Монгол Улсын Их Хурлын2014 оны намрын ээлжит чуулганы Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр /Пүрэв гараг/-ийн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: - Нэгдүгээрт, хууль салаа утгагүй байх ёстой. Өөрөөр хэлбэл хуулийг одоо баталж байгаа хүмүүс дараа нь хэрэгжүүлэх хүмүүст маш ойлгомжтой, ил тод тийм л байх ёстой. Тэгэхээр энд жаахан засварууд оруулах хэрэгтэй болов уу, хоёр сайдаас би нэг тодруулах зүйл байна. Ойн тухай хуулийн заалтыг Р.Жигжид сайдын яамны хүмүүс уншсан байх гэж бодож байна, уншсан уу?
Дээр нь одоо хуулийнх нь утга нь салаа утгатай болоод бодит амьдрал дээр нэг журам гарна. Тэр журам нь өөрөө ойлгомжгүй болоод ирвэл энэ хууль бол өөрөө их бас их хүндрэл үүсгэхээр байна. Тийм учраас тайлбаруудаа харахад бол жишээлбэл Р.Жигжид сайдын тайлбар гэж ойлгож байгаа. Эсвэл манай байр суурь ийм байна гээд нэг хэлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын нэгдсэн байр суурь. Энэ хуулийн талаар танай яам, Р.Жигжид сайдын яам, Д.Оюунхорол сайдын яам хоёрын нэгдсэн байр суурь Засгийн газар дээр одоо яг нийлээд Ойн тухай хууль болон Усны тухай хууль гарахад ийм ийм заалтууд нь хамрагдана, энэ дээр ямарваа нэгэн зөрчил хоорондоо гарахгүй. Тэгээд энэ маань байгалиа ч хамгаална, усаа ч хамгаална, ойгоо ч хамгаална, бизнес, уул уурхайн бизнесийг тогтвортой хөгжлийн зарчмуудаар явуулна гэсэн энэ зарчим бүхэлдээ орж ирж байгаа хууль байхгүй юу. Энэ талаас нь хангасан байх гэж би бодож, байгаасай гэж хүсч байна.
Байгаль орчин ногоон хагжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: - За Р.Жигжид сайд бид хоёрын ерөнхийдөө ярьж байгаа зарчим бол нэг байгаа.
УИХ-ын С.Дэмбэрэлийн ажлын алба
Tweet