Монгол улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.9 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос тогтоох нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ. Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдэхүүнд нь орсон энэхүү ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Бямбацогт, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Х.Тэмүүжин нар ажиллах бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат томилогджээ. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа авах чиглэлээр холбогдох яам, агентлаг, бусад байгууллагаас мэрэгжлийн хүмүүсийг татан оролцуулж, ажиллаж байгаа юм байна.
Tweet