Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн / Баасан гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Монгол Улсын засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй зарим арга хэмжээний талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох үеэр
Улсын Их Хуралын гишүүн С.Дэмбэрэл: Нэгдүгээрт, Улс орнуудын орон сууцжуулах туршлагыг харж байхад нэг зүйл чухал байдаг юм байна. Орон сууцны нөхцөл боломжын индекс буюу housing affordability index-ийг гаргадаг. Монгол улсад энэ индекс байхгүй. Үүнийг өмнөх засгийн газрын үед “яаж гаргах юм бэ” гэдгийг хэлж байсан. Түүний оронд, Монголбанктай хамтран барилгын индекс гаргаад, боллоо гэж үзээд явж байна. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын С.Эрдэнэ сайдад энэ тухай хэлж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танд санал болгож хэлэхэд “хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яам дээр хүн амын амьжиргааны түвшинг 20 ангилсан байдаг”.
Хоёрдугаарт, Үндэсний статистикийн газар олон жилээр өрхийн орлого, зарлагаар судалгаа хийсэн байдаг. Мөн 2010 онд хийсэн хүн амын орон сууц, хүн амын тооллогын мэдээ материалыг аваад 7-10 хүнтэй ажлын хэсэг байгуулж, housing affordability index буюу орон сууцны нөхцөл боломжын индекс гэдгийг “2015 оны 8 сард гаргаж ирнэ үү” гэдэг үүрэг даалгавар өгч болох уу? Өөрөөр хэлбэл би юуг яаж хийх талаар саналаа тавьж байна. Ялангуяа үл хөдлөх орон сууцны зах зээл дээр аливаа нэгэн албан тушаалтны /сайд, хотын дарга/ өөрийнхөө сайхан мөрөөдлийг хуваалцах ч гэдэг юм уу, эсвэл энэ талын судалгаа хийгдэж байна гэдэг юм уу гэсэн эдгээр зүйлүүд өөрөө их мэдрэмтгийн зах зээлд заримдаа сөргөөр нөлөөлж, хүлээлт үүсгэдэг талтай. Тийм учраас судалж байгаа зүйлээ судлаж байгаа юм бол эцсийн үр дүн гарсаны дараа ярьдаг, ялангуяа орон сууцны зах зээлийн асуудал дээр, ийм байвал яасан юм бэ? Үүнээс болж, янз бүрийн зүйл /компани, оршин суугчид/ гадуур их яригдаж байна. Цаашид энэ тал дээр анхаарвал яасан юм бэ?
Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дахин хандаж хэлэхэд одоо стандартын реформын хувьд одоо бүх зүйл нь бэлэн болоод хоёр жил боллоо. Өмнөх шинэчлэлийн засгийн газрын үед эхэлсэн. Одоо шийдлийн засгийн газрын тухай хуулиар бол үүнийг дандаа шадар сайд нар шийднэ. Үүнийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх маш сайн мэдэж байгаа байх. Бид стандатын чиглэлээр Европын орнууд руу явж байсан. Ер нь бол стандартын реформ хийхэд, түүний дотор барилгын стандартыг хийхэд бэлэн болсон. Стандартын сайн дурын шинж чанарыг, мөн техникийн зохицуулалтын асуудлыг нэг мөсөн шийдэж, энэхүү стандартын реформыг түүний дотр барилгын секторыг шийдэх хэрэгтэй байна. Сая Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хэллээ. Энэ асуудал яг ийм байдлаар явбал дуусахгүй! Тийм учраас стандартын реформын асуудлыг яаралтай оруулж, Улсын Их Хуралаар батлуулах асуудалаа бодох хэрэгтэй юм биш үү!
Барилга Хот Байгуулалтын сайд Д.Цогтбаатар: Манай яамны зүгээс энэ асуудал дээр нэгэнт ингээд зогссон байгаа зүйл дээр хэрэглэгдээгүй удсан байгаа барилгыг бол цаашдаа яг яах тал дээр холбогдох газруудаас нь гаргах ёстой байгаа. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллагатай, мөн хоттой ярьж байгаад аль нэгийг нь байр суурийг боловсруулъя гэж байна. С.Дэмбэрэл дарга “housing affordability index”-ийн тухай надтай мөн ярьсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Би С.Дэмбэрэл гишүүний асуусан асуултын баталгааг нь авах гээд энэ асуудалаа хариуцаж байгаа сайдыг 8 сардаа багтааж орж ирэх юм уу, үгүй юм уу гэдгийг хэлүүлэх гээд байна. Тийм учраас 8 сард нь багтаагаад урьд нь ярьж байсан юм бол ярьж байсан юм бол, сая ярьсан нөхцөлүүдээр нь оруулж, асуудал хариуцсан сайд нар нь өөрсдөө хийгээд орж ирнэ үү.
Улсын Их Хуралын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet