demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл гишүүний гаргасан саналын томёололууд ихэнх нь дэмжигдсэнгүй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 987

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хууль Зүйн Байнгын хорооныхуралдааны гар тэмдэглэл, ажлын дэд хэсгийн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх саналын томёололыг хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Ер нь 18 дугаар бүлэг-Эдийн засгийн гэмт хэрэг гэсэн бүлэг Монгол улсын эдийн засаг, зах зээлийн үйл ажиллагаанд хэт хатуудсан, хэт эрүүжүүлсэн зүйл заалтуудаар дүүрэн байна. Бид эрүүгийн хуулийн шинэчлэл хийхдээ эдийн засгийн, өмчийн эрхтэй холбоотой, хүний эрхийг хөндсөн энэ бүлгийг онцгой анхаарах ёстйо юм. Хэрэв би энэ асуудлыг хөндөөгүй бол энэ бүлэг орж ирсэн байдлаараа батлагдах гээд байна. Энэ бүлгийн эдийн засгийн 15,16 үйл ажиллагаанд хамааралтай “гэмт хэрэг” гэж тодорхойлсон зүйл заалтуудыг бүгдийг нь зөрчил гэж үзэж, шоронжуулах ялыг Зөрчлийн хуулинд хасаж оруулах ёстой гэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг би гаргаж байна. Хэрэв та бүхэн олонхоороо “үгүй” гэж шийдвэл ядахдаа ялын зүйлчлэл хугацааг нь зөөлрүүлье!

Эрүүгийн хуулийн энэ бүлэг баялаг бүтээгчдийг, та бүхний ярих дуртай үг болох баялаг бүтээгчдийн тухай юм. Татварын гэмт хэргийн хувьд 30 сая орчим төгрөгийн зөрчил гаргачихаад л эрүү үүсдэг байдлыг өөрчилсөн томёолол оруулсан байгаа.

Өнөөдөр ажлын дэд хэсэгтэй өглөө 10 цагаас хойш 18 дугаар зүйлийг бүх зүйл, заалтаар нь ажлын дэд хэсэг завсарлахгүй байж байгаад бүрэн бүрэлдэхүүнээрээ зүйл, заалт бүрийг нямбай тал бүрээс нь хэлэлцсэн. Энэ чиглэлийн байгууллагын төлөөлийн саналыг харгалзсан. Үүнийг зөрчлийн тухай хуулиндаа, холбогдох засварыг нь хийгээд оруулъя гэсэн зүйл. 18.1 дүгээр зүйлийг хасах гэдэг нь зөрчлийн тухай хууль руу оруулъя гэж байгаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд: Хууль бусаар өрсөлдөх, Зах зээлийн үнэд хууль бусаар нөлөөлөх гэдгийг сүүлд нэмсэн байх, тийм үү? Хуучин эрүүгийн хуульд байгаагүй. С.Дэмбэрэл гишүүний саналын томёолол бол юу дуртайгаа хийж болдог зүйл үүсгэх гээд байна. Ийм хязгаарлалтууд байх нь уг нь зүйтэй. Бид тэнгэрээс аваад үүнийг хийгээгүй. Бас л тодорхой зорилготойгоор ийм зүйл гараад байгаа учраас. Нефтийн компаниуд хууль бусаар нэг л өдөр үнээ нэмээд, шүүхэд очсон. /Зарлагдаад л явж байгаа/ Олсон орлогыг нь хураадаг өрсөлдөөний тухай хууль бол их хатуу хууль. Ийм зүйл байсан дээр. С.Дэмбэрэл гишүүн бизнес эрхлэгчдэд тал засах гэж байж болно. Энэ бол арай хэтэрч байна. Засгийн газрын оруулж ирсэн зүйл бол зөв. Энэ бол байх ёстой зүйлүүд. Би бол “хасах” гэдгийг эсрэг байна. Энэ тэнд оруулж өгсөн гэдгээр Хууль Зүйн яам бууж өгөөд байх хэрэггүй, байр суурь дээрээ байх ёстой. Хууль бусаар өрсөлдөөд, үнээ өсгөдөг зүйл зах зээлийн нийгэмд түгээмэл. Үүнийг үгүй болгох гэж олон орон, олон зуун жил дэмжиж байж, энэ хууль гарсан. Өндөр өндөр торгуультай байдаг, манай улсад бол үүнийг тоодоггүй. Өрсөлдөөний тухай хуулийг тусгаарласан нь зөв. Би үүний эсрэг байна. Та бүхний танилцуулга бол сонсогдохгүй байна. Тийм учраас ялгаа, заагтай байх хэрэгтэй. Үүнийг яаж хэрэглэх бэ, байцаан шийтгэх хуулиа яаж бичих бэ хуулийн байгууллага нь яаж ажиллах бэ гэдэг нь дараагийн ажил. Үүнийг авахаар, хэзээ ч юугаа ч төлөхгүй. Өрсөлдөөний тухай хууль амьгүй хууль болно. 18.2 дугаар зүйл байх ёстой. Тийм учраас энэ, тэнд хийсэн ерөнхий зүйл рүүгээ шилжүүлэх биш, тодорхой байх хэрэгтэй. Угаасаа хууль нь тодорхойгүй учраас дураараа аашилдаг зүйлийг болиулах хэрэгтэй. Өрсөлдөөний хууль бол маш ойлгомжтой хууль. Зах зээл давамгай байдалтай байна гэдэг хэдэн компани дээр яригддаг. Талх үйлдвэрлэдэг компаниуд бол орохгүй. Байгалиасаа монопол байдаг төмөр зам, цахилгаан эрчим хүч, цахилгаан дамжуулах шугам зэргийг хязгаарлаж байх хэрэгтэй. Нэг гишүүний үгэнд ороод, Хууль Зүйн яам байр сууриа битгий өөрчилөөд бай.

Хууль Зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат: С.Дэмбэрэл гишүүнээс зарчмын зөрүүтэй саналууд орж ирсэн байна. Эхнээс нь танилцуулж явъя. Санал бүр дээр асуултаа асуугаад явъя. Яараад байх зүйл байхгүй.

1.Төслийн доор дурдсан агуулгатай 18.1 дүгээр зүйл. Хууль бусаар өрсөлдөхгэсэн зүйлийг хасаж, зөрчлийн хуульд оруулах

1.Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашигласны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

2.Энэ гэмт хэргийг төрийн албан хаагч албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж, эсхүл хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр эрх олгогдсон хуулийн этгээдийн удирдах ажилтан үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс тавин гурван мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тодорхой төрлийн ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах  ял шийтгэнэ.”

2.Төслийн доор дурдсан агуулгатай 18.2 дугаар зүйлийг хасах: “18.2 дугаар зүйл.Зах зээлийн үнэд хууль бусаар нөлөөлөх зөрчлийг хуулинд оруулах

1.Үнэт цаас, валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш, бараа, бүтээгдэхүүн, түүхий эд, хөрөнгө, үйлчилгээний зах зээлийн үнийг зохиомлоор өсгөх, бууруулах зорилгоор худал мэдээлэл тараасан, бараа, бүтээгдэхүүн, түүхий эд, хөрөнгө, үйлчилгээ, мөнгөн тэмдэгт, валют худалдсан, худалдан авсан, гүйлгээ хийсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

2.Энэ гэмт хэргийг: 

2.1.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн;     

2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хорин дөрвөн мянган тооцооны нэгжээс жаран мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, хоёр зуун мянган тооцооны нэгжээс дөрвөн зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”

3.Төслийн 18.3 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулах:

18.3.Татвар төлөхөөс зайлсхийх

1.Татварын эрх бүхий байгууллагын шийдвэрээр эцэслэн тогтоосон нэг зуун сая төгрөгөөс дээш хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн нь төлбөл зохих татварын арван хувиас дээш хэмжээтэй бол хоёр сая төгрөгөөс арван таван сая төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдэж гурван зуун сая төгрөгөөс дээш хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн нь төлбөл зохих татварын хорин таван хувиас дээш хэмжээтэй бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, эсхүл хуулийн этгээдийг төлөөлөн, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван таван сая төгрөгөөс гурван зуун сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. 

Тайлбар:

-Энэ зүйлд заасан “эрх бүхий байгууллагын шийдвэр” гэдэгт татвар төлөгчөөс зөвшөөрсөн буюу гомдол гаргах хуульд заасан хугацаа дууссан татварын нөхөн ногдуулалтын акт, маргаан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэр, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг ойлгоно.

-Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд нь төлбөл зохих татвар, түүнд ногдох алдангийг нөхөн төлсөн бол ялаас чөлөөлнө.”          

4.Төслийн доор дурдсан агуулгатай 18.4 дүгээр зүйлийг хасах:-зөрчлийг хуулинд оруулах

18.4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх

1.Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн, эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван мянган тооцооны нэгжээс хоёр зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”

5.Төслийн 18.5-18.7 дугаар зүйлийг нэгтгэн доор дурдсанаар өөрчлөн найруулах:

18.5 дугаар зүйл.Патент, зохиогчийн эрхийг хулгайлах

1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг зохиогч, патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр хуулбарласан, үйлдвэрлэсэн бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

6.Төслийн 18.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” гэснийг “нэг жил хүртэл хорих ял” гэж өөрчлөх.

7.Төслийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” гэснийг “нэг жил хүртэл хорих ял” гэж  өөрчлөх.

11.Төслийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “нэг жилээс таван жил хүртэл” гэснийг “нэг жил хүртэл” гэж өөрчлөх.

12.Төслийн 18.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “эсхүл нэг сараас” гэсний өмнө “нийтэд тустай ажил хийлгэх,” гэж, 2 дахь хэсгийн “эсхүл нэг сараас” гэсний өмнө “эрх хасах,” гэж тустус нэмэх.

13.Төслийн доор дурдсан агуулгатай 18.16 дугаар зүйлийг хасах.

18.16 дугаар зүйл.Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах

1.Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, эсхүл их хэмжээний даатгалын нөхөн төлбөр авсан, эсхүл бүлэглэн үйлдсэн бол дөрвөн зуун тооцооны нэгжээс арван дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван мянган тооцооны нэгжээс хоёр зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”

14.Төслийн доор дурдсан агуулгатай 18.17 дугаар зүйлийг хасах.

18.17 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах

1.Аж ахуйн нэгж байгууллага, банк, санхүүгийн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ, баримтыг хариуцсан ажилтан, албан тушаалтан эсхүл энэ мэдээ, баримтыг хууль бусаар олж авсан этгээд ашигласан эсхүл бусдад тараасан, задруулсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс арван дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хувьцаа нь олон нийтэд нээлттэй арилжаалагддаг хувьцаат компанийн нийтэд зарлаагүй мэдээллийг ашиглан уг компанийн хувьцаа, үнэт цаасыг борлуулсан, худалдан авсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс арван дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван мянган тооцооны нэгжээс хоёр зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”

15.Төслийн Арван есдүгээр бүлэгт доор дурдсан агуулгатай 19.3 дугаар зүйл нэмэх:

Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл

19.3 дугаар зүйл.Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах

1.Улс төрийн үйл ажиллагаанд нь саад учруулах, Монгол Улсын төр, засгийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, төрийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төрийн өндөр албан тушаалтны бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол таван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ зүйлийн 1-д заасан зорилгоор төрийн өндөр албан тушаалтныг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.”

Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Ц.Оюунбаатар

16.Төслийн 19.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “төрийн” гэсний дараа “маш нууц,” гэж өөрчлөх.

Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл

Хууль Зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат: Санал гаргасан С.Дэмбэрэл гишүүн саналаа тайлбалая.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Би Улсын Их Хурлын дарга З.Энболд гишүүний хэлснээр “биднес эрхлэгчдэд тал засах”, бизнес эрхлэгчдийн төлөө эрх ашгийг хамгаалах гээд энэ хэдэн заалт нэмж байгаа юм биш. Энэ заалтуудын тухай би өчигдөр хэлж байсан. Төрөл бүрийн зах зээл дээр гардаг зөрчлүүдийг 1-5 жилээр шоронд хорих, эсвэл хүндрүүлээд 8-17 жил гэх мэт эрүүжүүлээд байх хэрэггүй. Бусад улс, зах зээл өндөр хөгжсөн орнуудын хуулийг шууд хуулбарлах эсвэл холбогдох зах зээлүүдийг зохицуулчихсан хуулиуд нь байсаар байтал, бараа бүтээгдэхүүн, түүхий эд, үйлчилгээний гэсэн зах зээлүүдийн зөрчлүүдийг бүхэлд нь эрүүжүүлж болохгүй! бүхэлд хамруулж байгаа юм. Гэтэл холбогдох хуулиуд, өрсөлдөөний тухай хуулиудад энэ бүх заалтууд холбогдох давамгай байдал, монопол бүгд орсон.  Улсын Их Хурлын дарга З.Энхболд таны хэлж байгаа market manipulation, price manipulation биш юм. Бид бүгд ярьж байгаад, мөнгө угаахын эсрэг 2-3 заалтанд тусгагдсан. Тийм учраас энд энэ тухай хэлэх шаардлагагүй юм гэдгийг тэр байгууллагын хүн хэлсэн. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны хүмүүс нь “манай санал дээр үүнийг авъя” гэсэн. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хороо өөрсдөө батлана. Тэгээд миний өчигдөр хэлж байсан, бараа бүтээгдэхүүн, түүхий эд, үйлчилгээний зах зээл гэдэгтэй санал нийлэхээр, бусад нь бүгд байхгүй болж байна. Байхгүй, шаардлагагүй зүйлийг зөрчлийнхөө хууль руу оруулаад, бусад бүх холбогдох зөрчил эдгээрийн механизм нь холбогдох байгууллагынхаа хуулинд сууж өгсөн байгаа юм. Ийм үзэл санаагаар л эдгээр саналын томёололыг хийсэн. Угтаа бол би ажлын дэд хэсэгт нөлөөлөөд байгаа хэрэг биш юм. “Миний хувьд эдгээр санлын томёолол байна”, “та нар юу гэж бодож байна бэ” гэдэг л санал тавьсан. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр хүн бүр саналаа хэлээд, тал бүрээс нь ярьж байгаад оруулж ирсэн. Минийх гэхээсээ илүү, Хууль зүйн яам үзэл санаанаасаа буцаж байгаа хэрэг биш. Бүх байгууллагууд өөрсдийнхөө саналуудыг хэлж, цаашид энэ хэдэн өгүүлбэрийг аваад хаяхаар, энэ нь утгагүй заалт болох юм байна.  Төслийн 18.1 дүгээр зүйлийн 3 заалт дээр мөнгө угаах мөнгө угаах гэдгийн дараа 2-3 заалт дээр туссан байна гэсэн. Ийм л юм байгаа.

  /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн дэмжигдсэн саналын томьёололыг шараар тэмдэглэв./ 

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->