Улсын Их Хурлын Байнгын хороод 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 164 удаа хуралдаж, 371 хууль, 95 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцжээ. Байнгын хорооны 68 тогтоолыг баталж, хэлэлцэх эсэхийн 75 санал, дүгнэлт, анханы хэлэлцүүлгийн 131 санал дүгнэлт, байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 32 танилцуулга, анханы болон эцсийн хэлэлцүүлгийн 909 зарчмын зөрүүтэй саналын томьёлол бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлжээ. Үүнээс Улсын Их Хурлын гишүүдийн харъяалалтай байнгын хороо, дэд хороодын хуралдаанд оролцсон идэвхи санаачилага, тодорхой албан тушаалтанд тавьсан асуулгын тоо, ажлын хэсэгт ажилласан байдал, холбогдох газарт албан бичиг явуулсан байдал зэрэг чуулганы хугацаанд хийсэн ажлуудын статистик тоог гаргасан байна. Иймд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн харъяалан ажилладаг байнгын хороонд гишүүний ажилласан байдлын статистик тоон мэдээллийг авч үзвэл
Та бүхэн Улсын Их Хурлын гишүүдийн 2014 оны намрын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр байнгын хороогоор ажилласан байдлын статистик мэдээний дэлгэрэнгүйг хавсралт файлаас татаж авна уу./beta/upload/files/478729312.pdf
Tweet