Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 01-ны өдрийн /Баасан гараг/-ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Худалдааны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ үеэр
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Эдийн засагт Гулливерийн эффект гэдэг ойлголт бий. Тэр нь далайд гарцгүй, хоёр том зах зээлийн дунд оршдог одой орны /Lilliput/хувьд их таардаг. Тэндээс нэг ерөнхий аксиом гардаг. Хэрэв та гулливер орнуудын дунд байвал таны худалдааны болон эдийн засгийн дэглэм чинь энэ хоёроос илүү байж, та илүү нээлттэй, жижиг эдийн засгийг хөгжүүлж чадна гэсэн хэн ч маргаж чадахгүй аксиом бий. Энэ хуулийн түүхийг би маш сайн мэднэ. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга байхад /5-6/ жилийн өмнөөс над руу ирээд, би эсэргүүцээд байдаг байсан. Эсэргүүцэхдээ хоосон үгээр биш “яах гэж байгаа вэ” гэж асуудаг байсан. Одоо та бүхэн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бүтцийг үзвэл, ялангуяа энэ хямралтай хэцүү он жилүүдэд аль сектор нэмэх тэмдэгтэй гарч, эдийн засгийг ганц нэг хөдөө аж ахуйн сектортой хамт авч гарч байсан нь худалдааны сектор байдаг. Тэнд өнөөдөр чөлөөт өрсөлдөөн ноёрхдог юм. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийн талбаруудаас харахад бол хамгийн зөв явж байгаа сектор бол худалдаааны сектор. Хоёр хууль санаачилагчаас хоёр хууль орж ирсэн байна. Тайлбарыг уншаад, та бүхэний ярьж байгаа нь нэг л зохицуулалт хийх гээд байна. Ерөнхий хууль л ярьсан мөртлөө үнийн зохицуулалатаас гадна “хэн, хаана, яаж бараагаа зарах гэснийг заах” гэсэн тайлбар хэлээд нэг ийм л зүйл яриад байна...За энэ “Баркод” буюу зураасан код Монголд анх нэвтрүүлсэн С.Дэмбэрэл гэдэг хүн энд яг одоо сууж байна. Үүнийг тухайн үедээ үйлдвэр худалдааны яам, стандартчилал, хэмжилзүйн газар, бас нэг компани намайг non-government organization буюу төрийн бус байгууллагад орчих, “хэдүүлээ мөнгө олъё” гэж байхад нь би маргааш нь бүтэн нэг цаг тэр байгууллагын даргатай нь ярьж байж, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэд “зураасан код” олгох үйлчилгээг байгуулж байсан. Одоо энэ бол сайн дурын хэрэг.GS гэдэг нь global standartгэсэн үг. Үүнийг дэлхий дээр дандаа төрийн бус байгууллагууд авч явдаг бөгөөд ямар нэг хуулиар зохицуулдаггүй хоёрхон л орон байдаг. Өөрөөр хэлбэл одоогийн үндэсний тухай хуульд үүнийг суулгаж өгөөд байгаа юм.
Хоёрдугаарт, манайд supply chain дотор худалдааны сүлжээнүүд үүсээд байна. Энэ бол өөрөө жам ёсны процесс. Үүнийг зохицуулдаг хуулиуд байна. Монгол улсад гадаад худалдаатай холбоотой асуудлуудыг /1997 он та бидний commitment буюу амлалтаа өгсөн тэр бүх зүйлүүд / манай улсын хууль тогтоомжид суулгаж өгсөн байдаг. Чөлөөт өрсөлдөөний тухай хуулиараа, хяналт шалгалт нь хяналт шалгалтаараа, бүртгэл нь бүртгэлийнхээ системээр, ингээд л явж байгаа процесс. Үүнээс үндэслэн 2,3 асуулт асуумаар байгаа юм.
1-т, Хоёр хууль тогтоогчид үнийн зохицуулалт гэдгээ авбал ямар вэ? Өнөөдөр инфиляцийн бүтцийг харахаар нийлүүлтийн гаралтай инфиляци 1-2 хувьтай л байна. Түрүүн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд маш зөв тайлбарлаж хэллээ. Тийм учраас зардал дээр суурилсан гэдэг зүйлээ хасаж өгвөл, энэ хууль арай илүү зөв болох гээд байна, үүнийгээ авах хэрэгтэй.
2-т, Өөрөөр хэлбэл, худалдааг дэмжих хууль гаргах хэрэгтэй. Худалдаанд дэмжлэг юу хэрэгтэй вэ гэхээр 2.1-т, миний ажилд хөндлөнгөөс хамаагүй битгий оролцоо, 2.2-т хяналт шалгалтын системээ сайжруулаад өгөөч ээ, УИХ дээр 1.5-2 жил болох гэж байгаа хяналтын тухай хуулиа хурдан батлаад өгөх хэрэгтэй. 2.3-т, тусгай зөвшөөрөл, лиценз, 8 нэрийн бараа гэсэн энэ бүх зүйлээ хурдан зохицуулаад, намайг битгий оролдоод байгаач. 2.4-т, банкнаас би зээл авах гэсэн юм, худалдааны санхүүжилтийн олон төрөлүүдийг хөгжүүлээд өгөөч. Эдгээр зүйлүүдийг л хүсдэг. Бид эдгээр зүйлүүдийг хийх хэрэгтэй байхад өөр зүйл яриад байна. Би энэ хуулийг дэмжинэ. Гэхдээ энэ байгаа байдлаар нь дэмжихгүй ээ. Яагаад гэвэл зайлшгүй гэсэн итгэл үнэмшлийн шалтгаан тайлбарыг та нар сая хийсэнгүй! Тайлбар болгон чинь чөлөөт өрсөлдөөнийг тал бүрээс нь зохицуулах гэсэн оролдлогууд харагдаж байна.
Гуравдугаарт, Концепцийн хувьд та хоёрт ямар ялгаа байна вэ? Д.Дэмбэрэл гишүүн нэг зүйл дутуу хэлээд үлдээлээ. Засгийн газар, та нарын концепц хоёрын суурь ялгаа нь юу вэ? Эдгээр асуудлыг хөндөж байж, бид энэ зүйлийг ярихгүй бол хамаагүй бүх сектор луугаа орох гээд байна шүү.
Удахгүй стандартын тухай хууль орж ирнэ. Та бид нар Европын холбооогоор орж байсан, бүгд сайн дурын шинж чанартай. Зайлшгүй стандартад техникийн зохицуулат гэж ярьдаг, худалдааны техникийн зохицуулалт энэ байдлаараа зохицуулагдаад явна. Энэ бүх зүйл маань явагдана шүү дээ. Үүн дээр та бүхэн зайлшгүй шаардлага гэдгийг л гаргах хэрэгтэй.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Би С.Дэмбэрэл гишүүнийг дэмжиж байгаад нь баярлаж байна. Тэгсэн мөртлөө эсэргүүцэж байгааг нь ойлгохгүй байна. С.Дэмбэрэл гишүүн худалдааны чиглэлээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд олон жил ажилласан гэдгийг мэдэж байна. Монгол улс чөлөөт өрсөлдөөнтэй, чөлөөт худалдаатай 20 жил явж ирлээ, олсон, алдсан зүйл их бий. Үнэндээ хэлэхэд бид чөлөөт худалдаагаар явж байхдаа үндэсний үйлдвэрлэлгүй болсон, нийт орж, гарч байгаа барааны 90 хувь нь зөвхөн худалдааны бүтээгдэхүүн болж хувирсан. Өөрсдийнхөө анхан шатны түүхий эдийг боловсруулах тэнхэлгүй 20 гаруй жил явсан. Хүн амын ихэнхи хэсэг маань зөвхөн худалдаагаар амьдарч, худалдаж амьдардаг сэтгэхүйтэй болсон байна. Ингээд бидэнд сөрөг зүйл их бий. Үүнийг зүгээр онцолж хэлж байгаа юм. Ялангуяа таны хэлж байгаагаар энэ хоёр том гүрний дунд байгаа, энэ жижиг эдийн засагтай, энэ том газар нутагтай, энэ цөөхөн хүн амтай хүмүүс бол зөвхөн худалдан авах сэтгэлгээгээр юм уу, зөвхөн идэхийн тулд амьдрах сэтгэлгээгээр явж болохгүй. Тухайн үетэй би тантай санал нэг байна. Чөлөөт зах зээлд орж байхад худалдааг либералчилсан нь Монгол улсад юу ч үгүй байсан, унаж байсан эдийн засаг асар том үр нөлөө, үнэт зүйлийг авчирсан нь үнэн. Үүнтэй хэн ч маргахгүй. Харин худалдааныхаа зохицуулалтыг үйлдвэрлэлийн хөгжилд улс орны эдийн засгийн уялдаагүйгээс болж, олон зүйл алдсан учраас бид зохицуулалтыг хийж байгаа юм. Энд хориглосон, хатуу заалт байхгүй. Зөвхөн зохицуулат, бүртгэл хяналтын тухай хуулиа гэдгийг онцолж хэлэхийг хүсч байгаа юм. Тийм учраас энэ хууль олон жил зогссон байсан, олон жил эсэргүүцсэн. Энэ эсэргүүцлийг хэн ашиглаад, туссан бэ гэхээр Монгол оронд л ашиглаад л тусаагүй. Тухайн үедээ зах зээл шилжих үед ашигтай байсан боловч өнөөдөр Монгол оронд энэ өөрөө тийм сайн зүйл болж хувирахгүй ээ. Нэг улсаас дэндүү их хараат худалдааны улс орон болж хувирсан гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм учраас бид энэ зохицуулалтийг хийж байна. Энэ хуулийн онцлог нь энэ байгаа юм. Үүнийг би бүр онцолж хэлье. Яагаад гэвэл би энэ яамыг хариуцаж байгаагийн хувьд надад үйлдвэлрлэл, худалдаа аль аль нь энэ яаманд харьяалагдаж байгаа. Тиймээс энэ хоёрын зөв уялдааг олохын тулд хуулийг дэмжээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Тусгай зөвшөөрлийн тухай, хяналтын тухай хууль зээлийн хөнгөлөлтийн тухай асуудал бол өөрөө өөрийнхөө хуульчдын орчингоор зохицуулагдаад явна гэдэгтэй бид санал нэг байна. Үнэхээр энэ худалдаанд гэхээсээ илүү үйлдвэрлэгч нарт хүндэрч байгаа хүнд сурталыг багасгах, төсөөлөлүүдийг хумих, чөлөөтэй үйлдвэрлэх чиглэл рүү бол бид нар түлхүү анхаарахад энэ олон хуулийг зохицуулж явахаас биш, зөвхөн худалдаатай холбоотой асуудал биш юм гэдгийг онцолж хэлэхийг хүсч байна. Анхаарал тавьсанд баярлалаа.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: С.Дэмбэрэл гишүүнтэй санал нэг байна. Чөлөөт худалдааны зарчмаар бид 25 жил ажиллаж байгаа. Одоо худалдааны хууль гаргах уу гэдгийг олон удаа эргэлзэж, ер нь энэ дэглэх асуудал гараад ирчих юм биш байгаа даа гэсэн үүднээс хуулиа их хойшлуулж ирсэн. Өнөөгийн нөхцөл байдлыг сайн судлаад, бусад мэрэгжил нэгтэй нөхдүүд болон худалдааны өнөөгийн явагдаж байгаа нөхцөл байдлыг харгалзан ерөнхий хуулиа гаргах нь зүйтэй юм гэдгийг тогтсон. Бидний концепци бол ерөнхий хууль гэдэг дээрээ нэгдэж байгаа юм. Үүнийг бол нарийвчилсан гэж үзэхгүй, яагаад гэвэл үндэсний бүтээгдэхүүн бол тусгай хуультай. Ер нь хяналт, шалгалт, өрсөлдөөний хууль гээд бүгдээрээ зохицуулаад яваад ирсэн. Одоо харин худалдааны хуулиа эндээс гаргаж тавъяа гэж байгаа. С.Дэмбэрэл гишүүний асуугаад байгаа, та нарын концепци ямар зөрүү, ялгаа байна вэ гэвэл ерөнхий хууль гаргая гэдэг нь нэг концепци, хоёрдугаарт, сая би Засгийн газрын хууль, бидний хуулийн хоорондын бүтцийн талаар аваад үзэхээр бид бол гадаад, дотоод худалдаа гээд ерөнхий хуулийнхаа зарчмаар явъя гэдгээрээ эднийх илүү орж байж магадгүй. Бусад зүйлийн хувьд нэг байгаа юм. Үнэ чөлөөлөлтийн тухай бидний оруулж байгаа зүйлд нийлүүлэлт, өнөөгийн зохицуулах шаардлагатай стратегийн зохицуулалттай барааны нэр төрлийг Улсын Их Хурал тогтооно гэсэн хоёр зүйл л байгаа юм. Үүнийг тогтоохгүй гэж гишүүд үзвэл, тогтоохгүй байж болох юм. Гэхдээ 2 шалтгааны улмаас стратегийн бүтээгдэхүүн дээр асуудал яригдаж болох юм. Жишээ болгож ярихад, эрэлт, нийлүүлэлтийн тогтолцоо алдагдсан тохиолдолд төрөөс үнийн зохицуулат гарах уу, үгүй юу, барилгын үнийн зохицуулалт явж байна гэж бодоход хийж байгаа юм шиг харагдаад байгаа юм. Барилга, орон сууцанд орох талаар бодитой ч юм уу эрэлт их гарсан. Үүний зохицуулалтыг засгийн газар зээлийн хүүг үнийг дээшээ, доошоо болгох талаар зохицуулалт яваад байна. Ийм эрэлт гарч ирээд, хоорондын зөрүүгээр барилгын үйлдвэрлэл томоохон эрсдэлд ороход төр үнийн зохицуулат хийх үү, үгүй юу гэх мэт байх жишээтэй. Хоёрхон зүйл л байгаа юм. Энэ нь шатахуун болон цахилгааны асуудал. Бусад нь бол зохицуулалтгүй болсон, маргаан байхгүй. Энэ хоёр асуудлаа гишүүд сайн ярилцаад биднийхээр шийднэ биздээ. Харин тодорхой нөхцөлд үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах түвшинд гэнэтийн болзошгүй, давагдашгүй хүчин зүйлүүдийн нөхцөлд асуудал гараад ирж болох юм гэсэн хоёр л эргэлзээ байгаа. Худалдааг хязгаарлахгүй ээ. Баярлалаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрлийн ажлын алба
Tweet