Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Төрийн Байгуулалтын Байнгын хорооны хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна
Монгол Улсын Их Хурлын даргын 2014.04.15-ны өдрийн 60-р захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү бодлогын баримт бичгийн хэлбэрт оруулж өргөн барихын тулд үлдсэн хугацаанд ямар байдлаар ажиллах вэ гэдэг асуудлыг хэлэлцэх үеэр
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл:- Баярлалаа. “2040 он хүртэл Монгол Улс хөгжлийн урт хугацааны бодлоготой болъё” гээд намууд нь хоорондоо хэрэлдэхээс урьдчилан сэргийлэн Улсын Их Хуралд суудалтай 3 намын бүлгийн ахлагчаар толгойлуулсан зөвшилцөл хийх зорилготой ажлын хэсгийг байгуулаад өдгөө бүтэн жил хагас болов уу даа. Ингээд энэ хугацаанд ямар бүтээгдэхүүн гарсан гэхээр Ерөнхийлөгчийн болон Шинжлэх ухааны академийн харьяанд байдаг энэ Үндэсний хөгжлийн институтээр хүрээлэнгээр энэ ажлыг голлон судалгааг нь хийлгэсэн. Яагаад вэ гэвэл шинжлэх ухааны үндэслэл нь хэрэгтэй. Шинжлэх ухааны үндэслэлийг нь сайн гаргаад ир гэж яамдад өгөхгүй юм. Үүн дээр нь тус нэмэр бол гэдэг үүднээс холбогдох яамнуудын хүмүүсийг сая А.Бакей гишүүний хэлснээр оруулаад, гаргаж ирсэн бүтээгдэхүүн нь энэ. Үүнийг одоо би тэр сайн, муу гэж яриагүй байна. Одоо бүтээгдэхүүнтэй болсон. “ Одоо яах ёстой вэ”, “яаж хурдлуулах юм бэ” гэдэг дээр 3 ажлын хэсгийн дарга хоорондоо ярих хэрэгтэй. Тэгээд ямар хууль арга зүйн, хууль эрх зүйн зам байна вэ гэхээр энэ болхуулийн шинж чанартай бодлогын баримт бичиг шүү дээ. Тэгэхээр одоо ажлын дэд хэсгээ шинэчлэн байгуулах хэрэгтэй. Ажлын хэсэгт “хэн орох ёстой вэ” гэвэл шинжлэх ухааны үндэслэлийг нь одоо ингээд гаргачихлаа. Одоо засаг захиргааны байгууллага голлосон, шинжлэх ухааны байгууллагууд оролцсон ийм бүтэц гарч ирэх ёстой. Тэгээд эхний энэ томьёолон бичих бодлогын хувьд нь зөв томьёолох талаасаа тэр ажлын дэд хэсэг байгуулан ажиллаад, тодорхой хугацааны дараа ажлын хэсэгтээ бид энэ баримт бичгийг бодлогын баримт бичиг болгож ийм хэлбэрт ийм агуулгатай болголоо гэдгээ бас тодорхой хугацааны дараа хэлэх ёстой. Тэр байдал алдагдаж байна. Одоо дахиж зөвлөнө, намын бүлэг энэ тэр гээд байх юм байхгүй. Одоо зүгээр яг л ийм ажил хийх ёстой. Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг бусад баримт бичигтэй уялдаж байна гэхээр бол уялдаад л яваад байгаа шүү дээ. 2030 он хүртэл Ногоон хөгжлийн бодлогоос гадна бусад одоо хүртэл батлагдсан байгаа холбогдох шаардлагатай баримт бичгүүдийн үзэл санаа, тоо баримт орсон уу гэвэл орсон.
Өнөөдөр гэхэд бид Улсын Их Хурал дээр хэд хэдэн урт хугацааны бодлого Аж үйлдвэрийн талаар 2030 он хүртэл төрөөс баримтлах бодлого гээд ингээд л цаашаа явах нь байна. Энэ бүхэн маань бас ингээд ороод, тусгагдаад үүнийг гаргасан хүмүүс нь захиргааны Засгийн газар учраас илүү сайн мэднэ. Үүний нэг дутагдал нь Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг гаргахад, гаднаас шинжлэх ухааны 2 багийг суулгасан чинь захиргааныхаа актуудыг мэддэггүй учраас маш дутуу юм хийсэн байсан. Тэгэхээр тэр бол тэр хүмүүсийн буруу биш ерөөсөө нэг ийм бодит байдал дээр энэ талаас нь бодож, одоо тэр бушуухан ажлын дэд хэсгээ яаралтай байгуулан, Засгийн газар, Сангийн яам бодвол эдийн засаг бусад яамнуудын төрийн нарийн бичгийн дарга нь орсон ажлын дэд хэсгээ яаралтай байгуулаад, ажиллуулах ёстой. Тэгээд үүний ерөнхий нэр бол бид бол юмыг угтаж харах ёстой. Үүний ерөнхий нэр бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн 2040 он хүртэлх гэсэн энэ л бодлого байх ёстой.
Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж: - Танилцуулж байхад, би тантай яг адил асуух гэж байгаа юм. Таныхыг арай тодруулаад, 2 аргачлал байна. Ерөөсөө л бид нар ийм ажил, ийм юмнууд хийгээд байна, хийгээд байна. Зөв явбал зөөлөн замбуулин гэдэг шиг ямар ч байсан ингээд зөв явах ажлуудыг зөв явж байгаа ажлууд гэж бодоод үүнийг хийе гэж нэг төлөвлөх. Тэгвэл одоо юу хийх бэ гэхээр үнэлгээ хийнэ. Ийм юм хийж байгаа юм бол яг эндээс нь янз бүрийн программ руу оруулаад тооцоолоод үзэхээр сая Ерөнхий сайдын хэлснээр бол хүний хөгжлийн индекс ийм болох юм байна. Өөрөөр хэлбэл өгөгдөл нь энэ. Үүнийгээ бодоод гаргадаг хариу нь саяынх. Эсвэл бас нэг өөр аргачлал нь ерөөсөө бид нар зорилготой 2030 он гэхэд хүний хөгжлийг иймд хүргэнэ. Үүнийг иймд хүргэнэ гэсэн тоон өгөгдөл нь анхны зорилго. Бодлогын чинь1, 2 хариунаас нь бодох гэж нэг байдаг. Бодоод хариуг нь гаргах гэж байдаг шүү дээ, тийм үү? 2 аргачлал байна. Тийм учраас бид нар хариунаас нь бодлогоо бодож, бодлогоо гаргаж ирэх юм уу, хариу гэдэг нь зорилтот үзүүлэлтүүд. эсхүл бодлого нь ингэж хийгээд, үүнийгээ бодоод хариуг нь тавиад ийм юм болох юм аа гэдгийг хэлэх юм уу. Энэ аргачлал бол манай ажлын хэсэг дээр хийгдэх ёстой. Энд дутуу байгаа зүйл нь бол үнэхээр яах ч арга байхгүй тэр үзүүлэлт байдаг. Үзүүлэлтийг нь үүн дээрээсээ калкуляци хийсэн үр дүнгийн баганаар баяжуулах юм уу эсхүл ерөөсөө үр дүнгийн багана тавьж зорилго болгоё.
Тэгээд үйл ажиллагааныхаа юуг л хийе гэсэн ийм л сонголт. Би бол эхнийхийг нь хийсэн юм байна. Түүнийг өөрчилнө гэвэл их л хэцүү болох байх. Ядаж үүн дээрээ valuevision хийж үзэх хэрэгтэй. /программд оруулах/ Тэгэхээр та бүхэнд аяндаа хариулт гаргаад ирнэ. 10 жилийн дараа, 15 жилийн дараа, 20 жилийн дараа ингэнэ гээд яг тэр тоонууд жагссан. Нэг ийм л аргачлалууд байх болов уу. Ажлын хэсэг энэ чиглэлд ажиллаж байгаа юм болов уу гэж бодож байна. Энэ ямар бэ?
Төрийн Байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей: - Эхлээд ажлын хэсгийн гишүүн С.Дэмбэрэл хариулна уу.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл:- Улсын Их Хурлын гишүүн Сү.Батболд бид хоёр бол ажлын хэсгийн гишүүн. Яг ижил саналтай байгаа юм байна. Маш зөв. Би дээр хөгжлийн матриксын тухай хэлсэн. Р.Гончигдоржийндаргын хэлж байгаа нь мөн л адилхан. Индекатор, Зорилтод төвшнөө тавина. Индекаторууд дотроо индексүүд нь туслах индексүүдэд хуваагдсан байгаа. Энэ судалгааны ажлаас жишээлбэл ус, эрчим хүч бусад тийм нэг гол юмнууд байгаа тэд нар чинь бас нэг зорилт төвшнүүд гарсан байгаа. Энэ бүхэн энэ зузаан номын ач холбогдлыг үгүйсгээгүй. Үүнийг товьёг болгоод, товьёг гэж нэрлэдэг юм. Матриц болгоод босоо, хөндлөн тэгээд үнийгээ дүгнэдэг үзүүлэлтүүдтэй, хугацаатай гаргаад ирэх бүрэн боломж байгаа юм.
Одоо Б.Энхбайгаль нарын хүрээлэнгийн хийсэн тэр индекс бол тодорхой тусаагүй. Гэхдээ тодорхой тусгаж болно. Жишээлбэл нийгмийн асуудал гэсэн багана гараад ирлээ гэхэд нийгмийн дотроо эрүүл мэнд энэ тэр гээд бичсэн. Гэтэл сошиал прогресс буюу нийгмийн дэвшлийн индекс гээд гарсан. Түүн дээр үзүүлэлтүүд нь байгаа. Монгол Улс 2025 онд яах юм, 2030 онд яах юм, 2040 онд гэх мэт. Тэгээд ийм матрицтай болсны дараа нөгөө хууль батлагдана. Нөгөө Хөгжлийн төлөвлөлтийн тухай хууль. Тэр хуульдаа зорилт төвшнөө суулгаад, явах ийм зүйлийг л бид нар бэлдэж өгөх ёстой. Тэгэхээр одоо нөгөө ажил хийх аргынхаа тухай түрүүн би хэлсэн. Одоо ингээд ажлын дэд хэсэг бүрдүүлье. Тэгээд иймэрхүү зааварчилгаа өгч, тодорхой хугацаа болно. Түүний дараа, 9 сард Б.Энхбайгаль та нар матрикс хийх хэрэгтэй. Тэр бүх юмнууд нь ном дээр байгаа. Яг яаж тавихаа бодох хэрэгтэй л дээ. Тэгээд дараа нь бид матриц энэ байна,Монгол Улс ингэж хөгжих гэж байгаа шүү гэдэг ярих зүйлтэй байна. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнийг хэлэх гээд хэлж чадахгүй “ингэмээр байна”гэсэн зүйл ярьсан шүү. Энэ бол санаа л даа. Сая Сү.Батболд, Р.Гончигдорж гишүүн хэллээ. Би хэллээ. Та нар бүгдээрээ хэллээ. Одоо үүнийгээ л хийе. Би үүнийг яг кино шиг хөгжлийн матрикс гэж нэрлэж байна.
Төрийн Байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей:- Ажлын дэд хэсгийн ахлагч Б.Энхбайгаль захирал.
Гэхдээ түрүүний хэлэлцүүлгүүд дээр гарсан саналыг бид нар бас бодолцоод яг энэ хөгжлийн матрицыг бэлтгэх чиглэлээр дахиад ажиллаж байгаа. Иргэн Батын амьдралд яаж буух вэ? Иргэн Дулмаагийн амьдралд яаж буух вэ? Жирийн малчин иргэний амьдралд яаж буух вэ гэдэг энэ чиглэлээр бид нар сценариуд гаргаад, 10 ширхэг сценарь бичиж байгаа. Өргөн барих хувилбарыг боловсруулахад бол хугацаа орохгүй байх гэж бодож байна. 3 хоногийн дотор бол гаргаж болно. Хамгийн гол нь энэ матрицуудыг гаргах юм бол илүү бодитой болох байх бодож байна. Нийтдээ бол өргөн барих хувилбар бол 5-7 хуудсанд бол багтах байх гэсэн ийм бодолтой байна. Бид нар энэ ажлыг хийгээд явж байгаа. Удахгүй өгч болно.
Төрийн Байгуулалтын Байнгын А.Бакей: - Тийм асуулт тавиад байна шүү дээ.
Үндэсний Хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль: - Бодитой байх шалгуураа бас бодолцох нь зөв байх. Нөгөө талаасаа хүрэх гэж байгаа зорилт маань жаахан сорилтын шинжтэй байх ёстой байх хэрэгтэй. Тэгэхээр аль алийг нь нөгөө математикийн программуудаар шинжилж үзэх шаардлагатай. Бид нар энэ ажлыг хийж байгаа. Аль, аль дээр нь, тийм.
Төрийн Байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей:- С.Дэмбэрэл гишүүн.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: - Би түрүүн дутуу хэлсэн байна. Тэгээд ингээд ийм 1 матриц гаргалаа, нөгөө нэг ном байгаа шүү дээ. Дээр нь одоо 7 хуудас нэмэгдлээ. Эд нар өөрөө репресс болоод явах ёстой. Албан ёсны баримт бичиг тэгээд нөгөө матриц дээрээ хараад тэр сценарийг үзнэ үү гээд ингээд тодорхой үзүүлэлтүүд дээр явна. Өгөх материал маань ийм цомхон, ойлгомжтой үүнийг баталсан шинжлэх ухааны маш олон үндэслэлтэй бодь байх юм. Би тэгж ойлгож байгаа. Тэгж хийх ёстой, тийм үү.
Төрийн Байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей: - Ингээд дуусгая. Н.Батцэрэг дарга, гишүүд түр сууж байгаарай. Одоо ингээд дуусгалаа. Ерөнхийдөө одоо гишүүд бол саналаа хэллээ. Асуудлыг тодрууллаа. Тэгээд өдий хүртэл бол бас их ажил хийсэн, ажлын дэд хэсэг тэр дотроо ажлын дэд хэсгийн ахлагч Б.Энхбайгаль захирал, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн хамт олон бусад судлаачид, дэд хэсгийн гишүүдэд бол Байнгын хорооны гишүүдийн өмнөөс талархал дэвшүүлж байна. Та бүхэнд их баярлалаа. Одоо бид нар ямар ч гэсэн бас энэ бодлогын баримт бичгийг боловсруулахад үндэслэх, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурласан ийм том гарын авлагатай боллоо гэж үзэж байгаа. Энэ бол гол үр дүн өдий хүртэлх. Одоо бид нарын хийх ажил дээр бол сая гишүүд санал хэллээ. Хамгийн гол асуудал бол шинжлэх ухааны үндэслэл гарсан гэж бас дүгнэж байгаа. Одоо ажлын дэд хэсгийг бас одоо энэ өргөн барих хэлбэрт оруулахын тулд бас шинэчлэн байгуулах санал гаргаж байна. Үүнийг хүлээж авч байна. Тийм учраас энэ ажлын хэсгийн 3 ахлагч хоорондоо зөвлөлдөөд шинэ ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүний талаар саналаа боловсруулаад Байнгын хороонд албан ёсоор танилцуулах нь зүйтэй. Ирэх 7 хоног гэхэд үүнийгээ танилцуулъя. Үүн дээр бол гол асуудал гишүүдийн санал нийлж байгаа нэг гол асуудал бол яг үр дүнг харуулсан шалгуурын матриц, хөгжлийн матриц бол яах аргагүй хэрэгтэй. Тэгэхээр үүнийгээ бас нэмж тусгах, тооцоолох асуудал байгаа. Үүн дээр бол одоо Үндэсний хөгжлийн бодлогын хөгжлийн хүрээлэн бол тодорхой загвар бодож байгаа бол түүнийгээ бас яаравчилж бодоод бас ажлын хэсэгт өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бусад асуудлын хувьд бол та бүхний авсан саналыг бид харгалзаж цаашид ажиллах болно. Ингээд ажлын хэсгийн ахлагч, ажлын дэд хэсгийн ахлагчид баярлалаа. Гишүүдэд баярлалаа. Ажлын хэсгийн бус гишүүн Р.Гончигдорж даргад бас баярлалаа. Хуралдаан хаасныг мэдэгдье. Төгсгөл хүртэл суусан С.Дэмбэрэл гишүүнд бас баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet