2015 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: За, ерөнхийдөө сая Р.Амаржаргал гишүүн “багцалсан хэдэн хууль” байгаа гэж хэллээ. Өмнөх ажлын хэсэгт ганц нэг удаа хурал хийгээд, ард иргэд, бизнес эрхлэгчдээс татварын тогтолцооны талаар санал бодлыг нь судалгаа байдлаар авсан байгаа. Тийм учраас дахин дахин хурал хийгээд байх хэрэггүй гэж бодож байна. Харин энд шууд томьёолон бичиж, ярьж, ажлын хэсэгт танилцуулаад явдаг байх хэрэгтэй.
Нэгдүгээрт, Татварын ерөнхий хуулийн хувьд ерөнхийдөө нилээн явсан. Төр ба татвар төлөгчдийн одоогийн байгаа харилцааг яаж өөрчилж, тэгш, шудрага ил тод, тэнцүү, татварын маргааны асуудал, татварын үйл ажиллагаанд хууль шүүхийн байгууллагууд оролцох гэх мэт бүх заалт, хязгаарлалтууд орсон. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хууль Монгол улсад байгаа татварын ерөнхий харилцааг гол нь зохицуулж байгаа юм. Харин бусад холбогдох хууль, энэ хуулийн үзэл санаанд нийцэх ёстой.
Тухайлбал, түрүүн Р.Амаржаргал гишүүний хэлдэг 10 гаруй мянган татвар төлөгчдийн асуудлаар авилгатай тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн захидал, 2009-2012 онуудад татварын ерөнхий газраас нийт хичнээн хэрэг шилжүүлэх юм бэ гэх мэт бүх зүйл Татварын ерөнхий хуулинд заалтаараа бий. Тийм учраас Татварын ерөнхий хуулинд миний боловсруулсан, /бүх заалт бүрээр нь авч үзсэн/ нэг зүйл бий. Бүх хувилбарт харилцаанд нь засвар оруулсан. Үүнийг суурь болгоод, Засгийн газрын саналыг нэмээд явах хэрэгтэй.
Дэд ажлын хэсэг дээрээ хүмүүсийнхээ санал бодлыг аваад /Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын мэрэгшсэн нягтлан бодогч, зөвлөх нар бүгд саналаа өгсөн/ Ерөнхий хуулиа гаргах хэрэгтэй. Энэ бол эхний гол суурь хууль шүү дээ. Ийм тохиолдолд бүх харьцаа зөв болно. Үүн дээр өмнөх ажлын хэсгээс та бүхэнд матерал өгнө байх.
Хоёрдугаарт, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, ХАОАТ дээр тодорхой өөрчлөлтүүд нь бэлэн байгаа. Харин дээр нь нэмж оруулах, хасах асуудлууд бий. Татварын ерөнхий хуулинд орсон бүх зүйлс дахин давтагдах ёсгүй. /НӨАТ.../ Өөрөөр хэлбэл харилцаанууд маань татварын ерөнхий хууль дээрээ суусан. Тухайн хуультай холбогдсон харилцаатай холбоотой зүйлүүд энэ хуулиудад ороод ирсэн. Харин одоо орсон байгаа зүйлүүд нь аж ахуй нэгжийн орлогын босго хэмжээ энэ концепцын хувьд 50 сая нь зөв үү, үгүй юу, 2 хувийг буцааж өгөх нь яах юм бэ гэдэг асуудал. Ер нь концепцийн хувьд ажлын дэд хэсэг дотроо шийдэх ёстой. Хүн амын орлогын албан татвар дээр тийм олон зүйл байхгүй байх гэж бодож байна. Тэгээд бусад ганц нэг хуулиуд байна. Миний бодлоор бас нэг ярих асуудал бол татварын хөнгөлөлт, чөлөөлөлт юм. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг журамлах хэрэгтэй. Энэ татварын хөнгөлөлт, чөлөөлөлт ийм байдлаар яваад байх уу? Татварын ерөнхий хууль батлагдсаны дараа “үүнийг дэмжье, дэмжмээргүй байна” гэдэг асуудлаа энэ хуулиараа шийдэх юм уу, эсвэл тусад нь хууль санаачлагч болгон нэг хууль оруулж ирээд явах юм уу, эсвэл хязгаарлалт тавих юм уу, үгүй юу? Хэрвээ хязгаарлалт тавихгүй бол энэ хуулиудад тэр сууриуд нь яаж байх юм бэ гэдэг асуудлууд тодорхой байх ёстой байх. Энэ хуулийн хүрээнд ямар ч гэсэн татварын ерөнхий газрын хийсэн судалгаанууд нь байна лээ. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдийн, мөн аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлөгчдийн бүх судалгаа, холбоотой бүх зүйлүүд нь байгаа юм. Энэ бүхний үндсэн дээр Монгол улсын татварын тогтолцоо цаашдаа татварын ерөнхий зарчмууд маань алдагдахгүй байдлаар ийм л реформын чанартай зүйлийг л хийх хэрэгтэй байна, хугацааны хувьд богино байгаа. Би бол үүнийг тэгж харж байна. Яагаад гэвэл бүх /арав гаруй/ хуулиудыг ийм байдлаар нэг бүрчлэн ярихаасаа илүү, сая ярьсан Татварын ерөнхий хууль, нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар, дээр нь нэмэгдээд ганц нэг хуулиудаа ярих хэрэгтэй шүү. Шинэ татварын хувьд ерөнхийдөө саяхан Улсын Их Хурал дээр дурьдсан хотын татвар бол эхнээсээ унасан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр цаг нь мөн үү, биш үү?
Монгол улсын ерөнхий сайд нь бол “татвар нэмэхгүй” гээд хэлсэн. Дараа нь харин орж ирсэн. Үүн дээр гишүүд янз, янзын байр суурьтай хандсан гэдгийг дэд хэсгийнхэн та бүхэн харсан байх. Тийм учраас эхлээд суурь харилцаа болох Татварын ерөнхий хуулиа өөрчлөе!Татварын ерөнхий хуулинд төр ба татвар төлөгчдийн тэгш, шударга харилцааг үүсгэж өгье!
Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор: С.Дэмбэрэл гишүүнээ. Өнөөдөр төсвийн байнгын хороо дээр сангийн яамнаас нэг хуулийн төсөл оруулж ирээд батлуулж байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл:Ямар хуулийн төсөл бэ?
Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор: Цахим татвар.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Татварын ерөнхий хуулинд та бүхний ярьж байгаа жижиг зүйлүүд байна. Тухайлбал цахим гэх мэт, уг нь энэ маань татварын ерөнхий хуулинд байгаа юм. Үүнийг дахин, дахин оруулж ирж, баахан ингэж debate /хэлэлцүүлэг/ үүсгэж байхаар, Татварын ерөнхий хуулийг иж бүрэн боловсруулж оруулах хэрэгтэй. Та нарт бүрэн боломж нь байна. Тэгээд үүнийгээ л өгчих. Энэ саналыг л хэлмээр байна. Хугацаа богинохон байгаа шүү!!! Маш хурдан л ажиллах хэрэгтэй байна.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор: Өнөөдөр дахиад төсвийн байнгын хороо дээр уул уурхайн салбарыг тодорхой хэмжээний Засгийн газрын баталгаа гаргаж өгч байгаа тохиолдолд өрийн жагсаалтанд оруулахгүй гэж байгаа. Мөн эрчим хүч, төмөр зам оруулж ирсэн.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл: Жишээлбэл, Р.Амаржаргал гишүүн ярьсан. Ер нь “жижиг, дунд бизнесийн тухай хуулинд өөрчлөлт орохгүй. Эхлээд суурь хууль, жижиг дунд бизнесийн хуулийнхаа тодорхойлолтоо зөв өгөөд, дараа нь татварын харилцаагаа ярина уу гэхээс биш, одоо байгаа хуулин дээр, шууд янз бүрийн зүйл оруулж ирэх нь цаашаа явахгүй.
Бид нар ерөнхий тогтоосон татварын зарчмаасаа /10 гэж тогтоосон/ ухрахгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Монгол улсад учир зүггүй ялгавартай татвар тогтоох улс төрийн орчин нөхцөл бүрдүүлэхэд, хүсэл эрмэлзэл, хийж байгаа зүйл юу ч алга байна. Энэ тохиолдолд одоо байгаа татварынхаа орчныг сайжруулах хэрэгтэй шүү дээ.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор: Зарчмын хувьд ийм л асуудал орж ирээд байгаа. Түрүүнээс тавьсан асуултуудаа дахиад би С.Дэмбэрэл даргад тавьлаа. Энэ тохиолдолд татварын хуулийг багцаар нь явуулах юм уу, эсвэл ингээд Засгийн газар ганц нэг өгүүлбэр оруулж ирээд явах юм уу, яах юм бэ гэдэг асуудал байна л даа. Хэрвээ би зөв ойлгосон бол С.Дэмбэрэл даргын хэлж байгаагаар бол болвол “Татварын ерөнхий хуулиа багцаар нь явуулж өгье” гэж хэлээд байгаа юм байна. За ойлголоо.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet