Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны/2015.05.26. Мягмар гараг/ ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан: За, одоо гишүүдийн хэлсэн санал байна. С.Дэмбэрэл гишүүний “Уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх дэмжих үндэсний хөтөлбөрийг 2016 оны эхний хагас жилд багтаан боловсруулж, батлуулах гэж оруулж ирье” гэсэн санал байна. Санал хураалтанд 13 гишүүн оролцож, 12 гишүүн дэмжиж 92.3 хувиар С.Дэмбэрэл гишүүний санал дэмжигдлээ. Мөн С.Дэмбэрэл гишүүний хоёр дахь “Бизнесийн орчин, эдийн засгийн эрх чөлөө гэх мэт олон улсын байгууллагуудын индексээр Монгол улсын өнөөгийн байр суурийг сайжруулах цогц төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж тусгая” гэсэн санал байна. Санал хураалтанд 13 гишүүн оролцож, 12 гишүүн дэмжиж, 92.3 хувиар С.Дэмбэрэл гишүүний санал дэмжигдлээ.
С.Дэмбэрэл гишүүний “Нөхцөлт мөнгөн шилжүүлгийн зарчмыг нийгмийн бодлого тэтгэвэр, тэтгэмж, халамжын бодлогуудад тусган хэрэгжүүлэх талаар иж бүрэн арга хэмжээ авъя” гэсэн санал байна. С.Дэмбэрэл гишүүн тайлбар хийнэ.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Дэлхийн банкны нөхцөлт мөнгөн шилжүүлэг гэсэн зүйл хөгжиж байгаа орнуудын нийгмийн бодлогод хэрэгжиж байна. Манай улсад үүнийг хэрэгжүүлэх талаар хоёр жилийн өмнө санал гаргаж, үүнийг нь Засгийн газар сайн ойлгохгүй явсаар байна. Гэтэл нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайлангаас харахад нөхцөлт мөнгөн шилжүүлэг гэсэн томёололоор орсон мөртлөө, хамрагдсан тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд өчүүхэн хувь 10 гаруй хувийг эзлэж байна. Өөрөөр хэлбэл нийгмээс та авч байгаа бол нийгэмд бас өөрийнхөө хэр хэмжээгээр өгч, нийгмийн хүсч байгаа зүйлийг хийдэг механизмыг тэтгэвэрийнхээ тэтгэвэр тэтгэмж, нийгмийн бодлогоо илүү хүнийг өдөөсөн, хүнд хөшүүрэг болгосон заалт юм. Үүнийг хэрэгжүүлье гэсэн утгатай заалт.
Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан: С.Дэмбэрэл гишүүний санал хураалтанд13 гишүүн оролцож, 12 гишүүн дэмжиж, 92.3 хувиар С.Дэмбэрэл гишүүний санал дэмжигдлээ. Мөн С.Дэмбэрэл гишүүний дөрөв дахь “Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ордос болох эрчим хүч, материал, усыг үр ашигтай хэмнэлтэнд оруулах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх” гэсэн санал байна. Та тайлбар хийнэ үү.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Бидний мэддэг дотоодын нийт бүтээгдэхүүнийг гурван аргаар тооцдог аргаас гадна тоон, метр гэсэн бодит аргаар тооцдог арга бий. Монгол улсыг үзэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний нэгжийг үйлдвэрлэхэд хэтэрхий их эрчим хүч, хэтэрхий их ус, хэтэрхий их материал буюу багтаамж өндөр байгаа юм. Энэ талаар төрийн байгууллага, хувийн хэвшлийн анхааралыг хандуулахын тулд Засгийн газар эрчим хүч, ус, материал хэмнэх /орцуудыг хэмнэх/ тусгай төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйтэй юм. Энэхүү утгаар оруулж байна.
Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан: Санал хураалтанд 13 гишүүн оролцож, 12 гишүүн дэмжиж, 92.3 хувиар С.Дэмбэрэл гишүүний санал дэмжигдлээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet