Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасныг үндэслэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдэхүүнд нь багтсан тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, А.Тлейхан, Д.Зоригт нар орж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ажиллах юм байна
Tweet