Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдэхүүнд нь орсон тус ажлын хэсэгт О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Бямбацогт, Р.Гончигдорж, Д.Лүндаажанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Х.Тэмүүлэн нарын гишүүд хамт ажиллахаар болсон байна. Ажлын хэсэгт холбогдох албан тушаалтнуудыг оролцуулж шаардлагатай дэмжлэг, туслалцаа авах, нэмэлт мэдээлэл, судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсгийн ахлагч /Д.Ганбат/-д даалгасан байна.
Tweet