demberels@parliament.mn   51 261503

С.Дэмбэрэл: Өрийн хязгаарыг хуульчлах биш, урт удаан наслах хуулийн заалт оруулах хэрэгтэй

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 826

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 02 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс хүргэж байна.

Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх үеэр

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Нэгдүгээрт: -Энэ томъёолол чинь найруулга талаасаа ойлгогдохгүй байх төдийгүй хамгийн гол нь  агуулга талаасаа утгагүй болсон байна. Өөрөөр хэлбэл энэ байх шаардлагагүй. Жишээ нь тухайн үеийн мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтот үр дүн гэдэг нь  зөвхөн инфляцийг онилохыг хэлж байгаа юм.  Мөн валютын зах зээлд төгрөгийн ханшид нөлөөлөх хэмжээ гэдгийг “хэн яаж тодорхойлох юм бэ”, бид хуулиа сайн бодох хэрэгтэй, хуулинд энэ тухай байхгүй.

Хэрэв энэ заалтыг үнэхээр байлгая гэж байвал төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг  төвбанк болон Засгийн газар хамтарсан гэсэн найруулгаар оруулж болохоос биш,  деталчилсан эдийн засгийн утга учир муутай энэ зүйлийг оруулах нь өрийн удирлагын тухай хуулийг удаан амьдрахгүй байх бас нэг заалт болно. Яг одоо  “удаан амьдрахгүй заалт” байж байгаа шүү дээ...

Хоёрдугаарт: -Тухайлбал, бид хоёр дахь удаагаа алдаа гаргах гэж байна. Тэр нь 40 хувь, 58 хувь гэдгийг хуульчилж байгаа явдал юм. Уг нь Өрийн удирдлагын хуулиар “өрөө удирдахын тулд хатуу тогтоосон үзүүлэлт бус, өрөө удирдах арга хэрэгсэлүүдийг суулгаж, өрийн удирдлагын хуулиа урт удаан наслах боломж олгох” ёстой байтал, дэлхий дээр хаана ч байдаггүй, хатуу тогтоож болдоггүй  зүйлүүдиийг оруулж ирсэн мөртлөө дахин нэмж оруулж өгөх гээд суугаа нь харамсалтай. Тийм учраас би ажлын хэсэгт энэ саналаа татаад авбал яасан юм бэ гэсэн санал тавьж байна.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Зөвхөн найруулгын шинж чанартай, нэр томьёоны засвар хийсэн. Үүнийг татаад авлаа гэхэд 2-3 үгийн зөрүүтэйгээр л хуулиндаа бас л байгаа юм. Тэгэхээр хуулиасаа бүхлээр нь татаж авах зүйл энэ хэлэлцүүлэг дээр байж болохгүй.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Энэ заалтын 8.2 дугаар заалт дээр мэргэжлийн тайлбар авмаар байна. Валютын ханшны нэрлэсэн түвшинг л хэлж байгаа болов уу, 15 хувь гэдэг заагийг яаж тогтоосон юм бэ?

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Мэргэжлийн тайлбарыг ажлын хэсгээс авах боломжтой, энэ нь өрийн удирдлагын тухай хууль дээр байгаа. Өнгөрсөн оны, 2015 оны ханшын зөрүү 15 хувийн зөрүүтэй байх юм бол энэ нь өөрөө өрийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Тиймээс 15 хувиар автоматаар нэмэгдээд явж байгаа. Энэ бол өрийн удирдлагын тухай хууль дээр тусгай шаардлага болж байгаа. Үүнийг төсвийн тогтвортой байдлын хууль руу шилжүүлж оруулсан.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцог: С.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Засгийн газрын өрийн хэмжээ энэ жилийн хувьд 58.3 хувьтай байгаа. Ханшийн хөдлөлтэй холбоотойгоор 15 хувиас дээш хөдлөхөд 58.3 хувийн хязгаарыг давж байгаа юм. Үүнтэй холбоотой бид 15 хувь гэсэн тооцоо, судалгаа гаргаж ирсэн.

УИХ-ын дарга М.Энхболд: С.Дэмбэрэл гишүүн тодруулъя.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Нэрлэсэн ханш 15 хувиар сулрахад гэсэн тооцоогоор оруулж ирж байна гэж ойлголоо. Гэтэл тухайн үед бодит ханш чангарсан байх тохиолдолд яах юм бэ?

Ерөнхийдөө валютын ханшын өөрчлөлтөд зохицуулалт хийдэг олон улсын валютын сангийн тусгай сангийн удирдамж зөвлөмж байдаг. Түүн дээр 15 хувь гэсэн зүйл байдаггүй шиг санагдаж байна. Өөрөөр хэлбэл тодорхой тоо зааж өгдөггүй, үүнийг яаж гаргасан гэдэг чинь, өөрөө нөгөө өрийн хязгаарыг хуульчилж өгсөний л гай гарах гээд байна.

Өрийн хязгаарыг хуульчилахаар, бусад заалтуудад тоо оруулж өгөхөөс өөр аргагүй болж байна ш дээ...Тийм учраас суурь алдаа нь өрийн хязгаарыг хуульчилж өгсөнд байна.  

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцог: -Нэгдүгээрт: Тантай санал нэг байгаа. Өрийн хязгаарыг хуульчилж тогтоосон. Засгийн газар энэхүү өрийн хязгаарт  багтааж ажиллах ёстой. Валютын ханшны өөрчлөлт бол засгийн газрын шууд хариуцах мэдэх ажил биш болохоор, гадаад нөхцөл байдлаас үүдэлтэйгээр энэхүү өрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд энэ тусгай шаардлагыг биелүүлэхгүй байх нөхцлийг оруулж өгч байгаа юм.

-Хоёрдугаарт: Сүүлийн 5 жилийн хугацаанд бол валютын ханшны хэлбэлзэл нэг жилийг эс тооцвол, 10 хувиас доош хувьтай байсан. 15 хувь гэдгийг огцом хэлбэлзэлтэй гэдэг үүднээс  тогтоосон байгаа. Валютын ханш чангарсан тохиолдолд өрийн хязгаар давахгүй. Тиймээс үүн дээр ямар нэгэн арга хэмжээ авахгүй.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->