Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 19.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн Эдийн засгйин байныгн хорооноос Монголын Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт хийх, цаашид тус салбарын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ. Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдэхүүнд нь орсон энэхүү ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт, Ө.Энхтүвшин нар ажиллах бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь томилогджээ. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа авах чиглэлээр холбогдох яам, агентлаг, бусад байгууллагаас мэрэгжлийн хүмүүсийг татан оролцуулж, ажиллаж байгаа юм байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet