Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн /Пүрэв гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ үеэр
Мянганы хөгжлийн зорилтын дэд хорооны дарга нь Мянганы хөгжлийн зорилтын үйл ажиллагаа бол “яах вэ дээ, өдөр тутмын юм” гэж хэллээ. Анх удаа ийм зүйл сонслоо. Хөгжил гэдгийг хүн төрлөхтөн мянганы хөгжлийн зорилт гэж ойлгодог. Харин одоо цагт хүн төрлөхтний байдал нь тааруу байгаа учраас тогтвортой хөгжлийн зорилт гэж global мэдрэмжтэй нэг ижил зорилготой ийм цаг үе рүү явж байгаа үед энэ чухал асуудлыг хэлэлцэж байна. Тэгэхээр энэ хууль нэрнээсээ эхлэн “Тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль” байх ёстой. Яагаад гэвэл нөгөө талд том ажлын хэсэг яг энэ бүтэцтэйгээр Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого (төсөл) 2015-2040 боловсруулж байна. Үүнийг хэн-хэзээ-яаж-хийх вэ буюу тогтвортой хөгжлийг эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн шүтэн барилдлага дотор өнөө ба ирээдүй гэсэн цаг хугацааны болон Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил гэсэн орон зайд энэ бодлого явуулах тухай хуулийг л хэлэлцэх хэрэгтэй юм. Гэтэл Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль нь өөрөө сая миний хэлсэн зүйлсийг боловсруулж чадсан уу, үгүй юу гэдэг дээр би маш эргэлзлээ./Уншиж үзэхэд/ Тэрнээс биш, социализмын үеийн салбарын хандлагаар тэр яам тэгнэ, энэ яам нь ингэнэ гэж хэлдэг биш зүйл биш юм. Өөрөөр хэлбэл цаг хугацаа, орон зайн шүтэлцээ, шүтэн барилдлагыг хангасан хууль орж ирэх ёстой. УИХ-ын гишүүдийн санаа эцсийн дүндээ энэ дотор багцлагдаж байна.
Нөгөө талаас Улсын их хурал дээр хөгжил гэдгийг ойлгох нь эрс тэс өөр ойлголттой байдаг юм байна. Нэг хэсэг нь хөгжил гэдгийг том том бүтээн байгуулалт гэж ойлгодог. Гэтэл манай үндсэн хуулинд бол хөгжил гэдгийг хүнийг илүү сайхан амьдруулах, илүү их аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм гээд шууд тодорхойлон хэлээгүй ч, агуулгаараа хэлсэн байдаг. Хүн төрлөхтөн ийм замаар явж байгаа учраас хүн болон түүнийг тойрч байгаа орчныг сайн бүрдүүлэх талаар төлөвлөж, түүнийгээ урт хугацаанд хэрэгжүүлэх гэсэн талаас нь бодсон хууль байгаасай. Энэ хууль өөрөө дээрхи ойлголтын зөрүү байгаа үед орж ирлээ. Өнөөдөр нийгэмд өмнөх нийгмээс уламжилж авсан салбарын чиг хандлагыг барьж, зах зээлийг мартдаг, Засгийн газрыг шүтсэн философи, технологитой хууль орж ирсэн цагт гурван сая хүнтэй Монгол улсад цаашдаа зах зээл хөгжихөд саад болж байна. Тэр талаас нь би бол дэмжихгүй. Үүнийг сая маш олон хуудас засвар хийгээд, буцааж өргөн өарьж байгаа юм байна. Тэр засварт сая миний хэлсэн зүйл ороогүй бол зүгээр л энэ төсөл түрүүн хүмүүсийн хэлж байдаг ээлжит нэг баримт бичиг болно.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet