Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы /2015.04.09. Пүрэв гараг/-ийн хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.
Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийгхэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Нэгдүгээрт, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ухаалаг төрийн тухай нэг илтгэлийн хамгийн сүүлд нь “төрийн зохицуулалтын шинэтгэл” гээд биччихсэн байгаа. Энэ үзэл санааны дагуу орж ирсэн энэ үзэл санааны дагуу агуулга нь хийгдсэн гэж би найдаж байна.
-Хоёрдугаарт энэ асуудал бол олон жил яригдаж байгаа, одоо хүртэл Улсын Их Хурал дээр 1100 тусгай зөвшөөрөл лицензийг 300 болгох гэж байна. Ингээд ямар ч гэсэн олон жил иргэдийн хувьд бизнес эрхлэгчдийн хувьд садаа болоод байдаг нийтээр дагаж мөрдөх энэ захиргааны актуудыг цэгцлэх ажил бол Засгийн газраас, Засгийн газрын хооронд бол хийгдээд явдаг ийм практиктай. Энэ бүгдийг цэгцлээд захиргааны энэ нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоосон энэ актууд нь хүний амьдралд сөргөөр нөлөөлдөггүй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлдөггүй тийм үзэл санаагаар хийгдсэн байх гэж бодож байгаа. Тэр талаас нь аваад үзэх юм бол саяны гишүүдийн ярьж байгаа асууж байгаа асуултуудаас харахад бол энэ талын зүйлүүд нь ялангуяа иргэн ба төр, иргэн бас хуулийн этгээд аж ахуйн нэгж гэсэн энэ харилцааг зохистой болгох талаасаа дутуу орсон юм уу даа гэж харагдаж байна. Тийм учраас хэрэв хууль санаачлагчийн хэлснээр энэ Үндсэн хуулийн дараа орох ийм ач холбогдолтой юм бол үүнийг хэлэлцэх нь бас тийм буурьтай байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ бол зөвхөн Хууль зүйн байнгын хороогоор орохгүй, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хоёрын хамтарсан болон бусад Байнгын хороодын гишүүдийг оролцуулсан ийм ажлын хэсэг Их Хурлын дарга энэ талаас нь анхаараасай гэж хүсэж байна. Ерөнхийдөө төрийн зохицуулалтын шинэтгэл гэсэн томьёоллоор явдаг. Түүний дотор нь захиргааны шинэтгэл явж байна. Энэ өөрөө гол хэсэг нь байна. Тэгэхээр энэ талаасаа төрийн зохицуулалтын өөрөөр хэлбэл төрөөс иргэний амьдралын тодорхой асуудлуудыг хөндсөн төрөөс аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг буюу эдийн засагт оролцох оролцоог хангасан ийм баримт бичгийн суурь харилцааг зохицуулах хууль учраас энэ дээр онцгой анхаарал хандуулах ёстой. Энэ талаас нь бол би дэмжиж байгаа юм. Үнэхээр Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлдэг үнэн. Дур дураараа ерөнхий суурь зарчим нь байхгүй учраас захиргааны актууд бол заримдаа хуулиас даваад гарчихдаг, заримдаа буруу тайлбарладаг, субьектив элемент ихтэй юм. Гэхдээ ийм зүйл бодит амьдрал дээр маш их тохиолддог. Тийм ч учраас хүмүүс төрд муухай ханддаг, муу ханддаг. Хүнд суртал ч гэсэн энэ зүйлүүдийг бол байнга ярьж байдаг. Мэдээж хэрэг Засгийн газар болгон үүнийг арилгахын төлөө явдаг. Гэхдээ нэг зүйл одоо ч гэсэн бусад улсуудын туршлагаас харахад нэг зүйл дутагдаж байна. Сонирхлын этгээдүүдийн оролцоо чухал. Энэ бол хүнд суртал үүсэхгүй учраас түүнийг оролцуулах хэрэгтэй. Энэ нь хир зэрэг тусгагдаж бодит амьдрал дээр гаргасан шийдвэрүүд тусгагдаж байна гэдгийг хянадаг механизм байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, төр буюу захиргааны яамд энэ тусгай бие даасан хараат бус комиссын өмнө очиж энэ захиргааны акт зайлшгүй гэдгийг нотлох, батлах ийм заалтууд байх ёстой. Ерөнхийдөө зохицуулалт буюу захиргааны гурван хэлбэр л байгаа. Бид өөрсдөө 1-т бол бид амьдралаа зохицуулдаг буюу өөрийн зохицуулалт гэсэн нэг хэлбэр байна. Энэ бол хамгийн чухал буюу зах зээлийн зохицуулалт юм. Миний амьдрал өөрөө өөрийгөө мэддэг зохицуулалт, миний гэр бүлийн бас нэг зохицуулалт. 2-т, бараг зохицуулалт гэсэн тийм ойлголт энэ бас орох ёстой. Үүнийг төрийн зарим чиг үүргийг гэсэн томёололоор оруулж хэлдэг. 3-т, энэ нь захиргааны нэг заалт юм. Нийтээр дагаж мөрдөх ийм акт хэрэгтэй юм бол Засгийн газрын бүтэлгүйтэл буюу үүнийг болохгүй гэсэн нотолгоог бол тусгай бие даасан хараат бус комиссын өмнө гаргадаг ийм механизмыг суулгаж өгч байж энэ чинь өөрөө зөв зүйтэй хуулийн зохицуулалт болно. Энэ хуулийн чинь мөн чанар нь амин сүнс нь яг энэ зүйлд л оршдог. Ийм олон улсын практик байгаа. Тухайлбал Австралид байгаа, Шинэ зеландад байгаа. Иймэрхүү захиргааны шинэчлэл хийгээд яг ийм механизмаар явсан орнууд байж байгаа. Энэ талаас нь бодож би хуулинд орсон байх гэж бодож байна. Тийм учраас ажлын хэсэг байгуулахдаа энэ талаас нь бодож хүмүүсээ оруулаасай гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet