Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн /Пүрэв гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх үеэр
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: За, баярлалаа, О.Баасанхүү гишүүний асуултанд би хариулж өгье. Аврагдахгүй, яагаад гэвэл миний асуух гэж байгаа асуулт ийм л дээ. Сая О.Баасанхүү гишүүний асуултанд орсон хүмүүс, дээр нь энэ хууль өөрөө санхүү, татварын ил тод байдлын тайлагналыг шаардаж байгаа. /Гол шалгуур нь/ Бид бүхний одоо батлаж чадахгүй байгаа ил тод байдлын хууль нь батлагдаагүй байгаа учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжээд ирэхээр нилээн олон аж ахуй нэгжүүд хоёр хувийн татварын үйлчилгээний хуулинд орохын тулд санхүүгийн ил тод байдлаар өршөөлийн хуулиуд нь батлагдаагүй байгаа үед өнөөгийн эрүүгийн хуулийн орчинд эрүүгийн хэрэг үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тийм учраас би Сангийн яам, Татварын ерөнхий газраас асууя. Миний энэ бодож байгаа зөв үү? Хэрэв зөв бол энэ талаас нь бодож тайлбар өгөхийг хүсэж байна. Одоо энэ хоёр хууль Ил тод байдлын хуультай яаж холбогдох юм бэ?
Сангийн Дэд сайд С.Пүрэв: За, С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Ер нь нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын тухай бидний хэлэлцэж байгаа хуулийн үндсэн утга санаа нь бол Монгол улсад мөнгөн урсгалын ил тод байдлыг бий болгох, таны хэлдэг санхүүгийн тайлагналын ил тод байдлыг бий болгох ийм үндсэн зорилготой. Энэ хуультай нь холбогдуулан ил тод байдлын тухай хууль боловсрогдсон болов уу гэж бид нар үзэж байна. Монгол улсын эдийн засгийг урагш хөтлөх, ил тод байдлыг бий болгохтой холбогдсон энэ хоёр хууль бол нэг тэрэгний хоёр дугуй л гэсэн үг. Хэрэв нь нэг нь дангаараа үйлчлэх юм бол сөрөг үр дагавар гарахыг үгүйсгэхгүй. Ийм учраас Сангийн яам ил тод байдлын тухай хууль, нэмэгдсэн өртгийн албан татварын хууль хоёр бол зэрэг үйлчлэх ёстой гэсэн ийм байр суурьтай байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet