Монгол Улсын Их Хурлын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
“Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны үеэр "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх үед, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Нэгдүгээрт, Ногоон хөгжлийн бодлогод “эрчим хүчний үр ашгийг 2030 он хүртэл 20-30 хувь дээшлүүлнэ” гэж бий. Энэ “Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэнэ” гээд орсон юм байна. Түрүүн С.Одонтуяа гишүүний асуусан Эрчим хүчний бодлогоо тавих хэрэгтэй. 2020 он гэхэд ДНБ үйлдвэрлэхдээ зарцуулж байгаа “Эрчим” буюу “intensity” гэсэн үзүүлэлтүүдээ тодорхой болгож, дараагийн таван жилд ийм болно гэсэн тооцоо байх ёстой. Эрчим хүчний балансаар дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоогоор гарч ирсэнийг танай яам хийдэг байх гэж бодож байна. /Энэ үзүүлэлт дутуу байна/
Хоёрдугаарт, Хувь заяагаар бурханаас өгөгдсөн юм шиг “дамжуулах шугам төрийнх” гэж бичсэн байна. Энэхүү концепцоос аажмаар болих хэрэгтэй./хүртээмж, зурсан гурвалжин талаасаа авч үзэхээр/ Өөрөөр хэлбэл дамжуулах шугам яагаад заавал цэвэр төрийн мэдэлд байгаа юм бэ? Үүнийг уншихаар “цэвэр, хөөрхөн царайлаг, гэмгүй төрийн дүртэй” харагдаж байна. Гэтэл өнөөдөр төр “бохир, царайлаг биш, гэмтэй төрийн хүмүүс” гэдгийг бид бичиж байна. Тэгээд энэ зүйлээ батлах гэж байна. Гоё, сайхан харагддаг энэ баримт бичиг маань бодит амьдрал дээр зах зээл, төр хоёрын хоорондын харицааг зах зээлд нь ашигтай шийдсэн зүйлийг аажмаар 2030 он хүртэл оруулж өгөхгүй бол энэ нөгөө олон удаа давтагддаг баримт бичгүүдийн нэг л болно шүү!!!
Энэ талаас нь өөрчлөлт оруулмаар байна. Мөн үүнийгээ Төрөөс эрчим хүчний баримтлах бодлого батлах тухай гэсэн тогтоолынхоо заалтанд оруулж өгөх ёстой. Үүний дараа эрчим хүчний үнэ тогтох процесс нь өөрөө инфиляцийн том компонент болж өгдөг. Эцэст нь энэ тооцоо үнэн юм уу? Цаашид инфиляцийг удирдахад эрчим хүчний конпонент ямар байх юм бэ? Өөрөөр хэлбэл та бүхний хэлж байгаагаар “эрчим хүчийг зохицуулах”, миний хэлж байгаагаар “эрчим хүчийг чөлөөлөх” гэсэн энэхүү процесс явагдахад инфиляцид ямар нөлөө үзүүлэх юм бэ гэдгийг тооцсон зүйл байх ёстой.
Мөн сэргээгдэх эрчим хүчний талаар тодорхой заалтууд орсон байна. Түрүүн гишүүд “газрын гүний дулааны тухай” асуусан. Энэ тухай би маш сайн мэднэ. 30 гаруй метр ухаж, 365 хоног өдөр бүр Хятадууд тэмдэглэгээ хийж байгааг би харж байсан. Гималайд мөн БНХАУлсын маш олон хүйтэн газруудад ч байдаг. Үүнийг нэг тодорхой заалтаар оруулж өгөх хэрэгтэй. Газрын гүний дулааныг одоо байгаа үеийнхээс нь хэрхэн өөрчлөлт хийх талаар төлөвлөх хэрэгтэй. Эдгээр зүйлүүдээ оруулж өгөх нь зүйтэй байх.
Гуравдугаарт, тогтоол дээр гурван заалт л хийсэн байна. Тэгсэн мөртлөө эрчим хүчний бодлогын гол компонент болох гурвалжинд байгаа заалтууд чинь тогтоол дээрээ туссан /гол, гол заалтаараа/ байх ёстой. Гэтэл тусгагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “2 жилд Улсын Их Хурлаар оруулж байх” даалгавар өгсөн байна. Гэтэл энэ бол боломжгүй /худал/, харин ч нэг жилд оруулдаг байх ёстой. Нөгөө талаар Ногоон хөгжлийн бодлоготой уялдуулсан юм бол тогтоолын хороотой ижилхэн дааалгавар өгөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл Ногоон хөгжлийн бодлоготой эрчим хүчний бодлого яаж уялдаж байна вэ? Удахгүй 2040 он хүртэлхи Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлого батлагдана. Танай яамнаас энэ урт хугацааны бодлогод суулгаж өгсөн зүйл байна уу, үгүй юу гэдэг асуудал хариултгүй л үлдэж байна. Мөн тогтоолынхоо төслийг нилээн тодорхой болгох хэрэгтэй. Жишээлбэл бодлого батласны дараа, 2015 ондоо багтаагаад дунд хугацааны хөтөлбөр боловсруулах хэрэгтэй байна. /Энд дахиад нэг цаас үлдэх нь/ Харин хууль эрх зүйн орчинд дутагдаж байгаа зүйлийг “хэдэн оны, хэдэн сарын, хэдэний өдөр” гэхэд Улсын их Хурлын намрын чуулганаар “хэлэлцэнэ” гэсэн тодорхой заалтууд байх ёстой. Энэ талаас нь бодох хэрэгтэй байна.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Саналтай гишүүд үг хэлнэ үү.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Сүүлийн үед ажлын хэсгийг харж байхад ажил хийдэггүй хэсэг байна. Миний ажиглаж байгаагаар "маш олон хуулиуд Байнгын хорооны ажлын хэсэг дээр гацаж байна. Байнгын хороо нь янз, янзын ажлын хэсэг байгуулчихдаг, хэдийгээр хугацаа өгөгддөг ч гэсэн хийгддэггүй. Бүтэн жил болсон ажлын хэсэг ч байна. Бүтэн жил!!! Бүтэн жил ажилласан, ажлын хэсэг байна гэж юу байдаг юм бэ? Тэгэхээр би А.Тлейхан гишүүнд “үүнийг долоо хоногийн дотор оруулаад ирээрэй” гэж хэлмээр байна. Сая гишүүдийн хэлсэн саналуудыг тусгаад, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хоёр заалт нэмж, дэлгэрэнгүй болгоод 7 хоногийн дотор оруулаасай гэсэн санал байна. За баярлалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet