Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байныгн хорооны /2015.06.03. Лхагва гараг/-ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Улсын Их Хуралын гишүүн С.Дэмбэрэл: “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого бодлогын баримт бичгийг дэмжинэ, батлагдаад явах байх. Хэд, хэдэн тодруулах зүйл байна. Монгол улсын статистик түүний дотор үндэсний статистикт олон улсын стандартууд аль эрт нэвтэрсэн. Монгол улсын үндэснйи статистикийн газраас улирал бүр аж үйлдвэрийн болон дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбарын бүх ангилалаар гаргадаг судалгаа бий. Үүнийг шинэчилж байх гэдгийг би ойлгохгүй байна. Одоо юу шинэчлэгдэж байна вэ гэхээр тогтвортой хөгжлийн байгаль орчны асуудалтай холбогдон, олон улсын НҮБ-ын дэргэдэх статистикийн хорооноос томоохон ажлын хэсэг гарч, үүнд нь Монгол улс хамрагдсан байна. Аж үйлдвэрийн статистикийг НҮБ-ын Unido хариуцдаг, өнөөдөр гаргаж байгаа статистик үзүүлэлтийг нь харвал Монгол улсын статистик үзүүлэлттэй ижил байдаг. Гэхдээ RCA буюу Revealed Comparative Advantage гэдэг нэг зүйл дутуу байдаг. Энэ нь хамгийн сүүлийн хуудас дээр бий. Өөрөөр хэлбэл, тооцоолон гаргасан харьцангуй давуу тал буюу урт хугацаанд Монгол улсын Аж үйлдэврийг хөгжүүлэх гэж байгаа бол тухайн, тухайн тодорхой хугацаанд энэ салбар хэр зэрэг өрсөлдөөнтэй явж байна вэ гэдгийг харахын тулд олон улсын хэмжээнд одоогоор гаргасан байгаа зүйл юм. Үүнийг бас дурьдаж явах хэрэгтэй байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл урт хугацаанд ангилалын дагуу гаргах нь хэрэгтэй юм уу? Гуравдугаар заалт гэдэгт Мэндсайханд даалгах нь хэрэгтэй юм уу, мэдээжийн зүйлийг даалгасан байгаа юм биш үү? Уг нь хэрэгжиж байгаа зүйл шүү дээ. Үүнийг та бүхэн мэргэн ухаандаа их сайн толилуулсан биз дээ.
Хоёрдугаарт, эндээс 2025, 2030 онд аж үйлдвэрийн салбарын цэвэр бүтээгдэхүүүн нийт салбараараа ямар бүтэцтэй байх юм бол? Үүний статистик гарсан эсэхийг, прогноз нь хийгдсэн эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах урт хугацааны бодлогын баримт бичигт прогнозын баримт бичиг байх ёстой. Мөн Монгол улсын экспортын бүтэц 95:5, аж үйлдвэрийнх нь экспорт нь уул уурхай давамгайлсан ийм л бүтэцтэй байна. Тиймээс Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах урт хугацааны бодлогын баримт бичигт хамгийн эхэнд /миний ойлгож байгаагаар/ бичсэнээр Аж үйлдвэрийн бодлого гэдэгт уул уурхайн бусаас гэж оруулахгүй шүү. Ингээд аж үйлдвэрийн уул уурхайн бус салбарыг онцолж гаргасан байна. Гэхдээ энд уул уурхайн бус экспорт түүний дотор уламжлалт бус экспорт нь 2020, 2025 онд ямар арга хэрэгсэл, бодлогын баримт бичгээр байх юм бэ гэдгээ илүү тодруулж өгсөн нь зүйтэй байх болов уу!?
Гуравдугаарт, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого бодлогын баримт бичигт “хаалга” гэж нэг зүйл гарч иржээ. Цонх юм уу, хаалга юм уу, аль нь бэ? Тухайн үед Бүгд Найрамдах Хятад ард улс “open the policy” хэмээн “нээлттэй хаалганы бодлого” гэж явж байлаа. Олон улсын томёололд түүний дотор Женев хотод төвтэй Юниси гэдэг байгууллагын single electronic window буюу нээлттэй электрон цонх гэж бий. Энэ нь манай бичиг баримт, түүний дотор Д.Ганхуяг гишүүний оролцсон эрдэс баялгийн салбарын бодлогод бас орсон. Тэгэхээр энэ хаалга гэж юу юм бэ? Энэ одоо цонх нь юм уу, ямар учраас юуны хаалга юм бэ? Хаах гээд байгаа юм уу, нээх гээд байгаа юм уу? Энэ талаасаа маш тодорхой тайлбар хэлбэл үүнийг дэмжих эсэхээ би шийдэх гэсэн юм. Эцэст нь энэ бодлогын баримт бичигт /одоо яг олон улсын байгууллагууд, дэлхий даяараа хэлж байгаа/ нэг томёолол орох ёстой шүү. Өөрөөр хэлбэл, Sustainable industry буюу тогтвортой аж үйлвэрийн хөгжил гэдэг томёолол ядахдаа тогтоолдоо суудаггүй юм гэхэд ард талынхаа хэсгүүдэд суух ёстой шүү!
Улсын Их Хуралын гишүүн Д.Ганхуяг: С.Дэмбэрэл гишүүнтэй ойлголцож байна. Аж үйлдвэрийн бүтэц, технологи, хүний ур чадвар гэдэг бол цаг минут, секунт тутамд өөрчлөгддөг гэдгийг С.Дэмбэрэл дарга, бид хоёр мэддэг улсууд, тэгээд аж үйлдвэрийн бүтэц хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдгийг аж үйлдвэржсэн орнууд, Япон, Солонгос, Герман, Америк зэрэг хөгжсөн бүх орнууд эдийн засаг, аж үйлдвэрийн яамтай байдаг юм байна. Тэгээд бодлогын зөвлөл дээрээ статистик мэдээллийг бизнестээ ашиглаж байна. Аж үйлдвэрийн бүтэц гэдэг бол аж үйлдвэр төрөлжиж, техник технологи, ур чадвар, бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөх чадвар юм. Тийм учраас аж үйлдвэрийн яам дээр аж үйлдвэрийн бүтэц ангилал гаргасан статистикийг ашиглаж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх ийм байдлаар гаргаж байгаа юм. Бизнесийн материалын байгууллагууд, танхим зэрэг газруудад өгдөг юм байна. Засгийн газар, төрийн захиргааны байгууллагууд ерөөсөө ашигладаггүй, гаргасан байгаа нь ч гэсэн хангалттай биш байна лээ. Өнөөгийн байдлаар Монгол улсын боловсруулах үйлдвэрийн салбар ямар байгаа, Монгол улсын мал аж ахуй, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, үйлчилгээний салбар, мэдээллийн технологийн салбар ямар байгаа гэдгийг арай нэг өөрчилж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэж байгаа хувь, ажиллах хүчний доторхи инженер, техникийн ажилтан, мэргэжилтэн ажилтан хэд байгаа гэдгийг тусгайлан гаргуулсан. Энэ түвшнээс нь нэг л зүйлийг оруулсан. Энэ нь ойролцоогоор эдийн засгийг 5-8 хувийн өсөлттэй гэж явахад, ямар ч байсан байгаа түүхий эдээ боломжтойг нь боловсруулаад гаргахад, 2030 он гэхэд Монгол улсын аж үйлдвэр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарын үйлчилгээний эзлэх хувь дахин нэмэгдэх боломжтой юм байна гэдгийг гаргасан. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн амьд организм учраас мэдээж хэлбэлзэл ихтэй байна. Ийм байдлаар ямар ч гэсэн судалгаа хийсэн. Хуулийн төсөл өргөн баригдахад статистикийн газраас гаргасан судалгаа байсан, энэ нь үнэхээр прогноз гаргах түвшний зүйл байгаагүй, үүнийг би танд өгье, та үүнтэй танилцаарай. Энэ баримт бичигт эдийн засгийн тогтвортой өсөлт, эдийн засгийн бодлого, аж үйлвэрийн бодлого, эдийн засгийн бүтэц, аж үйлдвэрийн бүтэц, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гэдэг утгаараа оруулсан. Аж үйлдвэрт уул уурхайн 60 орчим хувь, экспортонд 90 орчим хувьтай байгаа. Уул уурхайн бус гэж дүгнээгүй, яг олон улсын аргачлалын дагуу газар, байгаль, амьтны түүхий эдэд суурилсан боловсруулах, үйлчилгээний гэсэн аргачлалын дагуу гаргаж байх нь зүйтэй юм байна. НҮБ-ын ангилал нь ч бас тийм юм байна гэдгийг хэлмээр байна.
Аж Үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Баярлалаа, С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээрт, ер нь бол бид экспортын асуудал, боловсруулах үйлдвэрийн салбар дээр онцгой анхаарах асуудал болсон гэдэгтэй санал нэг байна. Тиймээс энэхүү бодлогыг хийж байгаа юм. Сүүлийн 5 жилийн дотоодын боловсруулах үйлдвэрийн эзлэх хувийг үзэхээр Монгол улс 1% өссөн байдаг. Энэ бол туйлын хангалтгүй бөгөөд харамсалтай тоо. Энэ нь зөвхөн хөдөө аж ахуй дээр өссөнөөс биш, өөр үзүүлэлт дээр өсөөгүй.
Хоёрдугаарт, Монгол улс уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулдаггүй юм шиг амьдарсан, зөвхөн дотооддоо өрсөлддөг, бие биенээ түлхэн унагаадаг, баахан цаасаар хөөцөлддөг, хуучин тоног төхөөрөмж авчирдаг. Үүнийгээ дотоодын зах зээлд бүрэн амьдрах юм шиг ойлголтоор бид нарын хувьд амьдарсан юм. Тэгэхээр экспорттой холбоотой асуудал бол өнөөдөр Монгол улсын хамгийн тэргүүлэх чиглэл тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох нь хамгийн тэргүүлэх чиглэл гэж бид нар үзэж байна.
Экспорт гаргаж байгаа нийт бүтээгдэхүүний тоо бол 300 тэрбум төгрөг, эндээс гарч байгаа түүхий эд нь ноолуур, арьс шир хоёроо гаргаад үндсэндээ дуусдаг. Ийм л учраас Монгол улс хөгжихөө байсан. Үүнийг бид ойрын хугацааны 5 жилд үндсэндээ 1 тэрбум доллар байх зорилтоор анхныхаа бодлогын хэрэгжилтийг энэ бодлогын чиглэл рүү тусгаад явж байна. Үүнтэй Г.Уянга гишүүн бид хоёр санал нэг байгаа. Ямар ч гэсэн гадаад худалдаа дээр байгаа асуудлыг экспортын чиглэл, бараа бүтээгдэхүүний түүхий эдийн үнийг нэг бодлоготойгоор гаргаж, оруулж байх ёстой гэсэн зарчимыг бид зөв гэж үзэж байна.
Тйим учраас бидний хэлдэг тогтсон нэг хэллэг байдаг юм билээ. Та ч гэсэн хэллээ. Нэг цонх гэдэг. Үйлчилгээний хувьд төрийн байгууллагуудын нэг цонхны үйлчилгээ гэсэн хэвшмэл хэллэг бий. Үүнийг үгүйсгэж болохгүй, гэхдээ гадаад худалдаа дээр баримтлаж байгаа бидний бодлого, яригдаж байгаа сэдэв бол нэг хаалганы бодлого нь илүү юм. Энэ чинь Монгол улсын хилийн босгоыг давж, Монгол хүн цонхоор биш, хаалгаараа оруулж, гаргадаг. Тийм учраас хилийн босго давж байгаа экспортын асуудалыг бид нар нэг хаалга гэж томёолох нь зөв юм байна. Тийм учраас олон улсын хэвшсэн хэллэг ч гэнэ үү, төрд хэвшсэн үйлчилгээний хэллэгийг энд давтах шаардлагагүй гэж үзэж байна. Иймээс нэг хаалганы бодлого байх ёстой гэсэн үүднээс төрийн бодлогод тусгаж байна. За, баярлалаа.
Улсын Их Хуралын гишүүн С.Дэмбэрэл: Таны хувьд 2016 онд шинэ засгийн газарт ирээд, энэ үгийг ашиглаад, нэг хаалгаар гаргана гээд их эвгүй юм хийж болох вий гэдэг талаас нь болгоомжилж байна. Монголчуудын сэтгэлгээ, ялангуяа жижиг үндэсний сэтгэлгээ сүүлийн үед ямар болж харагдаж байна вэ гэхээр уг нь бид Лилипут орон. Гэтэл хоёр талдаа Гулливер том зах зээлтэй, энэ хоёроосоо илүү либерал, аж үйлдвэр, худалдааны дэглэмтэй байж гэмээнэ бид өрсөлдөх чадвараа дээшлүүлэх болохоос биш, хаачихаад өрсөлдөнө гэдэг талаас нь бодож хэлсэн, Д.Эрдэнэбат сайдаа. Өөрийн чинь ерөнхий бодлогын натурыг бодоод би гэмгүй гэж бодож байна. Тэрнээс биш, өөр нэг сайд ирчихээд энэ үгийг ашиглаад, аюултай зүйл болгож магадгүй гэсэн үүднээс болгоомжилж байна.
Улсын Их Хуралын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet