“Монголын эдийн засгийн чуулган 2015” уулзалт өнөөдөр эхэллээ. Тус чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, зээлжих зэрэглэл, макро эдийн засгийн төлөв байдлын тухай гэсэн олон асууудлыг хөндөхөөр хөтөлбөртөө тусгасан байна.Төр засгийн төлөөлөл хийгээд хувийн хэвшлийнхэн хамтдаа нэгэн дээвэр дор цуглаж, тулгамдсан асуудлаа шийдэх гарцыг хэлэлцэж байгаа юм. Эдийн засгийн чуулганы эхний өдрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлснээр нээлээ. Энэ жилийн эдийн засгийн чуулган "Итгэлцэл - Building credibility" гэсэн уриан дор болж буй. Тус чуулганы “Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг нийгмийн хөгжил салбар хуралдаан Төрийн ордын “А” танхимд болсон бөгөөд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл оролцож үг хэлж нээлээ. Эдийн засгийн форумд Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийг онцолж салбар хуралдаан болгон оруулж ирсэнд оролцогчдын хувьд талархал илэрхийлж байлаа.
Өнөөдөр агаарын бохирдол, дэлхийн дулаарал гээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тоо баримт, судалгаа, бодлогын бичиг баримт гээд бүгд хангалттай байгаа. Хамгийн гол нь тулгамдаж буй асуудал, ямар бодиттой алхам хийх вэ гэдэг гарцын гаргалгааг оролцогчид эрэлхийллээ. Агаарын бохирдлоос болж амьсгалын замаар өвчилж эмчлүүлж буй хүмүүсийн эмчилгээний зардалд 860 сая төгрөг зарцуулагдсан байх юм.
Барилга байгууламж, орон сууцыг анх баригдахдаа л хогийн пункерыг 2-3 хаалгатай хийчихвэл наад захын хүүхэд байхаасаа хогоо ангилж хаяад сурчихна. Нөгөө талаар өчнөөн тэрбумаар хийгддэг хогны уут, ангилан боловсруулж үйлдвэр зэрэг жишээнээс харахад яах аргагүй эдийн засагтай холбоотой.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хэлсэн үгэндээ: -Ногоон хөгжлийн бодлого гаргасан хэдий ч салбарын яам үзэхээс Сангийн яам хэзээ ч сонирхож үзэхгүй. Уур амьсгалын өөрчлөлт эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар дэлхийн томоохон байгууллагууд судалгаа баримт гаргаж байгаа ч хэзээ ч бусад яамны албан тушаалтнууд үзэж судалдаггүй. Ганц С.Дэмбэрэл гэдэг хүн Байгаль орчны яам ногоон хөгжлийн бодлого яриад хол явахгүй. Уур амьсгалын өөрчлөлт Монгол орны нийгэм эдийн засгийн байдалд бүхэлд нь нөлөөлдөг гэдгийг өнөөдөр анхаарахгүй байгаад байна” хэмээн онцлон хэлэв.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet