Монгол Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулган 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг дуустал ажлын 99 өдөр үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан
10 дугаар сард 15 удаа 48 цаг 25 минут
11 дүгээр сард 7 удаа 18 цаг 14 минут
12 дугаар сард 9 удаа 46 цаг 35 минут
01 дүгээр сард 10 удаа 47 цаг 18 минут
02 дугаар сард 7 удаа 35 цаг 48 минут нийт 48 удаа 196 цаг 20 минут хуралдаж зохих шийдвэрийг гаргасан байна.
Улсын Их Хурлын гишүүд 800 удаа 34 цаг 35 минут Үг хэлсэнээс хамгийн олон минут үг хэлсэн 13 гишүүдийн жагсаалтанд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл орсон байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөл болон Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын их хурлын гишүүдийн асуулгын хариуг сонсохтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 1475 удаа асуулт тавьж хариулт авчээ. Үүнд хамгийн олон удаа асуулт тавьж, хариулт тайлбар авсан 17 гишүүдийн тоонд мөн Улсын их Хурлын гишүүн С.Дэмбэрэл багтсан байна.
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай 48 дугаар тогтоол, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарт тусгасан асуудлыг хэлэлцэж нийт 237 хууль тогтоолын төсөл баталсан бөгөөд, бие даасан хууль 15, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 123, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 11, Улсын Их Хурлын 78 тогтоол тус тус орж байна. Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн үг , асуусан асуултын удаа, минутыг харуулсан хүснэгтэн мэдээг хавсралт файлаас татаж авна уу.
Tweet