“Хаан Хүнс” ХХК нь 2002 оноос үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа билээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн анх санаачлан боловсруулсан төдийгүй үе шат бүрт нь үзүүлж байсан туслалцаа дэмжлэгийн ачаар өөрийн оронд үйлдвэрлэсэн бууз баншийг БНХАУ-д экспортлох төслийн ажил нь үр дүнгээ харуулж, “Хаан Хүнс” компаний хамт олон экспортын зөвшөөрөл, гэрчилгээгээ гардан авсан байна. Ийнхүү хамтын ажиллагааны хүчинд, С.Дэмбэрэл гишүүний оруулсан хувь нэмэрт компаний удирдлага, хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж, өөрийн бүтээгдэхүүнээ хөрш улсдаа экспортолсноор Монголын олон олон компанийг араасаа дагуулах анхны шанг татаж, энэхүү боломжоо бусаддаа олгож ажиллах болно хэмээн, ажлын өндөр амжилт хүсэн ерөөн билэгдсэн захидал хүргүүлсэн байна. Та бүхэн дэлгэрэнгүйг хавсралтаас уншина уу./beta/upload/files/pdf (1)
Tweet