demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Заяагдмал нөөцийн олдмол хам шинж ба хөгжилд хүрэх зөв замын тухай

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 978

Заяагдмал нөөцийн олдмол хам шинж ба хөгжилд хүрэх зөв замын тухай /2009 он/
1. Газрын доорхи нөөц бол монголын ард түмэнд заяагдмал зүйл бөгөөд үүнийг эрдэнийн хувь, эх орны хишиг гэх мэтээр юу ч гэж нэрлэж болох боловч эдийн засгийн „хуурай“ хэлээр бол „resourse endowment“ буюу „заяагдмал нөөц“ л гэдэг. Харин энэ заяагдмал нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар л баялаг бүтээгдэж эдийн засгийн үнэлэмж нь бий болж эхэлдэг. Энэхүү бүтээгдсэн баялгийг шударга ёсны зарчимд нийцүүлж хуваарилах нь зах зээлийн эдийн засгийн зарчим, ард түмэнд наалдацтай эдийн засгийн өсөлтийн бодлого, орлогын хэт ялгаралтыг багасгах, ядуурал, ажилгүйдэл, авилгын эсрэг бодлого гэх мэт эдийн засаг, нийгмийн цогц бодлогоор „заяагдмал нөөц“ байхад нь биш баялаг бүтээгдэж эхэлсний дараагаар тодорхойлогдох, сонгуулийн амлалтыг биелүүлэхийн тулд биш эдийн засгийн хөгжлийн боломж, зохистой байдал, бодит үр дүнгээр, мөнгө- санхүүгийн нөөцийг зохистой, үр ашигтай байршуулах, дахин
байршуулах зарчмын дагуу л тодорхойлогдох ёстой .

2. Тэгш боломж, тэгш хуваарилалт 2 бол тэс ондоо ойлголтууд бөгөөд эхнийх нь 19 жилийн өмнө Монгол улс эргэлт буцалтгүй сонгосон ардчилал, шударга ёс, зах зээлийн эдийн засгийн тогтолцооны нэг гол ойлголт, нөгөөх нь Монгол улс 19 жилийн өмнө орхисон социалист тогтолцооны гол ойлголт. Гэтэл бид өнөөдөр заяагдмал нөөцөө эдийн засгийн эргэлтэнд оруулаагүй байж, эдийн засгийн эргэлтэнд оруулая гэсэн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад харилцан хүлээн авч болохуйц хөрөнгө оруулалтын тэгш боломжийг эрх зүйн болон эдийн засгийн утгаар нь олгоогүй хэрнээ, ард түмэндээ амьдрал ахуйгаа дээшлүүлэх тэгш боломж олгохын оронд „алаагүй баавгайн арьсыг“ аль хэдийн тэгш хуваарилах зарчмаар хуульчлахаар зэхэж байгаа нь Монголын нийгэм эрүүл бус болсныг, эдийн засаг дахь ашигт малтмалыг тойрсон нийгмийн хийрхэл, төрийн хэт их оролцоо түүнээс улбаалсан эрдэс баялгийн салбарт төрийн авторитар дэглэмийг ард түмний төлөө гэсэн нэрээр түүний нэрийн өмнөөс тогтоох гэсэн бодлого, эдийн засгийн үр ашиггүй менежмент, хөгжлийн бодлогын буруу номлол бий болсныг харуулж байна.

3. Нөөцөөр баялаг эдийн засагтай улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэхэд бодлогын шийдвэр гаргагчид нь ч ард иргэд нь ч онцгой анхаарч зайлсхийвэл зохих 2 зүйл: „голланд өвчин“, „нөөцийн хараал“ гэж байдгийг, ямар симптом, шинж тэмдэгүүд илэрдгийг монголын нийгмийн тодорхой хэсэг мэднэ. Энэ талаар олон улсын гашуун туршлага бий гэдгийг монголчууд бидэнд олон улсын байгууллагууд сануулаад л байгаа. Өнгөрсөн жилүүдэд эрдэс баялгийг тойрсон маргаан, нийгмийн буруу хүлээлт рүү хөтөлсөн сурталчилгаа, түүний үр дүнд өнөөдөр бодитойгоор бий болсон нийгмийн сэтгэл зүй, монголын хөгжлийн
тухай төсөөлөл, стратегийн гэж нэрлэгдсэн орд газрууд, уран зэргийг тойрсон „нийгмийн хийрхэл“ гэж нэрлэж болохуйц эдгээр гаж үзэгдэл нь Монгол улсад „голланд өвчин“, „нөөцийн хараалын“ тодорхой шинжүүдийг агуулсан төдийгүй өөр шинэ симптом, шинж тэмдгүүдээр баяжсан нийгмийн шинэ өвчин үүссэнийг харуулж байна. Түүнийг „Заяагдмал нөөцийн олдмол хам шинж“ /the immune deficiency of resourse endowment/ гэж нэрлэж болох бөгөөд үндэсний хөгжлийн дархлааг сулруулах, устгах дараах шинж тэмдэгүүдтэй нь тодорхой байна.

 Үүнд:

- ажилгүйдэл, ядуурал ихтэй, авилгал хүнд сурталд идэгдэж архагшсан засаглалын технологитой, ард түмэндээ газрын доорхи баялагтаа хэт дулдуйдах, бэлэнчлэх сэтгэлгээ, хүлээлт, хишиг горьдолтыг системтэйгээр төлөвшүүлдэг, өөрсдөө бараг итгэл үнэмшлээ болгосон төртэй,

-  хуулийн засаглал гэхээсээ илүү намын засаглал /намын доторх болон нам хоорондын фракц, нэгдлүүд / үнэн хэрэгтээ хэрэгждэг улс оронд заяагдмал нөөцөө баялаг болгож эдийн засгийн эргэлтэнд оруулахаасаа өмнө улс төрийн амлалтанд суурилсан тэгшитгэн хуваарилах сэтгэлгээ, номлол улс төрчдөд нь зуршмал болж эхэлдэг,

- заяагдмал нөөц дээр суурилсан „хамгийн дөт, хамгийн гайхамшигтай бөгөөд цорын ганц“ хөгжлийн үзэл баримтлал, номлол, арга замыг нийгмээрээ эрэлхийлж түүнийг нь улс төрчид нь бодож олон санаачилж хуульчлахыг эрмэлздэг,

-  эрдсийн түүхий эдийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс төсвийн орлого, зарлагын хуваарилалт нь ихээхэн хамаардаг эдийн засагтай улс орны хувьд төсвийн болон сангийн бодлого нь улс төрийн эрх баригч намын амлалтын нөлөөнд орж төсөв, санхүүгийн нөөцийг зохистой, үр ашигтай байршуулах, дахин байршуулах эдийн засгийн шалгуур нь сонгуулийн улс төрийн амлалтын барьцаанд орж хөгжлийн санхүүжилтийн тэргүүлчлэл, цаг хугацаа, дэс дараалалыг мэргэжлийн байгууллага нь эдийн засгийн бус улс төрийн «шалгуураар» шахалтаар тогтоодог болсноор нийт эдийн засгийн бодит үр ашиг „хөөсөн“ өсөлтийн үзүүлэлтүүдийг эс тооцвол үнэн хэрэгтээ буурч эхэлдэг,

-  хөрөнгө оруулагчдад зориулсан „түрүүлж ирсэн нь түрүүлж үйлчлүүл“ гэсэн зөв зарчмын мөн чанарыг нь гажуудуулж лицензээр угаасаа наймаа хийж болохгүй эрх зүйн үндэслэлтэй байтал лицензийн наймааг албажуулж хавтгайруулсан, эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил, ил тод байдлын үзэл баримтлалыг эл салбарын үйл ажиллагаанд тууштай нэвтрүүлээгүйгээс байгаль орчинд ихээхэн хор уршиг учирч бизнес ба иргэний нийгмийн хооронд үл ойлголцол, зөрчил үүсч тэр нь аажимдаа улс төрийн бүлэглэлүүдийн явцуу эрх ашгийг хангах арга хэрэгсэл болж хувирах, нийгэмд «эрдэс баялгийн бизнес бохир», «иргэний нийгэм худалдагдсан» гэсэн ойлголтыг төрүүлж эцсийн дүндээ зах зээлийн эдийн засгийн 2 гол институци болох хувийн хэвшил, иргэний нийгмийн нэр хүндийг нийгэмд унагахад хүргэдэг,

-  төрийг шүтдэг уламжлалт нийгэмд үүсэн бий болсон зах зээлийн эдийн засаг буюу капиталын нийгэмд эдийн засаг дахь төрийн оролцоо социалист шинж чанартай болж төр өөрөө том „бизнес эрхлэгч“ болсноор авилгал, хээл хахуулийн шалтгаан, үр дагавар нь төр өөрөө болж, энэ нь эрдэс баялгийн салбарт хамгийн тодоор илэрч эхэлдэг,

- «заяагдмал нөөц» үндсэн хуулинд тусгагдсанаар «ард түмний мэдэлд» буюу нийтийн өмчлөлд байх тухай заалтыг «төрийн өмч» хэмээх ойлголтонд шилжүүлснээр ард түмнээс сонгогддог институцууд нь ёс төдий, эрх мэдэлгүй, гагцхүү УИХ буюу ард түмнээс сонгогддог дээд институци нь нийтийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхүүдийг төрийн гүйцэтгэх эрх мэдлийн институцэд шилжүүлж „ард түмний мэдлийг“ эрх зүйн хувьд хадгалах байтал төр=засгийн газар- өмчлөгч гэж шийдвэрлэснээс эрх зүйн хувьд төдийгүй эдийн засгийн утгаараа ч буруу тогтолцоотой болдог,

-  эндээс үүдэн эрдэс баялгийн салбарт төрийн оролцоог давамгай болгох, «төрийн өмчийн» компаниудыг байгуулах дуршил нэмэгдэх, хувийн хэвшлийн эрх мэдлийг хязгаарлах, зарим тохиолдолд бүр булааж авах, эрдэнийн хувь, эх орны хишиг, түүнчлэн Баянмонгол корпораци гэсэн нэртэй зөвхөн Монголд л бодож олж болох санхүүгийн бүтэц /тэр нь нийт ард түмэнд хувьцаа эзэмшүүлж ногдох ашиг хуваарилаж дэлхийн хөрөнгийн зах зээл дээр «цахиур хагална» гэж байгаа/ зэргийг хуульчилж эхэлдэг зэрэг хам шинжүүдтэй бөгөөд эдгээр хам шинж бүр нь дангаараа болон бүхэлдээ хөгжлийн дархлааг урт хугацаанд сулруулах, гэмтээх аюул заналыг өөртөө агуулж, хөгжлийн зөв номлол, арга замыг дэлхийн улс орнуудын хөгжлийн туршлага, орчин үеийн чиг хандлагад суурилан тодорхойлох аргагүй болгож нэг хүнд ногдох ДНБ-ийг 5,10,15 мянган доллар болгоно гэх мэт «хүслийн жагсаалт» л хөгжлийн албан ёсны баримт бичиг, бодлогын чиг баримжаа, стратеги болдог.

4.  Монгол улс авилга, хээл хахуулийн сүлжээгээр л онцгойрдоггүй юм бол бусад улс орноос ердөө ч ялгарах юмгүй, нөөц баялаг ихтэй, далайд гарцгүй, хүн ам цөөн, эмзэг, жижиг эдийн засагтай улс орнуудтай л адилхан хөгжиж буй орон. Бид улс төрийн ч эдийн засгийн ч хувьд бусдад үлгэр үзүүлээд байхаар загвар орон биш. Авторитари дэглэмтэй зарим улс орнуудыг бодвол ардчилсан замаар 20 гаруй жил замнасан хэдий ч эцсийн үр дүн нь ардчилал, түүний үнэт зүйлс нь нийгмийн бие, эд эсэд бат бөх шингэж, итгэл үнэмшил болж чадаагүй өнгөц ардчилалтай улс орон болсон гэдгийг нийгэм өөрөө хүлээн зөвшөөрөөд бодит баримт, судалгаагаар тогтоочихсон. Ийм л улс оронд, ийм л эдийн засагт бид хөгжлийн тухай ярьж, төсөөлж, төлөвлөж байгаа болохоор бодит байдлаасаа тасарч тэнгэрт хөөрөлгүйгээр, хаа ч байхгүй «гайхамшигтай өсөлт, хөгжилд» хүрэх хаа ч байдаггүй өвөрмөц, цоо шинэ хөгжлийн арга замыг зохиогоод байх хэрэггүй юм. Энэ бол үүлэн чөлөөний нар ч биш ердөө л хуурамч зэрэглээ юм.

5.   Эдийн засгийн хөгжлийн бодлогын хувьд цаг хугацааны мэдрэмж, хямралын гол цэгүүдийг олж харан шуурхай, иж бүрэн арга хэмжээ авах чадвар илт дутагдаж байна. Өнөөдөр бидэнд тулгараад буй гол асуудал бол хямралыг хэрхэн даван туулах тухай асуудал. Дэлхийн банкны гүйцэтгэх захирал саявтархан Монголд айлчлахдаа хямралыг боломж болгох талаар тодорхой санаа, зөвлөмж өгсөн. Гэтэл бодит байдал дээр Монгол улс баахан мастер төлөвлөгөө, урт хугацааны стратеги боловсруулаад тулгамдсан гол гол асуудлаа донор орон, ОУБ-уудад найдаад л орхиж байна гэхэд хилсдэхгүй. /Атрын 3 аян гэх мэт зарим тодорхой ажлыг эс тооцвол/. Бодит сектор бартерийн харилцаанд аль хэдийн орж одоо бараг „цэнэг нь дуусаж байна“, барилгын сектор дахь өр зээлийн хямрал банкуудаа татаж унагах хэмжээнд очих аюулд ойртож байгаа, Төв банк нь 3 сард албан ёсоор тодорхойлсноор «...тэртээ тэргүй унаж буй хувийн хэвшлийг» зөнд нь орхиод, «инфляцийг онилох», валютын ханшийг тогтворжуулах мөнгөний хатуу бодлого явуулсаны хүчинд л арайхийж эдийн засгийг зогсолтгүй уналтаас аварч чадлаа гэж шал худлаа сүржигнэж илтгэж байх хооронд нь банк ба бизнесийн амьд орчил нь энэ бодлогын л гайгаар аль хэдийн тасраад одоо «амь тариа» нэхэх хэмжээнд очсон байна. Амь тариаг амьтай байхад нь хийдэг болохоос амь тасарчихсан хойно нь хийдэггүй.

6.  Эдийн засгийн секторууд, дэд секторуудын босоо болон хэвтээ холбооснуудад байдал ямар байгааг зөв оношилж яаралтай цогц арга хэмжээ авахгүй бол Монгол банк шиг «тэртээ тэргүй унаж байгаа хувийн хэвшил...» гэж хандах юм бол УИХ, Засгийн газрын хувьд нэн хариуцлагагүй, хүнд үр дагаварууд дагуулах бодлого болно. 2009 оны үлдэж буй саруудад барилгын секторт хуримтлагдсан өр зээлийн хямралаас зайлшгүй гарах ёстой. Барилгын компаниуд, холбоо нь тодорхой санал дэвшүүлээд ёстой нөгөө хөлөө хүрэх газар хүртэл явлаа, үр дүн ч алга, гэтэл энэ салбар маань эдийн засгийн идэвхжил, уналтын нэг гол индикатор, энэ салбарын идэвхжил нь хэвтээ болон босоо холбоосоор бусад олон сектор, түүний дотор жижиглэн худалдааны секторын идэвхжилд нөлөөлдөгийг мартаж боломгүй.

Одоо моргэйж, /ипотек/ бонд, эрх зүйн үндэс, банкны зээл дахин олгох гэх мэт зүйл ярих нь бодитой бус, гагцхүү цаг хугацаа улам л алдах аюултай. Засгийн газар тодорхой санхүүгийн болон бодлогын интервенц эрс шийдэмгий хийх хэрэгтэй байна. Нэн тэргүүнд Засгийн газар санаачлан бүх дуусаагүй барилгыг тоолж ангилах, affordable housing буюу иргэдийн худалдан авах чадварт нь тохирсон барилгуудыг тэргүүн ээлжинд сонгож авах, гадаадаас хөрөнгө мөнгө босгох боломжтой компаниудад нь баталгаа гаргаж өгөх, барилгыг дуусгахад шаардлагатай материалуудыг компаниуд хоорондоо бартераар авч өгөлцөх ажлыг Засгийн газар санхүүгийн болон санхүүгийн бус баталгаа гаргах замаар зохион байгуулах гэх мэт тодорхой схем санаачлан боловсруулж сонгогдсон дуусаагүй барилгуудыг дуусгах шаардлагатай. Дууссан барилга буюу бэлэн бүтээгдэхүүнүүдийг хэн яаж өмчлөх, яаж борлуулах асуудлууд нь дараагийн схем! Банкууд, гааль, төмөр зам, татвар, шүүх гэх мэт бүх шаардлагатай байгууллагууд оролцсон ажлын хэсгийг Ерөнхий сайд биечлэн удирдах хэрэгтэй. Атрын 3-р аян нэртэй хөдөө аж ахуйн салбарын бодлого, оройтсон хэдий ч үйлдвэржилтийн санхүүжилт бол Засгийн газраас бодлогын болон санхүүгийн интервенц хийж байгаагийн тодорхой жишээ, яг иймэрхүү бодлогын хандлага, арга механизм барилгын салбарт нэн шаардлагатай байна.

7.  Бид бизнесийн ертөнцөд өөрийн байр суурь, нэр хүндтэй, итгэл төрүүлэхүйц байхын тулд бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Гэрээний үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зоригоос үл хамаарах гэнэтийн нөхцөл байдал тохиолдох нь бий.

МҮХАҮТанхимд хандаж байгаа бизнес эрхлэгчид тэр дундаа барилгын компаниуд барилгын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны гол үндэс болсон барилгын зээл зогссоноор барилгын ажил зогсонги байдалд ороод байна. Мөн 2009 он гарсаар валютын ханш огцом нэмэгдсэн. Өмнө нь долларын зээл авсан бизнес эрхлэгчид үүнээс болоод ханшийн зөрүүний их хэмжээний алдагдал хүлээж байгаа юм. Ингэснээрээ зээлийн эргэн төлөгдөлт удааширч зээлдэгчид хүүгийн торгууль, алданги төлөх нөхцөл бий болж байна. Ийм тохиолдолд Хардшип буюу урьдаас мэдэх боломжгүй, талуудаас үл хамаарсан, өөрсдийн хүчээр даван туулах боломжгүй нөхцөлөөс хамааралтай гэдгийг МҮХАҮТанхимаас олгодог «Hardship»- ын гэрчилгээ гол нотолгоо болно. Hardship-ын нөхцөл бий болсныг үндэслэлтэйгээр нотолсноор хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой. Өөрөөр хэлбэл шүүх, арбитрын байгууллагын хувьд уг гэрчилгээнд үндэслэн аливаа алданги, хохирол төлөхгүй байх эрх зүйн үндэслэл нотолгоо болно.

Зарим тохиолдолд банкны болоод бусад стандарт гэрээнд ийм төрлийн заалтыг шууд хориглосон хэлбэрээр оруулсан байдаг нь гэрээний нөхцлөө харилцан тохиролцох гэрээний эрх чөлөөний зарчмыг зөрчиж байгаа хэрэг юм.

8.  Ойрын саруудад инфляцийн дарамт эдийн засагт нэмэгдэхээр байна, хүлээлт ч тийм хандлагатай болчихлоо. Гэхдээ нэг зүйлийг энд онцгой анхааруулахад энэ инфляци нь зардлын хүчин зүйлүүдээр л голчлон тодорхойлогдох бөгөөд угаасаа Монголын эдийн засагт үргэлж л ийм байсан хэдий ч инфляци, эдийн засгийг оношилдог 2 өөр нүд Монголд бий болчихоод байгаа: эдийн засгийг яс махаараа мэдэрч түүний дагуу оношилж байдаг бодит секторын нүд, нөгөө нь эдийн засгийг „тэнгэрээс“, эконометриксийн загвар, томьёоны цаанаас харж „оношоо“ тавьж ирсэн Төв банкны зэрэглээтэй нүд. Хүнсний болон ахуйн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр л байна, гэтэл нөгөө «инфляцыг онилдог» бодлого нь хаа байна? Тиймээс Ерөнхий сайд, Сангийн сайдад хэлэх ганц товч зөвлөмж байна: Монгол банкны хэлж ярьж байгаагаас яг эсрэгээр нь хий.

9.  Эдийн засгийн бусад сектор, дэд секторт ч байдал муу байна. Гадаад худалдаа, экспортын үйлдвэрлэл ч ялгаагүй. Тиймээс сектор бүрийн тэргүүлэгч компаниудтай цуврал уулзалтууд яаралтай зохион байгуулж хямралыг хэрхэн боломж болгох талаар ний нуугүй ярилцахыг Засгийн газарт санал болгож байна.

ОУВСантай тохиролцон хэрэгжүүлж буй хөтөлбөр, хямралын эсрэг төлөвлөгөө хэрэгжиж байгаа гээд суугаад байх цаг үе биш гэдгийг, бодит секторын төлөөлөгчдийн үгийг сонсож бодлогодоо засвар оруулан баяжуулах замаар хямралыг амжилттай даван туулах болно гэдгийг ойлгож хүлээн авна гэдэгт хувийн хэвшлийнхэн найдаж байна.

10.  Наадам сайхан боллоо, одоо ч үргэлжилсээр л байна. 2009 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүд гарлаа, Дэлхийн банк ч үнэлгээ дүгнэлтээ гаргаад хэлэх юмаа хэлчихэж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч айлчлалаа, хэлэх юмаа бас бидэнд хэлээд юуг яг одооноос анхаарах хэрэгтэйг ч сануулаад өглөө. Эдгээр нь цаг хугацааны мэдрэмж дээр үндэслэсэн хөгжлийн бодлогын тодорхой жишээнүүд. 2009 оны эцэст эдийн засаг идэвхжих төлөв байдалд орохын тулд бид яг ямар тодорхой зүйл хийж байна, хийх вэ? 2010 он эдийн засаг, экологийн хувьд ямар сорилтуудыг Монголд авчирах вэ? 2011 онд цөлжилт, усны асуудал ямар түвшинд тавигдах вэ? /энд 2015, 2020, 2030 онуудын асуудал тавиагүй байна/. Бид хөгжлийн тухай ойлголтоо, хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогоо „ногоон өнгөтэй“ болгох зайлшгүй шаардлага үүсээд байна. УИХуралд 20 гаруй гишүүд нь нэгдсэн “ногоон бүлэг“ үүссэн нь ч санамсаргүй зүйл биш. Өвөг дээдэс, хутагт хувилгаад маань ч байгаль орчныг ямар болгохыг урьдчилаад хэлж сануулсан „ирээдүйг эш үзүүлсэн бошгууд“ байж. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр л гэхэд 2009 оны 3 сард «Ногоон эдийн засгийн санаачилгууд» гэсэн стратегийн баримт бичиг гаргасан байна. Үер усны гамшиг ч Улаанбаатар хотын менежментийн олон зүйлийг илрүүлж сургамж өглөө.

Тайшрын усан цахилгаан станц гээд бодлогын буруу шийдлийн «гайхамшигтай» хөшөөтэй ч боллоо. Танхим «байгаль орчны бодлого бол Монгол улсын хөгжлийн мөнхийн тэргүүлэх чиглэл» болох ёстой гэж улс төрийн намуудад, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт санал болгоод л байгаа. 3 цэвэр, органик Монгол гээд л яриад, бичээд, хийгээд байгаа, энэ бол моод биш, толгой холбож ч байгаа юм биш, Монголын ногоон хөгжлийн томьёололууд л юм.

11.  МҮХАҮТанхимаас 2007, 2008 оноос л байнга сануулж 2009 оны 1 сард арга ядахдаа «Хямралын эсрэг эдийн засгийг идэвхжүүлэх төлөвлөгөө» хүртэл боловсруулж УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Бизнес эрхлэгчдийн нэгдмэл санал, улс орнуудын хямралын эсрэг менежментийн туршлагыг харгалзсан практик ач холбогдолтой иж бүрэн санал байсан. Харамсалтай нь хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх чиглэлээр цаг хугацаа, дэс дараалалын хувьд ч бодлого, арга хэмжээний тэргүүлчлэлийн хувьд ч алдаанууд гарсан. Хувийн хэвшилтэй байнга, шуурхай зөвлөлдөж байх бодлогын соёл, мэдрэмж, засаглалын шуурхай технологи дутсан. 2009 оны сүүлч 2010 оны эхний хагаст гэхэд аядуу инфляцитай /заавал нэг оронтой тоонд байх гэсэн үг биш/, идэвхжсэн бодит сектортой, өрсөлдөөнт орчин дахь банкны сектортой байх боломж бас байсаар байна. Гагцхүү үүнийг УИХ, Засгийн газар хямралын эсрэг бодлогын менежментээ сайжруулах замаар, бодит секторыг идэвхжүүлэх Сангийн болон мөнгөний бодлогын уялдаа холбоог хангах замаар, Төв банкны мөнгөний бодлогыг УИХурлаас өгсөн даалгавар чиглэлийн дагуу, Төв банкийг бодит амьдралаас тасархай, хөндий хоосон юм ярихыг нь болиулж инфляцийг биш эдийн засгийн өсөлтийг онилуулах замаар хэрэгжүүлэх нь чухал.

Монгол улсад 10-12, бүр 15 %-ийн жилийн инфляцитай, гэхдээ бодит сектор нь идэвхжсэн, шоргоолжны үүр шиг бужигнаж буцалж байх нь дээр үү эс бөгөөс 9 бүр 6-7%, гэсэн нэг оронтой тооны инфляцитай /гэхдээ инфляцийн дарамт нь түүнийг 20,30% хүргэж болох эмзэг бүтэцтэй/, гэхдээ муужирсан, үлгэн салган хөдлөх бодит сектор, Төв банкныхаа угжинд орж сульдаатай болсон банкны сектортой байх нь дээр үү гэдэг дээр бодлогын зөв сонголт хийх нь нэн чухал байна. Өнөөдрийн зөв сонголт нь маргаашийн зөв зам болох билээ.

Буу халах уу?
Latajah Pa(C)Rez Cuervo - 9 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The

Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that

Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call

Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met

Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs

Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery

Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores

Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter

Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->