Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн / Баасан гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Улсын Их Хуралын гишүүн С.Дэмбэрэл: За, баярлалаа, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр гишүүдийн хэлж байгаа бүгд зөв. Түүнээс гадна Д.Ганхуяг гишүүний тайлбарлах гэж байгаа нь зөв байна. Гэхдээ 2001 онд анх энэ томёолол, дэлхий дахинд орж ирсэн. Тухайн үедээ “уламжлалт бус аж үйлдвэр” гэж томёологдож, эрдэмтэн судлаачид бичиж байсан ч, 2011-2012 он гэхэд энэ томёолол албан ёсны болоогүй байсан. Одоо Д.Ганхуяг гишүүний хэлсэнээр албан ёсны болсон юм байна гэж би ойлголоо. Үүний баталгаа нь НҮБ-ын Unido-ийн аж үйлдвэрийн ангилалд creative industry гэж ордог байх ёстой. Одоогоор НҮБ-ын Unido-ийн ангилалд кино үйлдвэрлэх, бүжиг, IT, хэвлэн нийтлэх, тоглоом үйлдвэрлэх, компютер тоглоом, судалгаа ба хөгжил гэсэн маш олон үйлдвэрүүд өөр өөрсдийн ангилалаар явж байна. Нэг талаас судлаачид үүнийг /үйлдвэрлэлийн нийтлэг зүйлүүдийг/ мэдлэг ба мэдээлэл дээр суурилсан аж үйлдвэр гэж нэрлэдэг. Нөгөө талаас үүнийг Аж Үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын яам оруулж ирж байгаа асуудал биш юм. Засгийн газар аж үйлдвэр гэдгийг бидний уламжлалт утгаар нь биш, өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй. Зөвхөн аж үйлдвэрийн яамд харьяалагдах төдий биш, бусад яамдуудад харьяалагдах тухайлбал tourism industry-ийг бүгдийг нь хамруулж, аж үйлдвэрийнхээ үндсэн баримт бичгийг оруулж ирэх утгаар нь зөвхөн цех, үйлдвэрлэл биш юм. Үүнийг бүтээлч гэж орчуулахаар бүтээдэггүй зүйл байхгүй болно. Бид valueбүтээж байгаа учраас бүх зүйлийг бүтээдэг. Тийм учраас сая хэлсэн, соёлын болон мэдлэг мэдээлэл дээр суурилсан аж үйлдвэр гэсэн утгаар явах хэрэгтэй. Заавал үүнийг махчилан орчуулж, бүтээлч үйлдвэрлэл гэж маргаан үүсгэх шаардлагагүй гэж бодож байна. Олон улсын нийтлэг ойлгодог зүйл энэ юм шүү! Орчуулга, нэр томёоны комисс ерөөсөө хэрэг байхгүй. Үүн дээрээ л зохицож явъя.
Монгол гарал үүслийн онцлог, хэв шинжийг агуулсан оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан дотоодын үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулахыг дэмжих /санал гаргасан ажлын хэсэг/-ийг хэлэлцэх үеэр
Улсын Их Хуралын гишүүн С.Дэмбэрэл: Монгол гарал үүсэл хэмээн “хөх толбо яриагүй” байх гэж ойлгож байна. Ер нь бол анх Засгийн газар гарал үүслийн талаар оруулж ирэх шаардлагагүй байсан. Гарал үүслийн талаар олон улсад хүлээн зөвшөөрсөн, олон улсын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимуудын тусгай, дэлхий даяар мөрддөгддөг дүрэм бий. Үүнийг бол барааны гарл үүслийн гэрчилгээ гэж хэлээд заавал бүгд 100 хувь Монголд байх албагүй юм. Тухайлбал гаднаас орцыг нь оруулж ирээд, экспортонд гаргах нь зөв. Өөрөөр хэлбэл зөвхөн экспортонд гаргахад л хэрэглэдэг нэр томёо юм. Үүнээс гадна Монгол гарал үүсэл гэсэн талаас нь биш, ерөнхийдөө Монголд үйлдвэрлэсэн барааны зураасан кодоор тодорхойлогддог зүйлийг хуулиндаа 8,6,5 гээд суулгасан. Тэгэхээр Монгол гарал үүсэл гэсэн үг угаасаа хэрэггүй.
Төслийн хавсралтийн 4.2.4 дэд заалтын “Үйлдвэрлэл, үйлчилгээ гэсний дараа дахин боловсруулах болон соёлын бүтээлч аж үйлдвэрийг гэж нэмэх
Улсын Их Хуралын дарга З.Энхболд: С.Дэмбэрэл гишүүнд мэргэн санаа байна уу?
Улсын Их Хуралын гишүүн С.Дэмбэрэл: Улаан цайм алдаатай, найрлага маш муу байгаа зүлийг оруулж ирээд цаг алдаад байна. Манай улсад соёлын статистик гаргадаг юм. Үндэсний тооцооны систем гэдэг олон улсын ангилалаар хийж байгаа. Үүний дотор бүх үйлдвэрлэл нь greative industry буюу мэдлэг болон мэдээлэл дээр суурилсан аж үйлдвэрийн салбар нь өөр өөрсдийн ангилалаар явдаг олон улсын дүрэмтэй. Дээр нь, яг юу хэлэх гээд байгааг би ойлгосонгүй. Эсвэл нэр томёололоо өөрчилөөд соёлын болон бүтээгч аж үйлдвэрийн статистикийн салбарын хамрах хүрээг өргөжүүлэх гэж хэлэх гээд байгаа юм уу, хүрээг оруулах гэсэн сонин, хэн ч ойлгохгүй, цөөхөн хүн ойлгох томёололууд орж ирээд байна шүү!Тэгэхээр мэргэжлийн хүмүүс нь их мундаг юм, гэхдээ Монгол хэлэндээ их муу байна. Санаагаа зөв илэрхийлж чадахгүй байна шүү дээ! Тийм учраас ийм чанаргүй бүтээгдэхүүнийг Эдийн засгийн байнгын хороо түүний дотор би оролцоод оруулж ирсэн юм байна. Үүнийг ажлын хэсэг нь маш сайн сайжруулаад явах хэрэгтэй. /Үнэхээр Ё. Отгонбаяр гишүүний хэлж байгаа шиг, хүмүүсийн асууж байгаа нь зөв ш дээ/ Үүнийг дараа нь хэрэгжүүлэнэ гэхээр хүмүүс уншиж, Засгийн газрын тогтоол гаргах ёстой. Гэтэл нэр томёолол, найрлагаасаа болоод сонин зүйл гарч ирэхээр, бүх хүн ажлын хэсэг дээр “энэ юу гэсэн үг юм бэ” гэж асуухгүй шүү дээ. Энэ талаас нь бодож хүмүүс хэлээд байна шүү! Тийм учраас, болдог бол хурдан найрлага талаас нь өөрчилөх хэрэгтэй байна. Бүх зүйл дээр найрлагын өөрчлөлт гарна гэдгийг 100 хувь хэлж чадна. Ажлын хэсэг их муу ажиллажээ, муу дүн тавьлаа. Үүнийгээ сайжруулах хэрэгтэй байна. Улсын Их Хурал дээр чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн оруулж ирсэн байна. Сайжруул, сайжруул, сайжруул!Тэгэхгүй бол энэ асуулт маш их цаг авч байна. Өнөөдөр бид маш чухал хуулиуд батлах ёстой. Өглөөнөөс хойш зөвхөн Монгол хэлний багш болох гээд байгаа юм уу, цэц булаацалдаад байгаа юм уу, эсвэл хэн нэгний аль нэг улсад сурсан туршлагыг суралцах гээд байгаа юм уу, иймэрхүү л процесс болж байна шүү дээ. Үүнийгээ хурдан дуусгая, найрлагыг нь засах л асуудал байна шүү дээ! Сая сонсож байхад санал болгон дээр гараа өргөмөөр байх юм, тэгэхээр тодорсон болох гээд байна. Хэлэхээр урдаас ойлгогдохгүй тайлбар тавиад байх юм. Үүнийг нь яаж ойлгох юм бэ? Ийм л зүйл болж, үүнийг болих хэрэгтэй байна. Ер нь ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь та сайн ажиллуулж өгнө үү! За баярлалаа.
Улсын Их Хуралын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба