2015 оны 02 дугаар сарын 18-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 06 тоот тогтоол гарч, “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдэхүүнд нь орсон энэхүү ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Баярсайхан, Л.Энх-Амгалан нар орж ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Уянга томилогджээ. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа авах чиглэлээр холбогдох яам, агентлаг, бусад байгууллагаас мэрэгжлийн хүмүүсийг татан оролцуулж, ажиллаж байгаа юм байна.
Tweet