Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Эдийн засгйин байнгын хорооны /Мягмар гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ үеэр
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Би “Г.Баярсайхан гишүүний сая ярьсан зүйл”-ийг гайхаж байна. Хэрэв үнэхээр тийм зүйл байдаг бол хөрөнгө оруулалт бүтэхгүй шүү дээ. Үүний тайлбарыг авмаар байна. Яагаад сая Г.Баярсайхан гишүүний хэлсэн шиг ийм байдлаар зөвшөөрөл өгдөггүй юм вэ? Ямар учиртай юм вэ? Бидэнд одоо хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаг. Ер нь нэг кейс байна уу, эсвэл олон кейс байдаг юм уу? Хууль зүйн орчин байхгүй үед /хууль зүйн орчин байхгүй болтол/ Засгийн газрын түр журам гаргаад зохицуулж болдог тийм зүйл бас бий. Үнэхээр тодорхой салбарт тодорхой хөрөнгө оруулалтыг урьж байгаа бол үүнийг хийх маш олон эрхзүйн болон бусад боломжууд байгаа. Энэ талаас нь Г.Баярсайхан гишүүний хэлсэнтэй холбогдуулаад Р.Жигжид сайдааас /Уул уурхай/ тайлбар авмаар байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet