байнгын хороо эдийн засгийн байнгын хороогоор  маш сайн хэлэлцэж, тэгш нөхцөл тогтоох ёстой. Мөн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд байсан хүмүүсээ яах юм вэ? Энд, олон янзын арга байж болно. Заалтуудыг нэг өгүүлбэрээр илэрхийлчихэд л болох ёстой байсан.

Хүмүүсийн хэлж байгаа гол зүйл бол сэдэл санаа нь /incentives/ хангалттай биш байна гэж хэлээд байна. Энэ талаас нь бодож, нэмж ганц, хоёр заалтууд оруулах хэрэгтэй. Гаалийн тухай заалт дээр үүнийг тодруулж, одоо байгаагаас нь ч  илүү дэлгэрэнгүй болгох ёстой. Маш олон операцаар нуугдаж байна. Нөгөө талаас хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой зүйлийг жаахан тодруулаад өгөх хэрэгтэй. Үүнийг орох, орохгүйг УИХ-ын гишүүд л мэднэ шүү дээ. Хамгийн сүүлийн тооцоогоор 22 хувийн албан бус сектортой эдийн засагтай байна гэж бодоход 8 их наядын минимум хэмжээнд болгох боломж харагдаж байна. Тийм учраас үүнийг дэмжицгээе гэж хэлмээр байна, баярлалаа.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 2 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->